Нийтлэгдсэн: Mon, Sep 3rd, 2018

Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…

D-1

             Аймгийн Засаг даргын сүүлчийн 3-4 ч шуурхай зөвлөгөөн дээр Эрдэнэт хотын нохой бөөсний асуудал ам дамжин яригдаж байна. Бүр сүүлдээ зарим нэг байгууллага, албан тушаалтнаас “Удахгүй өвөл болно. Өвөл болохоор нохой бөөс өөрөө хөлдөөд үхдэг. Ийм учраас түүнийг устгаж нүгэл үйлдээд яах юм бэ” хэмээн хариулдаг болсон талаар Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт халаглан сууна. Сумын Засаг дарга С.Ганцогтын мэдээллээс харвал Эрдэнэт хотын хэмжээнд ажилладаг 22 СӨХ-ноос 13 нь нохой бөөсний устгал хийх нь зөв хэмээн орон нутагтай хамтран ажиллахаар болжээ. Харин “Болор 17”, “Уурхайчин”, “Цагаан шувуут”, “Эв-4”, “Золбоо”, “Дэвшил”,  “Шинэ–Өргөө 11”, “Тулгын гурав”, “Эрдэнэт Өргөө 3”, “Шинэ хотхон”зэрэг 9 СӨХ-ны хувьд орон сууцны байрнуудад нохой бөөсний устгал хийхгүй байгалийн жамаараа өвөл болохоор устаад арилна гэж шалтаглан хөрөнгө мөнгө гаргахаас татгалзаж байгаа гэнэ. Баян-Өндөр сумын зүгээс нохой бөөсний устгалд 40 гаруй сая төгрөг шаардлагатай. Үүний 70 хувийг аймаг, орон нутгаас гаргаад үлдсэн 30 хувийг нь СӨХ-д гаргах ёстой гэсэн байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын хэмжээнд 33 орон сууцны байранд нохой бөөс үүрлээд байгаа аж. Мөн нэг цэцэрлэг, нэг сургуулийн биеийн тамирын заал нохой бөөсөнд эзлэгдээд байгаа аж.

D-2

Аймаг орон нутгийн удирдлагуудын хувьд иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж орон сууцны байрнуудын дээврийг иж бүрнээр нь зассан. Үүний зэрэгцээ орон сууцны байрнуудын хаалгыг соронзон кодтой төмөр хаалгаар сольсон, гадна фасадыг будсан зэрэг татвар төлөгчдийн багагүй хэмжээний мөнгөөр СӨХ-дын өмнөөс хөрөнгө оруулалт хийж ажилласан. Гэтэл СӨХ-дын зүгээс оршин суугчдаас авсан мөнгөө тайлагнадаггүй, энэ талаар шаардлага тавихад “төрд санхүүгийн тайланг гаргах хууль байхгүй” гэдэг шалтаг тоочин хүлээн авахаас татгалздаг байна. Энэ мэт байдлыг харгалзан үзээд аймаг, орон нутгийн удирдлагууд иргэддээ хандан “СӨХ-дын дарга нарыг өөрчлөх эрх оршин суугчид та бүхэнд бий. Та бүхнээс сар бүр авч байгаа хураамжаа хэрхэн зарцуулж байгаа талаар тайланг нь нэхэх эрх байгаа учраас иргэд нохой бөөсний устгалыг хийхийг шаардах төдийгүй СӨХ-ны даргыг ч өөрсдийн саналаар өөрчлөх боломжоо ашиглах”-ыг сануулсан юм.

D-3

Аймгийн СӨХ-дын тэргүүн Ц.Ганхуяг “Баян-Өндөр сумын Засаг даргын хийж байгаа мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа. Манай СӨХ-дын удирдлагууд энэ жил 18 сая төгрөгийг нохой бөөсний устгалд зарцуулж байна. Жилд хоёр удаа нохой бөөс устгадаг. Эхнийхийг нь хийчихсэн.  Одоо хоёр дахь удаагийн устгалыг хийх гэж байна. Бид устгал хийхдээ мэргэжлийн байгууллагаар нь хийлгэдэг. Зарим нэг газар мэргэжлийн байгууллагаас нийлүүлсэн ариутгалын бодисоор нь өөрсдөө хийсэн. Баян-Өндөр сумын Засаг даргын ярианаас харвал аймаг, орон нутаг нохой бөөсний устгалыг муу хийсэн газруудад нь шаардлага тавихгүй. Харин ч нийтэд нь 40 гаруй сая төгрөгөөр дахин хийээр ярьж байгаа нь хэсэг бүлэг хүн ч юм уу, ариутгал хий

дэг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой  бизнес хийх гэсэн  сонирхол яваад байна гэж харагдах боллоо. Төрийн мөнгөөр нохой бөөс устгадаг жишиг тогтоох гээд байна. СӨХ-д энэ жил оршин суугчдаасаа авсан хураамж болох 18 сая төгрөгөөр нохой бөөсний устгал хийж байна” гэсэн юм.

Ямар ч байсан долоо хоног бүрийн даваа гараг бүрт  болдог аймгийн Засаг даргын шуурхай дээр байнга яригддаг нохой бөөс устгах ажил үнэхээр аймаг, орон нутгийн удирдлагуудын бизнес болох гээд байна уу. Эсвэл сургууль, цэцэрлэгийн байрнаасаа эхлээд оршин суугаа байр, сууц нь нохой бөөсөндөө баригдчихаад байхад СӨХ-д нь 18 сая төгрөгөөр устгал хийсэн гээд байгааг иргэдийн зүгээс тусгай “комисс” гарган шалгаж, нягтлахгүй бол нохой бөөс ярьсаар энэ намрыг дуусгах нь ээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна