ПҮРЭВ
2022.08.19
ЭРДЭНЭТ
6C°/18C°
АНУ ДОЛЛАР
3188.4
ЕВРО
3239.89
БНХАУ ЮАНЬ
469.34
ОХУ РУБЛЬ
52.46
БНСУ ВОН
2.41
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана

 Удахгүй болох аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Аймгийн тодотгосон төсөв”-ийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү тодотгосон төсвийн задаргаан дотор Нийтлэг үйлчилгээний гарын төсөвт 80 сая төгрөг нэмж тусгах асуудал аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн анхааралд өртсөн юм. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү тайлбар хийв. Тэрбээр, “Засгийн газрын тогтоол, Хэмнэлтийн хуульд зааснаар аймгийн хэмжээнд ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар албан хэрэгцээндээ автомашин унана гэж заасан. Хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд байгууллагын дарга нарын, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын албан хэрэгцээний машиныг ашиглахыг зогсоож байгаа. Нийтлэг үйлчилгээний газрын дэргэд дуудлагын автомашины бааз байгуулна. Манай аймагт ганцхан машинтай байгууллага ч бий. Тэднийг бүгдийг нэгтгэн хөдөө орон нутагт томилолтоор явахдаа дуудлагын машин унадаг байдлаар зохицуулна. Зохион байгуулалт хийхийн тулд энэ 80 сая төгрөгийг төсвийн тодотголд оруулсан. Хуульд зааснаар жолооч нарыг нь шууд ажлаас халж болохгүй байгаа. Шийдэх зүйл их бий. Одоогоор байгууллага, хэлтэс, албадын машиныг лацдаж хурааж авч байна. Мөн төсөвт нь бензин, шатахууны мөнгө хэмээн тусгайлан хөрөнгө суулгаагүй байгаа” хэмээх тайлбарыг өглөө.

Манай аймгийн хувьд хөрш зэргэлдээх Булган аймаг шиг 14 сум, нэг тосгон байхгүй. Хөдөөгийн ганц сум Жаргалант нь хар замаар аймагтайгаа холбогдсон. Тэр бүр том оврын жийп унаад давхиад байх шаардлага байхгүй. Өвлийн мал тооллого, ган зудтай үед малчдаа эргэх, тусламж үзүүлэхэд л том оврын жийп шаардлагатай болно. Үүнийг  Дуудлагын машины үйлчилгээгээр зохицуулахаар эрх баригчид шийджээ. Эндээс харвал аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү ч маргаашнаас эхлэн хотын төвөөр “ ОРА 13 14дугаартай  Прадо 105” жийпээ унаад давхиад байхгүй нь бололтой. Дарга нарын албаны автомашины асуудал шийдэгдсэнээр нутгийн удирдлагын ордны гаднах авто зогсоол иргэдийн мэдэлд бүрэн ирэх боломжтой болно. Одоо ганц асуудал шийдвэл “ОК” болох гээд байгаа. Нутгийн удирдлагын ордны албан хаагчид ажилдаа ирэхдээ хувийн унаагаараа биш нийтийн тээврээр үйлчүүлдэг болвол автобусны үйлчилгээ хийгээд орлогод ч нөлөө үзүүлнэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга өнгөрөгч өвөл “аймгийн ЗДТГ-ын албан хаагчид Захиаргааны гадна талын авто зогсоолд хувийн машинаа тавихыг хориглосон” захирамж гаргасан байдаг. Дарханыхан ч үүнийгээ хэрэгжүүлдэг юм билээ. Иргэндээ ойрхон төрийн үйлчилгээ эндээс эхэлдэг гэж Дарханы иргэд ярьж байсан удаатай. “Яг түүн шиг” манай аймгийн Нутгийн удирдлагын ордны авто зогсоолыг ЗДТГ-ын ажилтнуудын хувийн машинаас чөлөөлбөл иргэдэд их л буян болно доо.     

    

 

 

 

Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
8-р сар. 18, 2022, 10:55 a.m.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нартай уулзав
Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Хичээлийн шинэ жилийн нээлт Чингис хааны эш хөргийг залснаар эхэлнэ
Цагаан хорхойны шинжилгээг эцэг эх, хүүхдээс шаардахгүй
О.Ариунгэрэлт: “Их хаадын цуваа”-гийнхан XV цэцэрлэгт хүүхдээ өгч болно
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
17 дугаар сургуулийн хичээлийн II байр сурагчдаа хүлээн авах боломжгүй байна
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
2019 оноос хойш хийгдсэн авто болон явган хүний зам, инженерийн шугам сүлжээнд үзлэг хийлээ
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Хог хаягдлын нэгдсэн цэг дээр ажиллаж байна
24 байгууллагын 406 хүний оролцоотой 21 орчим га талбайд тархсан хогийг түүж хумиад байна
Хог хаягдлын нэгдсэн цэг орчмын 3 га талбайн хогийг хумьж, дарж устгаад байна
А.Түвшинжаргал: Уртын гол багт баригдаж байгаа 260 айлын орон сууцны метр квадратын үнийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар тогтоосны дараа иргэдээс өргөдөл хүлээн авна
Дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Үндэсний спортын VII наадмын алтан медаль, цом хүртлээ
2022 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим  ажлын  материал таталтыг хийж, бэлтгэл ажлыг хангаж байна
ХАА-н өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 65,2 хувьтай хэрэгжиж байна
Амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг  нэг сарын хугацаатай хоригложээ
4000 орчим га газарт шинээр суурьшлын бүс үүсгэх боломжтой гэж үзжээ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогод 104.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөө  30.6 хувиар давж биелэв
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
Баян-Өндөр хайрхан уулын тахилга болно
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Д.Доржпүрэв: Нийтдээ 14 аймаг, 9 дүүргийн 100 гаруй тамирчин оролцож байна
Үүрэгдээд барахгүй юм, эрдэнэтчүүдийнхээ өмнөөс та нараас гуйдаг юм уу, яах вэ
Б.СОЛОНГО: БУУЖ ӨГӨХГҮЙ ТЭМЦЭХ ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ӨӨРӨӨ АМЖИЛТ ЮМ
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөгч  Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Ц.Анандбазар гишүүн гэнэтийн бэлэг барьсан бол С.Гал-Эрдэнэ төлөөлөгч ажилч, хөдөлмөрч Хутаг-Өндөрчүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулав
УУРХАЙЧИД “ЭРДЭНЭ МАНДАЛ” ОВООГОО ТАХИЖ ШАР АДУУ СЭТЭРЛЭЛЭЭ
Эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Н.Алтанхуяг: Овоолгоос Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэтчүүд эн тэнцүү ашиг хүртэнэ
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Сурагчдын зуны амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
Уурхайчдын 42 дугаар спартакиад талбайн теннисээр үргэлжилнэ
Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтын товыг зарлажээ
Сурагчдын зуны амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөг Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Ц.Бат-Энхийг IBA-гийн Ерөнхийлөгч  Умар Кремлевийн зөвлөхөөр сонгожээ
Н.Алтанхуяг: Овоолгоос Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг, Эрдэнэтчүүд эн тэнцүү ашиг хүртэнэ
Эрүүгийн 2 хэрэгт нийт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Аймгийн хэмжээнд 53865 ширхэг мод тарьжээ
“Түмбэ”-ийг буулгах биш харин ч түнтийлгэж, томруулж, тодруулах  хэрэгтэй бус уу
Эрдэнэт хивс: Мод тарих талаар  ямар ч мэдээлэл өгөөгүй, бичиг тоот ирээгүй, гэхдээ бид нөхөөд модоо тарьж ургуулна
О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д V байрт шалгарлаа