Нийтлэгдсэн: Sun, Dec 9th, 2018

Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн захиргаа, удирдлага 1100 гаруй ажилтан, ажиллагсадынхаа эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачлага гарган ажилласны үр дүнд өөрсдийн гэсэн Чийрэгжүүлэлтийн төвтэй болжээ. Энэ төвийн нээлт бямба гарагийн амралтын өдөр болсон юм.  Цанын  баазын хашаанд байх ногоон заалыг эрдэнэтчүүд сагс, гар бөмбөг тоглодог газар л хэмээн ойлгож, хандаж ирсэн. Тэгвэл энэ барилгыг засварлан сайжруулж сагсан бөмбөг, волейбол, шатар, теннис, биллъярд, хийн дасгал, агаарын теннис, шагайн харваа, бодибилдинг,  софт волейболоор хичээллэх .боломжтой иж бүрдэл Чийрэгжүүлэлтийг төвтэй болсноор  Баяжуулах үйлдвэрийн ажилчид спортоор хичээллэхээс гадна эрүүл мэндээ анхаарах боломж бүрдсэн байна.

Нээлтийн ажиллагааны үеэр Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон “Манай хамт олон Баяжуулах үйлдвэрийнхээ 40 жилийн ойн босгон дээр энэхүү Чийрэгжүүлэлтийн төвөө ашиглалтад оруулсан нь бидний хамтын том бүтээн байгуулалт байлаа. Өнөөдөр бид нээлтээ хийж байна. Манай үйлдвэр 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, чийрэгжүүлэх зорилгоор кампанийн удирдлага, үйлдвэрийн захиргаанаас жил хагасын хугацаанд энэ байрыг засварлаж өнөөдөр хүлээн авч, заалаа нээж байна. Энд баяжуулах үйлдвэрийн бүх ажилчид, ээлжийн ажилтнууд өглөө ажлаасаа буугаад дасгал сургуулиа хийх бололцоотой, амралтынхаа өдрөөр спортын бүхий л төрлийн арга хэмжээг явуулах боломж бүхий эрүүл мэнд Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо. Цаашдаа ажилчдын эрүүл мэнд, чийрэгжүүлэлтэд ч ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа. Манай үйлдвэрт олон төрлийн спортын мастерууд байдаг. Тэдэнтэйгээ хамтарч ажиллан ажилчдынхаа эрүүл мэнд чийрэгжүүлэлтэд анхаарлаа хандуулснаар хөдөлмөрийн бүтээмж өсөх давуу талтай болж байна” гэсэн юм.

Чийрэгжүүлэлтийн төвийн нээлтийн үеэр спортын нөхөрсөн тоглолтууд, Баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит биллъярдын тэмцээн, ахмадуудын хийн дасгалын үзүүлэх тоглолт боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрдэг Баяжуулах үйлдвэрийн 1100 гаруй ажилтан хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Тэдний эрүүл мэнд, чийрэгжүүлэлтэд ийнхүү санаа тавьж Чийрэгжүүлэлтийн төвтэй болсноор ажиллагсад өөрсдийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж спортоор хичээллэх боломж бүрдлээ. Үйлдвэрийн нэгж, цех, тасаг хэлтсүүдээс ийнхүү хамгийн түрүүнд, анх удаагаа Баяжуулах үйлдвэрийнхэн өөрийн гэсэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ