Нийтлэгдсэн: Fri, Nov 30th, 2018

Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэ хурлаар аймгийн 2019 оны төсвийг хэлэлцэн батална. Манай аймгийн хувьд төсвөө өөрөө бие даан бүрдүүлдэг цөөн хэдэн аймгийн нэг. Улсаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй ч улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлдэг. Бүр зарим тохиолдолд иргэдээ торгож байгаад төсвийн цоорхойг нөхөж мөнгийг нь улсын дансанд шилжүүлдэг гаж гэмээр тогтолцоо өнөө хэр оршин тогтнож байна. Сангийн яамнаас манай аймгийн төсвийн бүрдлийг хянаад “Хүү торгуулийн орлого” хэмээх зүйл заалтад 750 сая төгрөг бүрдүүлэх үүрэг өгчээ. Нэг үгээр бол манай аймаг иргэдийнхээ халаасыг тэмтэрч торгууль, шийтгэл ногдуулж байгаад улсын төсөвт 750 сая төгрөг бүрдүүлэх юм байна. Энэ үүргийн ихэнхийг нь Тээврийн цагдаагийнхан нуруун дээрээ үүрнэ. Тээврийн цагдаа нарын дунд орлогын төлөвлөгөө биелүүлэх уралдаан зарлачихна. Хамгийн их орлого оруулсан цагдааг нэг сая хүртэлх төгрөгөөр шагначихад хүү торгуулийн орлого бараг л санхүүгийн жилийн эхний хагаст л биелэх боломжтой болдог. Жил бүр ийм байдлаар хүү, торгуулийн орлогыг давуулан биелүүлж ирсэн учраас Сангийн яам төлөвлөгөөг нь жил бүр нэмдэг байна. Өнөө жил энэ төлөвлөгөө 500 сая төгрөг байсан бол ирэх онд 750 сая төгрөг болж нэмэгджээ.

2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар хүү торгуулийн орлого 1 тэрбум 20 сая төгрөгөөр давж биелсэн байна. Ихэнхийг нь өнөөх тээврийн цагдаагийн бүрдүүлдэг жолооч  нарыг торгосон торгуулиас бүрджээ. Эхний хасаг жилээр энэ мөнгөний 500 сая нь улсын төсөвт төвлөрсөн байжээ. Үлдсэнийг нь тодорхой хугацааны дотор бүрдүүлэх үүргийг Аудитынхан үүрэг болгож байсан удаатай. Жолооч нар хамгийн багадаа 20 мянгаас эхлээд 480 мянга хүртэлх төгрөгөөр торгуулдаг. Түүнийгээ төлөхгүй аргална гэсэн ойлголт байхгүй. Тээврийн хэрэгслийн улсын үзлэгт орох үеэр болон машинаа зарах, нэр шилжүүлэх тохиолдолд заавал торгуулиа төлөх учраас хүү торгуулийн орлого төлөгдөхгүй үлдэнэ гэсэн ойлголт байдаггүй аж. Уг нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ баримтлаад соёлтой оролцоод сурчихвал хүү торгуулийн орлого бүрдэхгүй улмаар тасалдах боломж байгаа ч жолооны дамжаа дөнгөн данган дүүргэчихээд маргааш нь машин унаад замын хөдөлгөөнд оролцдог, бүр таксины мэргэшсэн жолооч болчихсон халтуурдаж яваа нөхөд улсын төсвийн цоорхойг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Энэ удаад  Сангийн яамныхан хүү торгуулиас ямар ч үнээр хамаагүй 750 сая төгрөг төвлөрүүлэх үүргийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгосныг өнөөдөр ёсчлон батлах нь ээ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ