Нийтлэгдсэн: Sun, Aug 26th, 2018

Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ

Re-2

         Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болох бараг 2 тэрбум төгрөгөөр 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр барьсан. Өнгөрөгч хавар бараг бэлэн болсон цэцэрлэгт ус, дулааны шугаманд нь туршилт хийх гэж байгаа гээд нэг хэсэг бүр тодруулбал, зургаадугаар сарын 1-нийг өнгөртөл хүлээн авах гэж бөөн асуудал болж байсан. Гэтэл цаана нь Цагаанчулуут, Рашаант багийн эцэг эхчүүд гэлтгүй хүүхдүүд цэцэрлэгт орно гэж тэсэн ядан хүлээж байсан шинэ цэцэрлэг өнөөдөр ч гэсэн асуудалтай хэвээр байна.

Re-1

Улсын комисс нь хүлээгээд авчихсан энэ цэцэрлэгийн хувьд есдүгээр сарын 1-нд хүүхдээ хүлээн авахад эргэлзээтэй байгаа бололтой. Өнгөрөгч хавар улсын комисс ажиллаж хүлээн авсан цэцэрлэгт энэ зуны борооны ус нэвтэрч анги танхим усанд автаж, явган хүний зам нь хууларч, жийргэвчнүүд нь суларсан талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр яригдаж байна. Орхон аймгийн татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр боссон, улсын комисс хүлээн авсан гэх энэ цэцэрлэгийн өнөөдрийн байгаа байдалд хэн буруутай болох улсын комисс ажиллаж хүлээн авсан гэх цэцэрлэгийн барилгад яагаад ус нэвтэрч байгаад хариуцах эзэн байгаа эсэхийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва асуусан юм.

Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай “Уг нь улсын комисс ажиллаад хүлээгээд авчихсан ш дээ” гэснээр өөр хариулт энэ удаад гарсангүй. Нэг их удахгүй Цагаанчулуутын шинэ цэцэрлэгт засвар хийнэ гэсэн мэдээ дуулдвал гайхах хэрэг алга. Хоёр тэрбум шахам төгрөгөөр 280 хүүхдийн ганц гайгүй цэцэрлэгтэй болох гэсэн эрдэнэтчүүдийн мөрөөдөл дээр хэн “мөнгө хийгээд” байгааг хянаж шалгадаг газар манай аймагт алга байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө