Нийтлэгдсэн: Mon, Jan 7th, 2019

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов

Даваа гарагийн өглөө 09.00 цагт Нутгийн удирдлагын ордны Бага танхимд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар “Аймгийн ИТХ-ын 2019 оны хийж гүйцэтгэх ажлын  төлөвлөгөө батлах тухай”, “Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай”, “Бусад” гэсэнг асуудлыг авч хэлэлцсэн юм. Энэ удаагийн хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч С.Батжаргал, Д.Бүүвэйбаатар,Д.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар, Д.Батбилэг нар оролцлоо.

Аймгийн ИТХ-ын 2019 оны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудалд Тэргүүлэгчид өмнө нь саналаа хүргүүлсэн хэдий ч энэ удаад жилийн нэгдсэн төлөвлөгөөг нухацтайхан хэлэлцэв.

-Д.Батбилэг: Аймгийн ГХБХБГ-т энэ оны нэгдүгээр улиралд багтаан шалгалт хийх тухай төлөвлөгөөнд орсон уу. Энэ тухай саналыг Алтаншагай бид нэлээн эрт гаргасан. Аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын ажилд хяналт шалгах тухай багтсан уу?

-П.Пүрэвлхагва: Хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай тав, есдүгээр саруудад танилцах гээд орсон байгаа. Газар олголт, өмчлөлт, ашиглалтын байдалд иж бүрэн шалгалт хийх гээд оруулъя. Бүр нэгдүгээр улиралд багтаая.

-С.Батжаргал: Хурлын байгууллагын эрх үүргийн хүрээнд л газрын албыг шалгах ёстой. Түүнээс биш бид тухайн байгууллагын дотоод ажлыг шалгах эрх байхгүй. Харин нийтийн тээврийн асуудал хүнд байна. Энэ талыг тойрсон асуудлыг оруулж болох уу. Автобусны үнэ 2008 оны тогтоосон тарифаар яваад байгаа. Одоо зогсох дээрээ тулаад байна. Үүнийг авч хэлэлцэж болох уу?

    – П.Пүрэвлхагва: Нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг аймгийн ЗДТГ-аас оруулж ирэх ёстой. Оруулаад ирвэл бид хэлэлцэнэ.

-Д.Эрдэнэбат: Түрээсийн орон сууцны асуудлыг зургаадугаар сард тавьжээ. Иргэдийн хувьд хүлээлтийн байдалд байгаа. Урагшлуулах боломж байна уу?

-С.Батжаргал: Хугацааг нь урагшлуулах боломжтой.

-П.Пүрэвлхагва: БХБЯ-наас түрээсийн орон сууцны талаар ямар ч санал ирээгүй байгаа. Аймгийн хувьд яаманд саналаа хүргүүлсэн. Хариу ирээгүй байна. Хугацааг нь эхний хагас жилд багтаан хэлэлцэх гээд оруулчихъя.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ