Нийтлэгдсэн: Mon, Mar 11th, 2019

Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй

          Аймгийн Засаг даргын шуурхай долоо хоног бүрийн даваа гарагт болдог. Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа төрийн байгууллагын удирдлага нь  шуурхайд суух үүрэгтэй. Энэ удаагийн даваа гарагийн шуурхайд аймгийн Засаг дарга Д.Батлут Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Х.Эрдэнэбатыг “эрэн сурвалжилсан” юм. Х.Эрдэнэбат даргын хувьд он гарсаар шуурхайд бараг л суугаагүй. Өдрийн од шиг хаа нэг удаа л үзэгдсэн болов уу. Түүнийг орлож тус газрын дэд дарга Д.Нэргүй шуурхайд сууж харагддаг. Энэ удаад Д.Батлут даргын тэвчээр барагдсан уу, яасан даргыгаа орлож ирсэн Д.Нэргүйгээс “Х.Эрдэнэбат хаачсан юм бэ. Яагаад шуурхайд суухгүй байгаам. Та яв, гар даргыгаа олж ир” хэмээн хөөж гаргав. 2016 оны орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Ялалтын баярын бялуунаас томоохон хэрчим хүртсэн хүний нэг нь Х.Эрдэнэбат. Тэрбээр аймгийн МАН-д ямар гавьяа байгуулсан юм бол бүү мэд, ямар ч байсан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар дээрээс томилогдож ирсэн том хүн. Эрдэнэтийн жирийн иргэн байтугай аймгийн МАН-ын хорооны хамгийн идэвхтэй гишүүд ч энэ томилгооны учир начрыг одоо хүртэл ойлгоогүй яваа. Аргаа барахдаа түүнийг “Засаг даргатай нэг нутаг юм чинь дарга болчихлоо” гээд л өнгөрсөн. Үнэндээ бол тэрбээр дээрээс томоохон хүний дэмжлэгтэйгээр томилогдож ирсэн нөхдийн нэг л болов уу. .

Х.Эрдэнэбат дарга болохоосоо өмнө аймгийн Шүүхэд ажиллаж байсан. Аймгийн Улсын бүртгэлийн газарт ч байсан. Өнгөрсөн жил аймгийн Засаг даргын шуурхай хуралдах үед “өвчтэй” гэж хэлүүлчихээд шуурхай тарах үед машинаа уначихсан давхиж явсан удаатай. Х.Эрдэнэбат даргыг олж ирүүлэхээр орлогчийг нь хөөж явуулсан ч шуурхайн төгсгөлд дарга ч үгүй, орлогч ч үгүй хоцорсон юм, энэ удаад. Ямар сайндаа л Засаг дарга “Эрдэнэбат ч алга орлогч нь ч алга” хэмээн үглэхэв. Намын нэрээр хурган дарга нарын сэнтийд заларсан зарим нэг нөхөр үнэндээ түмний өмнө байгуулсан гавьяа байхгүй ч гэсэн аймгийн Засаг даргын шуурхайд  суух үүрэгтэй. Ажил хийдэггүй, байгаа байхгүй нь мэдэгддэггүй үл үзэгдэх дарга нарт хариуцлага тоооцох цаг болжээ. Суудалд нь салхи оруулах цаг ч ирсэн байж мэднэ. Манай аймгийн ХХҮХ-ийнхэн даргыгаа яаралтай олохгүй бол улсын хэмжээнд эрж хайя, олж авъя.  Ямар ч байсан өнөөдөр Д.Батлут дарга

“ Ор сураггүй болсныг чинь бодохоор

  Осолдохгүй л зураг л юм даа чи, Эрдэнэбат аа” хэмээ

н дуулсаар үлдлээ. Нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын шуурхайд төрийн байгууллагын удирдлагуудыг суулгах үүрэгтэй албан тушаалтан нь ЗДТГ-ын дарга. Д.Соёлчхүү дарга шуурхайд суудаггүй том гаруудыг хаа явааг нь мэдэх учиртай. Х.Эрдэнэбатыг “эрэн хайх ажиллагаа” ойрхоноос эхлэвэл яасан юм бэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ