Нийтлэгдсэн: Tue, Oct 9th, 2018

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр болжээ. Тус хуралдаанаар шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг томилох, дүрэм батлах асуудлыг хэлэлцсэн юм байна.

Хуралдаанаар тус компанийн ТУЗ-ийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг томилж, гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  Тагнуулын Ерөнхий газрын холбогдох албан тушаалтан С.Эрдэнэ, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг,  Төрийн  өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг томилохыг дэмжжээ

.

Харин хараат бус гишүүдийг томилох гэсэн боловч хуралд оролцсон гишүүдийн зүгээс хараат бус гишүүдийг томилохдоо олон нийтээс санал авах, сонгон шалгаруулалт хийх ёстой хэмээж эсэргүүцжээ. Хараат бус гишүүнд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр, “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ,  МАН-ын  “Цэгцрэх хөдөлгөөн”-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа  нарыг томилох санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүд эсэргүүцсэнээр хараат бус гишүүдээ томилж чадаагүй, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэм зэрэг асуудлыг хэлэлцэж чадалгүй, хуралдааныг өндөрлөлүүлсэн байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна