Нийтлэгдсэн: Wed, Aug 22nd, 2018

Тэргүүлэгчид хуралдав

Te-1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан мягмар гарагт Нутгийн удирдлагын ордонд болов. Энэ удаагийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн юм. Хамгийн түрүүнд Өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил аймгийн хэмжээнд 44 блокны дээврийн засварын ажил хийжээ. Дээврийн блокны засварын ажил 90 гаруй хувьтай, тун удахгүй дуусах тухай Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм. Мөн аймгийн Аваарын зардлаас 14 блокны дээврийн засвар, үерийн усны суваг шуудуу татах зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн ажилд 700 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Үүний улмаас өнөөдрийн байдлаар аймгийн Аваарын зардал ямар ч хөрөнгө мөнгөгүй, данс нь улайссан гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Үүний зэрэгцээ Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Цэнгэлдэх хүрээлэнд 110 гаруй сая төгрөгөөр засвар хийхдээ мөн л аймгийн Аваарын зардлаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2018 оны Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тэрбум төгрөгийг манай аймагт өгөхөөр болсон. Энэ мөнгөнөөс наадмын талбайн засварын зардал болох 110 гаруй сая төгрөгийг эргүүлэн авахаар төлөвлөж байгаа ч одоогоор ажил хэрэг болоогүй байгаа тухай албаныхан мэдээллээ.

Te-1

Аймгийн аваарын зардал дуусан энэ үед есдүгээр цэцэрлэгийн халуун усны шугам эвдэрсэн зэрэг хоёроос гурван  ажил тулгамдаж байгаа ч гаргах хөрөнгөгүй байгаа тул аймгийн ЗДТГ-аас мөнгө гаргах тал дээр шийдвэр гаргаж өгөхийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс хүссэн юм.  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва “Өнөөдрийн байдлаар төсвийн тодотгол хийх тухай шийдвэр гараагүй учраас бид дотоод нөөц боломжоороо 60 гаруй сая төгрөгийг гаргах боломж бий. Тэр талаас нь хар л даа. Бензины үнийн өсөлт зэрэг асуудлуудтай холбоотойгоор УИХ-аас төсвийн тодотгол хийх нөхцөл гарч болно. Тэр үед асуудлыг арай өөрөөр ярина. Одоо наад яаралтиай хоёр, гурван ажлыг санхүүжүүлэх 60 гаруй сая төгрөгийг  гаргах боломж бий” гэлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна