Нийтлэгдсэн: Thu, Aug 27th, 2015

2015 оны бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын гэрээнд Hardship нөхцөлийг тусгаж ажиллахыг мэдэгдэж байна

2015-08-27-4

Hardship гэж юу вэ?

Бизнесийн харилцаа нь орчин үед нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байна. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн байдал нь бизнест шууд нөлөөлдөг. Улс  төр, эдийн засаг, хууль эрх зүйн урьдчилан таамаглах боломжгүй өөрчлөлт нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болгоход гэрээний талуудыг хүргэх нь багагүй тохиолдоно. Энэ үед талууд нь hardship-ын нөхцөл үүссэн эсэхийг тогтоож, тодорхой алхмуудыг хийснээр урьдчилан таамаглах боломжгүй байсан нийгмийн шинжтэй үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас гэрээний аль нэг тал үүргээ биелүүлэх боломжгүй болох, үүргээ биелүүлэх буюу үргэлжлүүлэн биелүүлэх нь илт хохиролтой, алдагдалтай болоход нөгөө талын өмнө үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагаас чөлөөлөгдөж болох юм.
Тодорхойлбол hardship гэдэгт хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болох, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггүй байх зэргээс болж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болохыг ойлгоно.
Hardship-ын нөхцөл байдал ихэнхдээ гурван элементтэй байна
1.      Тухайн нөхцөл байдал талуудын хяналтаас гадуур болсон
2.      Хүндэтгэн үзэх шинжтэй.
3.      Урьдчилан таамаглах боломжгүй.
Жишээ нь: Монгол Улсын нэгэн хуулийн этгээд Гүржийн хуулийн этгээдтэй ногоон цай худалдан авах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ ёсоор Гүржийн тал 2008 оныг дуустал сар бүр тодорхой тооны цайг газраар манай улс руу илгээх үүрэгтэй байв. Гэтэл Гүрж улс ОХУ-тай дипломат харилцаа гэнэт муудсаны улмаас улс төрийн нөхцөл байдал хүндэрч, эдийн засгийн хямрал бий болов. Үүнээс үүдээд цайны үнэ нэгж тутамд 2 ам.доллараар нэмэгдсэн тул Гүржийн тал гэрээгээр тохиролцсон үнээр бараагаа нийлүүлвэл алдагдал хүлээхээр байна. Энэ тохиолдолд талууд гэрээ байгуулж байх үед урьдчилан таамаглах боломжгүй, тэдгээрийн хяналт, хүсэл зоригоос гадуур болсон үйл явц гэж үзвэл hardship-ын нөхцлөөр тодорхой хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг түдгэлзүүлэх, үүрэг гүйцэтгээгүй хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой.
Хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсэг

Эх сурвалж “Erdenettoday.mn”

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ