Нийтлэгдсэн: Fri, Oct 26th, 2018

Панел хэлэцүүлэг залуусын загатнасан газар маажих шиг л болсон

“Inspired Erdenet “арга хэмжээний оргил нь Улаанбаатараас ирсэн зочид оролцсон “Панел хэлэлцүүлэг” байлаа. “Панел хэлэлцүүлэг”-ийн зочноор “Inspired”-ийн санаачлагч Б.Танан,  “Unread”-ийн үүсгэн байгуулагч “Batu dijital” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, Оксфордын их сургуулийн төгсөгч, Дэлхийн банкны зөвлөгч Булган аймгийн уугуул Б.Болор-Эрдэнэ, “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Вилсон, Монгол дахь Оксфорд, Кембриджийн их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн С.Одончимэг нар оролцсон юм.

Энэ удаагийн панел хэлэлцүүлэгт оролцож байгаа эрхмүүд бол өнөөгийн Монголын залуусын  өнгө төрх, дуу хоолой нь болж чадсан оролцогчид байлаа. Тэдний хувьд өөрсдийн гараар бүтээн байгуулж ирсэн тэргүүн туршлагаа бусадтай хуваалцахын хамт Эрдэнэтийн залууст шийдлийн гарц ямар байдаг, түүнд хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөг. Өөртөө итгэлтэй байхаас эхлээд хийж бүтээснээсээ хэрхэн урам зориг авах гээд бүхий л талаар үнэтэй зөвлөгөө хайрласан юм. Тухайлбал,  “Unread”-ийн үүсгэн байгуулагч “Batu dijital” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа “Залуу та бүхэн байнга нээлттэй бай. Юу хүсч мөрөөдөж байна. Юу хиймэр байна. Түүнийгээ хайж олоод нээлттэй байж чадвал амьдралд чинь том өөрчлөлт гарна” хэмээн залуустаа хандаж өөрийнхөө туршлагыг хуваалцсан юм.

Монгол дахь Оксфорд, Кембриджийн их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн С.Одончимэг “Би аавынхаа үгэнд жаахан эртхэн орсон бол өнөөдрийнхөөс ч илүү амжилтанд хүрэх байлаа. Аравдугаар ангид байхдаа аав ээжийнхээ хамтаар Англид амьдрахаар очсон. Өмнө нь Монголд байхад ч дараа нь ч аав минь бараг өглөө бүр надад шинэ зүйл хийхийг, англи хэл сурахыг зөвлөдөг байсан. Түүнийг нь би сонсоод л өнгөрдөг байсан. Өнөөдөр аав минь миний дэргэд байхгүй, бурханы оронд заларсан. Одоо би үргэлж бодож, харамсдаг. Би даанч аавыгаа сонсдоггүй байж дээ. Аавынхаа үгэнд ордог байсан бол илүү ихийг хийж бүтээх байжээ” хэмээн нулимсаа дуслуулан байж “миний энэ алдааг залуус та бүхэн битгий давтаарай” гээд чинь сэтгэлээсээ захиж байсан тэр нулимстай захиасыг Эрдэнэтийн залуус хэзээ ч мартахгүй болов уу.

                        Зөвхөн үхсэн загас л урсгалаараа явдаг. Харин…

“Вагнер Ази Автомотив” компанийн гүйцэтгэх захирал Г.Вилсон тун ч сонирхолтой илтгэлийг Эрдэнэийн залууст хүүрнэсэн юм. Залуус та бүхэн багаасаа л өөртөө зорилго тавь. Өмнөө тавьсан зорилготой хүн л  амжилтанд хүрдэг юм. Урсгалаараа яваад байвал тэр урсгалд чи уусаад алга болно. Тэгээд ч урсгалаараа явдаг хүн байж болохгүй. Зөвхөн үхсэн загас л урсгалаараа хөвдөг. Харин амьд загас урсгалыг сөрж явдаг гэдгийг мартаж болохгүй шүү. Залуус та бүхэн энэ амьдралын замд урсгалаараа явж болохгүй. Амьдралыг зорилготойгоор сөрж явах хэрэгтэй. Та бүхэн дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ыг удирдаж байсан Теодор Рузьвелт гэдэг ерөнхийлөгчийг мэдэх байх. Түүний эхнэр нь маш их ухаантай хүн байсан. Тэр хэлэхдээ “Эгэл ухаантай хүн үйл явдлын талаар л ярьдаг. Харин Агуу ухаантай хүн санааны талаар ярьдаг” гэж хэлснийг би та бүхэнд хэлэх гэсэн юм. Өөртөө зорилготой, амьдралын урсгалыг сөрж явдаг агуу ухаантай хүн үйл явдлыг биш санааны талаар ярьдаг учраас та бүхэн өнөөдрөөс эхлэн шинэ санаа, шийдлийн талаар ярьж байгаарай. Хоёрдугаарт, би та бүхэнд нэг зөвлөгөө өгье. Ямар ч бага цалинтай байсан түүнийхээ нэг хэсгийг хүүтэй хадгаламжинд хийдэг байх хэрэгтэй. Хувийн санхүүгийн менежментээ шийдвэрлэхэд энэ таньд туслах болно. Орлогынхоо тодорхой хэмжээний хувийг хадгалж сур. Хамгийн түрүүнд мөнгөө хадгал, дараа нь үлдсэнийг нь захиран зарцуулж бай хэмээх алтан зөвлөгөөг Эрдэнэтийн залууст өгсөн юм. Шинэ мэдлэг, шинэ мэдээлэл, шинэ санаа, шинэ өнгө төрхийг мэдрэх гэж Их танхимд хуран чуулсан зуу зуун залууст Г.Вилсоны энэ зөвлөгөө бараг л алтнаас илүү үнэтэй байж таарна.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө