Нийтлэгдсэн: Sun, Aug 26th, 2018

Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй

Re-4

           Шинэ  хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүд шээсний шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээг өгсөн байх шаардлагатай. Шээсний шинжилгээ өгсөнөөс хойш  долоо хоног, цагаан хорхойн шинжилгээ өгсөнөөс хойш нэг сарын хугацаанд хүчинтэй байдаг.  Есдүгээр сарын 1-н дөхөхлээр  шинжилгээ өгөх иргэдийн дараалал үүсч ачаалал ихэсдэг тул цагаан хорхойн шинжилгээг  наймдугаар сарын 13-аас доорх цагийн хуваарийн дагуу авч эхэлсэн.

Иргэд БОЭТ-д үнэ төлбөргүй, “Онош” лаборатори, “Талын булаг” эмнэлэгийн лаборатори, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Медипас “төв эмнэлэгт 2000-3000 төгрөгийн төлбөртэйгөөр наймдугаар сарын 31-ийг хүртэл цагаан хорхойн шинжилгээг  өгөх боломжтой. БОЭТ-д шинжилгээ өгөхийн тулд харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс “Цагаан хорхой илрүүлэх” гэсэн илгээх бичиг авах бөгөөд бусад лабораториудад өрхийн эрүүл мэндийн төвөөс бичиг авах шаардлагагүй. Хэрэв 2018 оны зургаадугаар сарын 1-ээс хойш цусан суулга өвчнөөр өвдсөн тохиолдолд хүүхдийн өтгөнд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээг цагаан хорхойн шинжилгээтэй хамт өгөх юм.

Хепатит   А өвчний эсрэг дархлаажуулалтын 1, 2 дугаар тунд бүрэн хамрагдсан хүүхдүүд шээсний шинжилгээ өгөх шаардлагагүй.  Эцэг эхчүүд цагаан хорхойн шинжилгээний хариу болон вакцины карт, /Эх хүүхдийн ягаан дэвтэр/ -ээ цэцэрлэгийн эмчид шалгуулж бүртгүүлнэ. Хэрэв хепатит  А өвчний дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй болон хоцорсон бол дархлаажуулалтад нөхөн хамрагдаж, шээсний шинжилгээг өгсөнөөр цэцэрлэгт элсэх юм. Шээсний шинжилгээг  Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон “Онош” лаборатори, “Талын булаг” эмнэлэгийн лаборатори, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Медипас” төв эмнэлэгт 1500-2500 төгрөгөөр авч байна. Дээрх зааврын дагуу шинжилгээнд хамрагдсан бол өрхийн эрүүл мэндийн төвөөс “Эрүүл бойжиж байгаа” гэсэн бичиг авах шаардлагагүй ажээ.

Re-3

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …