ПҮРЭВ
2022.08.19
ЭРДЭНЭТ
6C°/18C°
АНУ ДОЛЛАР
3188.4
ЕВРО
3239.89
БНХАУ ЮАНЬ
469.34
ОХУ РУБЛЬ
52.46
БНСУ ВОН
2.41
ЭРДЭНЭТИЙГ ТЭТГЭХ ШИНЭ УРСАЦ
ЭРДЭНЭТИЙГ ТЭТГЭХ ШИНЭ УРСАЦ

Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, эрдэнэсийн хот өргөжин хөгжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Алс ирээдүйн их усны хэрэглээг бүрэн хангахын тулд Зууны манлай үйлдвэр усан хангамжийн төв гуравдугаар шугам хоолойг шинээр тавих түүхэн бүтээн байгуулалтыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн. Шаардлагатай зөвшөөрлүүд ар араасаа гарч, эрх бүхий байгууллагаар геодезийн хэмжилтүүд хийлгэж, бүх цэгийг шинээр тогтоож том төслийн шат дараатай, нүсэр ажил ундарсан юм. Одоо Сэлэнгэ мөрний хөвөөнөөс Эрдэнэтийг чиглэх шинэ урсац эхлэхэд тун удахгүй болжээ. Бид цэвэр усны гуравдугаар шугамын ажлын явцыг сурвалжлахаар сэлгэн залгах зангилаа бүхий хээрийн байгууламжийг зорилоо. Улаан тоосгон ихэр барилга энэ газрын “таних тэмдэг”. Угтаа цэвэр усны төв шугамуудын сэлгэн залгалтын А, Б байр юм. Энд 10 гаруй хүн, нэг кран, хоёр түрэгч гээд жижиг оврын техникүүд эргэлдэн чөлөөгүй ажиллана. Шугам хоолойн угсралт хэдийнээ дуусаж, холболтын ажил ид явагдаж байна. Сэлгэн залгалтын Б байр дотор, зургаан метрийн гүнд, ус чийгтэй орчинд гүйцэтгэгч “Хаппи Бьюлдинг” компанийн гурван ажилчин цэвэр усны төв шугамын уулзвар дээр том хаалтууд тавиад толгой өөд татах завгүй махарна. Энэ блокийн гүнд нэг талаас 1976 онд ашиглалтад орсон цэвэр усны нэгдүгээр шугам, нөгөө талаас 1988 онд ашиглалтад орсон хоёрдугаар шугам, харин чанх зүүнээс шинэ гуравдугаар шугам орж ирж холбогдсон харагдана. Эндээс төв шугамуудыг хааж, нээн, шилжүүлж ажиллах юм байна. 

Ус хангамжийн цех төв усан сан хүртэл татсан хос шугам хоолойгоор хоногт 62000 м3 орчим цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд олон арван жилийн хэрэглээ эдэлгээний явцад нимгэрч ажлын даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн. Гэсэн ч хос шугам ачааллынхаа дээд түвшинд ажилласаар... Хэрэв нэг шугам нь цоорвол зөвхөн ганцаар үйлдвэрийн болон хотын цэвэр усны хэрэглээг хангаж чадахгүй учраас гурав дахь шугамыг тавихаар үйлдвэрийн газрын удирдлагууд шийдвэрлэсэн нь ийнхүү биеллээ оллоо. Шинэ шугам ашиглалтад орсноор эдийн засгийн талаас усны зардал буурах, түгээлтийн үйл ажиллагаанд хэмнэлт гарах давуу талтай. Харин техникийн боломжийн талаас одоо ашиглаж буй хос шугамын нэгийг түр хугацаагаар ашиглалтаас гаргаж доторлон сэргээн засварлах боломж бүрдэх юм. Ингэснээр үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын усан хангамжийн найдвартай ажиллагаа дахин 50 жилээр уртасна гэж мэргэжилтнүүд үздэг. 

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу тэд шинэ шугам хоолойд угаалга, ариутгал, усан туршилт хийхээр бэлтгэж байна. Энэ сарын сүүлчээс угаалга, ариутгал, усан туршилт эхлээд, тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Тэгээд зургаадугаар сарын эхээр Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад оруулна гэж Ус хангамжийн цехийн Ерөнхий инженер Б.Баянбат ярилаа. Тэрээр цаг агаарын нөхцөл, үйлдвэрлэлийн хүчин зүйл, гүйцэтгэгч хоёр компанийн ажлын явцаас хамаараад төлөвлөсөн хугацаа өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэж нэмж тайлбарлав. Цэвэр усны 800 мм-ын голчтой ган шугам хоолойг угаах, дотуур нь ундны ус явах учраас халдваргүйжүүлэх, техникийн талаас нь бүрэн бүтэн, бат бөх байдлыг нь шалгах үүднээс усаар дүүргэж турших аргачлал нарийн. 60 км шугам хоолойг усаар дүүргэж угаахын тулд нэг удаад 30 мянган м3 ус шаардлагатай. Зураг төсөлд зааснаар даралттай усаар гурван удаа угаах ёстой. Дараа нь хлораминтай уусмалаар ариутган дахин зайлна. Цэвэрлэгээ, ариутгал, туршилтад ашигласан их усаа байгаль орчинд хаяхгүйгээр, нуурын усны тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс үйлдвэрийн эргэлтийн усны шугам руу нийлүүлэх шийдэл бүхий худгууд гаргасан нь төлөвлөлт сайныг илтгэнэ. Сүүлд нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар усны дээж авч шинжлэн, ундны усны эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох юм.  

Ган хоолой дамжуулж буй шингэний шинж чанараас хамаараад 20-30 жилийн насжилттай байдаг. Харин Эрдэнэтийн цэвэр усны төв гуравдугаар шугамд тавьсан ган хоолой үйлдвэрийн аргаар гадна талаас нь ус чийг, хөрсний шинж чанарын нөлөөллөөс хамгаалсан зориулалтын бүрээстэй, дотор талдаа ундны усны эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай түрхлэгтэй. Ган хоолойг дагалдаж ирсэн техникийн үзүүлэлт дээр 50 хүртэл жилийн ашиглалтын шаардлага хангасан гэжээ. Цэвэр усны 60 км урт шугам хоолой тавих ажлын гүйцэтгэгчээр “Бридж констракшн”, “Хаппи Бьюлдинг” компани ажиллаж, Ус хангамжийн цехийн инженерүүд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Үндсэн шугамыг зогсоож богино хугацаанд холболт хийж байгаа болохоор гүйцэтгэгч компанийн ажилтнууд хоёр ээлжид хуваагдан 24 цагаар ажиллаж байна, гэж Цэвэр ус хангамжийн хэсгийн дарга П.Гансүх ярилаа. Харин “Бридж констракшн” компанийнхан ус өргөх 2, 3-р станц дээр усны цохилтоос хамгаалах байгууламжийн дээврийн хучилт, дотор заслын ажлыг гүйцэтгэж байна. Дараа нь эвдэрсэн газрыг тэгшлэх, налуу гаргах, бетон байгууламж, хашилт хийх, үерийн усны суваг гаргах гээд ажлууд бий. Гэсэн ч гүйцэтгэгч компанийнхан их ажлаа нугалчихсан, үр дүнгээ үзэхээр бэлтгэхдээ баяртай байгаагаа илэрхийлсэн. “Та бүхний ажлын чанарыг усан туршилт харуулна. Түгшиж байна уу?” гэсэн асуултад тэд “норм дүрмийн дагуу ажлыг гүйцэтгэсэн, үйлдвэрийн зүгээс хяналт тавьж ажилласан учраас бүрэн итгэлтэй байна” хэмээн хариулсан юм. Энэхүү өргөтгөлийн хүрээнд Ус хангамжийн цехэд удирдлага хяналтын SCADA систем нэвтэрч, алсын зайнаас хянах, удирдах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, усан хангамжийн хэвийн ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх ажил давхар хийгдэж байгааг ч П.Гансүх дарга ярьсан.  

“Хаппи Бьюлдинг” компани Эрдэнэтийн цэвэр усны төв гуравдугаар шугамын 29,4 км ган хоолой тавих ажлыг гүйцэтгэсэн. Өнгөрсөн зун бүтээн байгуулалт ид өрнөж байхад эднийх өндөр зэрэглэлийн гагнуурчин, засварчин, инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүнтэй хээрийн баг, 20 орчим техниктэй ажиллаж байжээ. Одоо гагнуурын, угсралт холболтын, засал чимэглэлийн, газар шорооны бригад сүүлийн шатны ажлыг гүйцэтгэж байна. “Хаппи Бьюлдинг” компани хэдийгээр барилга угсралт, хотын болон станцын төв шугамын ажлын арвин туршлагатай ч 30 орчим км урт шугам хоолой тавьсан нь анхных гэнэ. Цар тахлын нөлөөгөөр хүндрэлтэй олон асуудалтай нүүр тулж, бартаатай зам туулсан ч өнөөдөр хамгийн хэцүү даваагаа давчхаад, хүрэх газартаа ойрхон зогсож байгаадаа баяртай байна, гэж тус компанийн талбайн инженер О.Чинбат ярьсан юм. 

Ус элбэгшихэд улс баярладаг. Сэлэнгэ мөрнөөс эхтэй Эрдэнэтийг тэтгэх шинэ урсац удахгүй нээгдэж, 50 жил, түүнээс олон он жил тасрахгүй биднийг ундаалж, хөгжил өөд хөтөлнө.     

М.ОДГЭРЭЛ

Сэтгүүлч

Ш.ЛХАМСҮРЭН

Зурагчин

Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
8-р сар. 18, 2022, 10:55 a.m.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нартай уулзав
Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Хичээлийн шинэ жилийн нээлт Чингис хааны эш хөргийг залснаар эхэлнэ
Цагаан хорхойны шинжилгээг эцэг эх, хүүхдээс шаардахгүй
О.Ариунгэрэлт: “Их хаадын цуваа”-гийнхан XV цэцэрлэгт хүүхдээ өгч болно
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
17 дугаар сургуулийн хичээлийн II байр сурагчдаа хүлээн авах боломжгүй байна
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
2019 оноос хойш хийгдсэн авто болон явган хүний зам, инженерийн шугам сүлжээнд үзлэг хийлээ
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Хог хаягдлын нэгдсэн цэг дээр ажиллаж байна
24 байгууллагын 406 хүний оролцоотой 21 орчим га талбайд тархсан хогийг түүж хумиад байна
Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын 3 га талбайн хогийг хумьж, дарж устгаад байна
А.Түвшинжаргал: Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны метр квадратын үнийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар тогтоосны дараа иргэдээс өргөдөл хүлээн авна
Дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Үндэсний спортын VII наадмын алтан медаль, цом хүртлээ
2022 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим  ажлын  материал таталтыг хийж, бэлтгэл ажлыг хангаж байна
ХАА-н өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 65,2 хувьтай хэрэгжиж байна
Амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг  нэг сарын хугацаатай хоригложээ
4000 орчим га газарт шинээр суурьшлын бүс үүсгэх боломжтой гэж үзжээ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогод 104.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөө  30.6 хувиар давж биелэв
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
Баян-Өндөр хайрхан уулын тахилга болно
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Д.Доржпүрэв: Нийтдээ 14 аймаг, 9 дүүргийн 100 гаруй тамирчин оролцож байна
Үүрэгдээд барахгүй юм, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс та нараас гуйдаг юм уу, яах вэ
Б.СОЛОНГО: БУУЖ ӨГӨХГҮЙ ТЭМЦЭХ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ӨӨРӨӨ АМЖИЛТ ЮМ
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөгч  Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
Ц.Анандбазар гишүүн гэнэтийн бэлэг барьсан бол С.Гал-Эрдэнэ төлөөлөгч ажилч, хөдөлмөрч Хутаг-Өндөрчүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулав
УУРХАЙЧИД “ЭРДЭНЭ МАНДАЛ” ОВООГОО ТАХИЖ ШАР АДУУ СЭТЭРЛЭЛЭЭ
Эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Н.Алтанхуяг: Овоолгоос Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэтчүүд эн тэнцүү ашиг хүртэнэ
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Сурагчдын зуны амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтын товыг зарлажээ
Сурагчдын зуны амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөг Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөгч  Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Н.Алтанхуяг: Овоолгоос Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэтчүүд эн тэнцүү ашиг хүртэнэ
Эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Аймгийн хэмжээнд 53865 ширхэг мод тарьжээ
“Түмбэ”-ийг буулгах биш харин ч түнтийлгэж, томруулж, тодруулах  хэрэгтэй бус уу
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д V байрт шалгарлаа