Нийтлэгдсэн: Mon, Jan 28th, 2019

Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ

Орон нутгийн засаг захиргаа “Евро Эко Төгөл” хороолол төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээ шинэчиллээ. 2012 онд эхэлсэн төслийн хүрээнд  нийтдээ 3474 айлын орон сууц 280 хүүхдийн хоёр цэцэрлэг, 1100 хүүхдийн сургууль, худалдаа, үйлчилгээний төв ашиглалтад орох ёстой.

Төслийн гэрээ урьд нь хоёр удаа шинэчлэгдсэн. Шинэчлэл орох болгондоо орон нутгийн иргэдэд ашиггүй заалтууд нэмэгдсэн юм. Энэ талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг хэлэхдээ “Хороолол төлөвлөгдсөн газарт буюу Цагаанчулуут багийн 49-52 гудамжинд оршин сууж буй айлуудыг дахин төлөвлөлтөнд хамруулах хугацаа хойшилсоор ирсэн. Мөн нийгмийн дэд бүтцийн ажлуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Их хаадын цуваа” компани гүйцэтгэдэг байсан. Эдгээр асуудлуудыг гэрээг шинэчлэн байгуулснаар иргэд, орон нутагт ашигтай байдлаар шийдэж чадлаа” гэсэн юм. 
Түүнээс гадна тус төслийг хэрэгжүүлэгч талаас орон нутгийн төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн байна. Шинэчилсэн гэрээг 15 жилийн хугацаатай байгууллаа.
Дашрамд дурдахад, Чех Улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлэхийн тулд Орон нутаг газрыг үнэ төлбөргүй олгож, инженерийн шугам сүлжээний зардалд улсын төсвөөс 5 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна