Хичээл даваа гарагт эхэлнэ
Сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногт дуусч, хоёрдугаар сарын 11-ний даваа гарагаас хичээл орж эхэлнэ. БСШУС-ын сайдын тушаалаар сурагчдын амралтыг зохицуулдаг. Үүний дагуу агаарын бохирдол, томуу төст өвчний дэгдэлтийн уршгаар сурагчдыг урт хугацаагаар амраах шийдвэр гаргасан. Манай аймгийн хувьд гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 20-нд эхлэх байсан боловч томуу, томуу төст өвчний тархалтын улмаас сурагчдын амралтыг сунгасан билээ.
Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 11-ээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл албан ёсоор эхлэх юм байна.