Нийтлэгдсэн: Tue, Oct 9th, 2018

Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….

“Их хаадын цуваа” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Евро эко төгөл” төсөл Эрдэнэт хотод хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. “Их хаадын цуваа”-гийнхан энэ зун 9 дүгээр байраа ашиглалтад өгөөд байгаа. АН-ын үед Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутгаас багагүй хэмжээний га газрыг энэ компанид өгч БН Чех улсын хөрөнгө оруулалтаар барилга барьж байгаа ч  тэднийг тойрсон хэл ам тасрахгүй байна.

“Их хаадын цуваа”-гийнхан 2014 онд аймгийн ЗДТГ-тай Хамтран ажиллах №1 тоот гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээ үндсэн эхээрээ орон нутгийн удирдлагуудад олдоогүй өдий хүрсэн. Уг нь энэ гэрээгээр төсөл хэрэгжүүлж байгаа компанийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг байгуулах үүрэг хүлээсэн дуулддаг. Тэр бүү хэл ашиглалтад орсон байр тус бүрээсээ хоёр өрөө орон сууцыг аймгийн Нийгмийн дэмжлэгийн санд өгөх үүрэг хүлээсэн байдаг. Энэ хугацаанд хэдэн байрыг орон нутаг авч хэн хэнд өгсөн талаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзоригоос тодрууллаа.

-“Их хаадын цуваа” компанийн хэрэгжүүлж байгаа “Евро эко төгөл” төслийн есдүгээр байр ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрлөө. Орон нутаг энэ компаниас хэдэн байр авсан юм бэ. Нэг хэсэг аймгийн өмнөх удирдлагууд Эрдэнэтийн Төөнөгөөд хоёр өрөө байр өгч шоудаж байсан. Өнөөдөр Төөнөгөө тэнд амьдардаггүй. Бие даан амьдрах чадваргүй хүнд байр өгч шоудах нь тэр үеийн эрх баригчдын жинхэнэ “Рекламны пауз” байсан гэж боддог. Үнэхээр Төөнөгөөд хоёр өрөө байр өгсөн юм уу. Та бүхэн №1 тоот гэрээний эх хувийг шаардаж Нийгмийн дэмжлэгийн санд өгсөн гээд байгаа тэр байруудыг нь шалгасан гэж дуулдсан?

-“Их хаадын цуваа” компанитай тухайн үеийн эрх баригчдын байгуулсан №1 тоот гэрээ архивт байхгүй байсан. Энэ гэрээний хуулбараас харвал Нийгмийн дэмжлэгийн санд байр өгөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд “Их хаадын цуваа”-гийнхан аймгийн ЗДТГ-т буюу Нийгмийн дэмжлэгийн санд хоёр байр л өгсөн байдаг.

-Өнөөдрийн байдлаар есөн байр ашиглалтад ороод байгаа. Хоёр биш есийг өгөх байсан юм биш үү?

-Анхны №1 тоот гэрээг энэ хугацаанд хоёр удаа өөрчилсөн байдаг. Анхны гэрээгээр ашиглалтад орсон байр бүрээс хоёр өрөө орон сууцыг Нийгмийн дэмжлэгийн санд өгөх үүрэг хүлээсэн байсан. Гэрээндээ өөрчлөлт оруулаад Нийгмийн дэмжлэгийн санд байр өгнө гэсэн заалтыг хасчихсан юм билээ. “Их хаадын цуваа” нэг удаа л Нийгмийн дэмжлэгийн санд хоёр өрөө хоёр ширхэг байр өгсөн. Ахиж өгөөгүй.

-Тэгвэл эхний хоёр байрыг хэн хэнд өгсөн юм бэ. Үнэхээр Төөнөгөөд өгсөн нь үнэн юм уу?

– “Их хаадын цуваа”-гийнхан эхний хоёр байрнаасаа тус бүр нэг нэг орон сууцыг аймагт өгсөн. Үүний нэгийг нь Эрдэнэтийн Төөнөгөөд өгсөн байдаг. Харин нөгөө нэг байр нь “алга болчихсон”. “Алга болсон” байрыг эрж олохоор асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа.

-“Алга болсон” нь ч юу юм бэ. Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх гэдэг хүн хувьдаа авсан байж болох тухай дуулдаж байсан. Түүгээр ч үл барам зарж үрсэн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа энд тэндгүй л хөвөрч байдаг юм билээ?

-Үүнийг чинь л тодруулахаар хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна