Нийтлэгдсэн: Fri, Oct 26th, 2018

Б.Бат-Эрдэнэ: Эрдэнэтийн залуус та нар шинэ цагийн давалгаа юм шүү

            Энэ удаагийн  “Inspired Erdenet“ арга хэмжээг санаачлан зохион байгуулагч нь “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ юм. Түүний төрж өссөн нутаг ус нь алс холын Увс аймаг ч тэрбээр Эрдэнэт сэтгэлтэй, Эрдэнэтийн залуусын нэг. Тэрбээр Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэтийн залуусыг Улаанбаатарынхнаас хоцрохгүй байх, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах энэхүү алтан боломжийг олгохыг тулд “Inspired”-ийн залуустай уулзаж ярилцсаны үндсэн дээр  “Inspired Erdenet “ арга хэмжээг  зохион байгуулсан ажээ. Тэрбээр хүрэлцэн ирсэн залуустаа хандаж Эрдэнэт хотын өнөөгийн өнгө төрхийн тухай тодорхой мэдээлэл дуулгаж ирээдүйн Эрдэнэтийн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцсан юм. Нэлээн хэд хоногийн өмнө цахим орчинд “Нийслэлээс Эрдэнэт, Эрдэнэтээс Улаанбаатар тийш зорчиход бид яагаад 100 км илүү явах ёстой гэж. 100 км замыг товчох нь зөв” гэсэн мэдээлэл гарч байсан удаатай. Эхэлж сонссон хүнд итгэмээргүй, шал дэмий хөрөнгө мөнгө үрсэн ажил мэт санагдаж байсан ч энэ ажлыг эхлүүлэх, энэ санаачлагыг дэмжих нь зөв юм байна гэсэн ойлголтыг энд хуран чуулсан залуус ойлгох шиг л болсон. Эрдэнэтээс Улаанбаатар, Улаанбаатараас Эрдэнэт явахад яагаад заавал 5-6 цаг зорчих ёстой гэж.  Нийт 371 км замыг 5-6 цаг зорчихоос өөр гарц гаргалгаа бидэнд байхгүй юм гэж үү. Тэрхүү 371 км замыг 100 гаруй км-ээр багасгах боломж бидэнд байна. Үүний цаана эдийн засгийн хувьд хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэнэ. Энэхүү хэмнэлтийг ганцхан Эрдэнэт хотын иргэд хүртэх гээд байгаа юм биш. Булган, Хөвсгөл аймгаас Улаанбаатарыг зорьж байгаа иргэд ирэх буцахдаа нийт 200 км замыг товчлох гэж байна. Энэ бол боломжтой, хийх ёстой ажил.

Эрдэнэт хотын хувьд шийдэх ёстой олон ажил байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 19 сая куб метр хаягдал ус хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл, бидний сайн мэдэх үерийн далангийн цаана байгаа ус. Үерийн далан сэтэрвэл яах вэ. Цагаан тоос байна. Үүнийг яаж шийдэх вэ. Жил тутам үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг боловсруулах Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулах цаг нь болсон. БНХАУ, БНСУ-ын талаас Зэс хайлуулах үйлдвэр байгуулбал 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Улмаар энэ үйлдвэр байгуулагдсанаар дагалдаад нэлээн хэдэн жижиг үйлдвэр бий болно. Алдарт Самсунг, Тоёотад зэсээр хийдэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх үйлдвэр байгуулчихаад Эрдэнэтийн иргэд түүнийхээ хувьцааг нь эзэмших боломж байна. Цаашлаад Эрдэнэт Улаанбаатар хоёр хооронд хурдны галт тэрэг яагаад явж болохгүй гэж. Яагаад заавал Эрдэнэтээс орой нь галт тэргэнд суугаад өглөө Улаанбаатарт буух ёстой вэ. Би шинэ жилд дуртай. Хотынхон арванхоёрдугаар сарын 31-ний орой Сүхбаатарын талбайд шинэ оноо угтаж, гаргадаг. Тэгвэл Эрдэнэтийн иргэн шинэ жилийн орой хурдны галт тэргээр хотод ирээд шинэ оноо гаргачихаад буцаад шөнөдөө хоёр цаг яваад Эрдэнэт дэх гэртээ очиж болохгүй гэж. Дээр нь яагаад Эрдэнэтийн иргэн онгоцоор нийслэл рүү нисч болохгүй вэ. Өмнө нь аймаг бүрт нисэх онгоцны буудал байсан. Улаанбаатараас Эрдэнэтэд очиход онгоцоор 40 минут л нисдэг байлаа. Өнөөдөр яагаад тэгэж болохгүй гэж. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх боломж бидэнд байгаа. Энэ бүхэн бол шинэ цагийн давалгаа. Та нар бол шинэ цагийн давалгаа шүү хэмээн илтгэгч Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт залууст уриалсан юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ