Нийтлэгдсэн: Thu, Dec 27th, 2018

Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ

 “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сургуульд 4.9 сая төгрөгийн өртөг бүхий биологийн кабинет нээлтээ хийлээ. Үүнд биологийн туршилтат хичээлд ашиглах 32 нэр төрлийн 160 гаруй  техник, хэрэглэгдэхүүн багтаж байна.

Тус сургуулийн биологийн кабинет өмнө нь нэг микроскоп, ургамлын үзүүлэнгээс  өөр тоног төхөөрөмжгүй байжээ. Тэгвэл биологийн хичээлийн кабинет байгуулагдсанаар 120 гаруй туршилтат хичээлийн 80 гаруй хувийг хийх боломж бүрдэж байгаа талаар сургуулийн багш нар ярилаа. Учир нь “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон биологийн кабинет арван мянганы нарийвчлалтай электрон жин, хүний дотоод эрхтэн, 1200 дахин өсгөх чадвартай микроскоп зэрэг нэн шаардлагатай хэрэглэгдэхүүнтэй болсон юм.

 “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд уралдаан зарласан. Эдгээрээс 5 төслийг шалгаруулж нийтдээ 24,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний нэг нь 7-р сургуулийн биологийн кабинет юм.

 Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Багш” дэд хөтөлбөр нь  3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний жилд 125 сая төгрөг, хоёр дахь жилд 140 гаруй сая төгрөг, энэ жил 200 сая төгрөгийг зарцуулаад байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ