Нийтлэгдсэн: Wed, Aug 19th, 2015

“Евро эко төгөл” орон сууцны хороолол 2020 он хүртэл баригдана

2014-12-09-IMG1213

Монгол, Чехийн хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” ХХК  Эрдэнэт хотод “Евро эко төгөл” орон сууцны хороолол барьж байгуулсаар байна. Энэ компани Чехийн 50 хувь, Монголын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Энэхүү шинэ хороололд 2 орон сууц ашиглалтанд орж оршин суугчдаа хүлээн авсан. Харин 2 орон сууцыг энэ оны 11-р сард ашиглалтанд оруулахаар тус компани шамдан ажиллаж байна. Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын барилгажилтын “Евро эко төгөл” төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2013 онд байгуулж, тус орон сууцны хорооллын шав тавин ёслол болж байсан. Дээрх гэрээний зарим зүйл заалт зөрчилтэй, “Евро эко төгөл” орон сууцны хороолол барих үе шатны хэрэгжилтийн хугацааг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан төсөлд оролцогч талууд саяхан гэрээг шинэчилж, гарын үсэг зурсан байна. Монгол-Чехийн хамтарсан “Их хаадын цуваа” ХХК-ийн “Евро эко төгөл” төслийн удирдагч Мирослав Шведа болон Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтан нар Эрдэнэт хотод хүрэлцэн ирж гэрээ үзэглэх үйл ажиллагаанд оролцлоо.Гэрээ шинэчлэгдсэнээр анхны гэрээ хүчингүй болсон. Гэхдээ гэрээний зорилго өөрчлөгдөхгүй. Тухайлбал, Эрдэнэтийн гэр хорооллыг орон сууцжуулах, Орхон аймгийн Цагаанчулуут багийн  айл өрхүүдийг орон сууцанд хамруулах, хотын утааг багасгах нь энэхүү гэрээний гол зорилго юм. Төсөл хэрэгжүүлэгч талын судалгаагаар Цагаанчулуут багийн 82 айл өрх, 10 аж ахуйн нэгж газар чөлөөлөх үйл ажиллагаанд хамрагдах юм байна. Энэ төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь Монгол улсын төсвөөс хийгдэж байгаа аж. Эдийн засгийн хямрал, улсын төсвийн хөрөнгийн хомсдолтой холбогдон энэхүү дэд бүтцийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр саатаж байгаатай холбогдон бүтээн байгуулалтын үе шат хэрэгжүүлэх хугацаа мөн хойшлоход хүрсэн байна. Тиймээс шинэ хороолол барьж байгуулах үе шатны хэрэгжилтийн хугацааг дахин хэлэлцэж тохирох шаардлага тулгарсны дагуу төсөл хэрэгжүүлэгч талууд “Евро эко төгөл ” орон сууцны хороолол барьж байгуулах үе шат хэрэгжүүлэх хугацааг шинэчлэх асуудлыг шинэчилсэн гэрээгээр шийдвэрлэсэн байна. Үүнээс бусад нөхцөл шаардлагууд гэрээний ерөнхий стандартын дагуу хэрэгжиж, барилгажилтын үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх юм. “Евро эко” орон сууцны хороолол барих ажил 2013-2020 он хүртэл тасралтгүй өрнөнө. “Евро эко төгөл” төсөл дэд бүтцийн гэрээг Монгол улсын Барилга хот байгуулалтын яамтай, харин барилгажилтын гэрээг Орхон аймгийн төр, захиргааны байгууллагатай хийжээ. Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 30-аад хувь нь буюу 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна гэж холбогдох албан тушаалтан мэдээллээ.

Ж.Оюун

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ