Нийтлэгдсэн: Thu, Aug 23rd, 2018

П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу

De-5

          Жил бүрийн намар хичээл эхлэхтэй зэрэгцэн гардаг хамгийн том асуудал бол анги дүүргэлт. Тэр дундаа нэгдүгээр ангийн анги дүүргэлтийн асуудал эцэг эхчүүдийг гэлтгүй аймаг, орны  удирдлагуудыг ч “нуман тулгуур”-т оруулдаг. Нэгдүгээр ангийн эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сайн багшид өгөх гэж гэрийнхээ хаягийг өөрчлөхөөс эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн удирдлагууд, бүр цаашлаад УИХ-ын гишүүдэд ч ханддаг. Тэд тухайн сургуулийн удирдлагад “Энэ хүүхдийг танай сургуульд суралцуул” гээд цохдог. УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагуудын цохолттой хүүхдүүдийг авсаар нэгдүгээр ангийн нэг бүлэг гэхэд хэдийн 50 сурагчтай болдог. Ямар сайндаа л өнгөрсөн жил энэ талаар асуудал үүсч хяналт, шалгалт явуулахад манай аймгийн нэгэн томоохон албан тушаалтан хамран сургах тойргийн бус 18 хүүхдэд городын сургуульд “Элсүүлж ав” гэсэн цохолт хийж өгсөн  байдаг.

De-4

Сайн багшийг шүтсэн, сайн багш нь городод төвлөрсөн энэ цаг үеийн нөхцөл байдлыг өөрчлөх талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва нэлээн хэдэн удаагийн хуралдаан дээр “Сайн багшийг сэлгэн ажиллуулъя. Манайд боломж нь бий. Тавдугаар сургуулийн нэгдүгээр анги авах гэж байгаа тэр сайн багшийг 15 дугаар сургуульд сэлгэн ажилуул л даа. Ажиллах нөхцөл, эдийн засгийн талаар нь дэмжих боломжийг судлаад оруулаад ир. Тэр сайн багш гэр хорооллын сургуульд тодорхой хугацаанд ажилласнаар тухайн сургуулийн бага ангийн багш нарт ч үр өгөөжөө өгнө. Сайн багш городод 50 хүүхэдтэй хичээллэдэг. Яг ижил орчинтой гэр хорооллын сургуулийн нэгдүгээр анги 20 гаруй хүүхэдтэй л сууж байдаг. Ийм байж болохгүй. Сайн багшийг сэлгэн ажиллуулах талаар арга хэмжээ авч ажилла” хэмээн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгаланд үүрэг болгосон.

Энэ  чиглэлээр ямар ажил зохион талаар нь Тэргүүлэгчдийн х

уралдаан дээр П.Пүрэвлхагва дарга асууж тодруулсан юм. Ж.Бат-Амгалан “Багш нартай хэлэлцүүлэг хийж үзсэн. Тэд дургүй байна билээ” гэсэн хариулт өгсөн нь П.Пүрэвлхагва “Маш хариуцлагагүй байна. Энэ ажлыг хэрэгжүүлбэл үр дүнтэй гэдэг талаас нь та нар олж харахгүй, багш нараас асуухад дургүйцсэн гээд сууж байгаа чинь ажлаа хийж чадахгүй байна уу, ажилдаа сэтгэл гаргахгүй сууна уу гэж харахад хүргэж байна. Би өмнө нь энэ талаар хэд хэдэн удаа ярьж хэлсэн. Үүрэг даалгавар өгсөн. Биелүүлэхгүй байна, та. Багш солилцоог хэрэгжүүлнэ ээ. Боломж нь байна” гэсэн юм.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө