Нийтлэгдсэн: Sat, Dec 1st, 2018

Байцааны зоорийг цагдаад шалгаж байна

                Жаргалантын ногоочдын байцааг хадгалахыг төрөөс дэмжиж 2015 онд аймаг орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж 500 тоннын багтаамжтай зоорь барихаар шийдсэн байдаг. Тэгвэл энэ зоорь өнөө хэр ашиглалтад ороогүй, Жаргалантын ногоочид байцааны зоорьгүй аргаа барж байна. Энэ асуудал саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан дээр яригдсан халуухан сэдвийн нэг байлаа.

Төлөөлөгчид Жаргалантын ногоочдын байцааны зоорьны асуудал ямар шатандаа яваа талаар асуусан юм. Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг “Байцааны зоорьны зураг төсвийг Ролби ХХК гүйцэтгэсэн. Барилгын ажлыг нь Хувьт Уул компани хийсэн. Ажлын гүйцэтгэл 85-90 хувьтай байгаа. Байцааны зоорьны ажил дээр маргаан, хэрэг үүссэн. Зургийг нь анхнаас нь буруу хийсэн юм билээ. Мэргэжлийн хяналтын газраас байцааны зоорьны зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Улсын комисс хүлээн аваагүй байгаа. Барилгын төсөвт ажил нь 350 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Өнөөдрийн байдлаар цагдаа дээр хэрэг үүсгэн шалгагдаж байгаа”  гэсэн юм. Жаргалантын ногоочдын хувьд Эрдэнэтчүүдийг монгол байцаагаар хангахын тулд  байцааны зоорьтой болчих гээд 4 жил нүдээ хөхөртөл хүлээж байгаа. Зоорь байхгүй учраас байцаагаа жил бүрийн намар хөлдөхөөс нь өмнө ченжүүдэд хямд үнээр өгч ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажилладаг тэдний хувьд байцааны зоорьтой болох нь энэ насны мөрөөдөл.

Тэдний мөрөөдлийг биелүүлэхийн тулд орон нутгаас хөрөнгө гаргаж зоорь бариулахаар шийдсэн ч өнөөдөр “байцааны зоорьны барилга” нэг иймэрхүү л байна. Үр дүнд нь Эрдэнэтчүүд өвлийн турш хятад байцааг монгол гэж өөрийгөө хуурч байж иддэг л болсон. Ямар ч байсан албаныхны өгч байгаа мэдээллээс харвал Жаргалантын ногоочид мөддөө байцааны зоорьтой болохгүй нь ээ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ