НЯМ
2022.09.26
ЭРДЭНЭТ
3C°/21C°
АНУ ДОЛЛАР
3285.81
ЕВРО
3211.88
БНХАУ ЮАНЬ
462.35
ОХУ РУБЛЬ
55.86
БНСУ ВОН
2.33
Гэр хорооллын гэрэлтүүлгийн асалт 85-90 хувьтай болжээ
Гэр хорооллын гэрэлтүүлгийн асалт 85-90 хувьтай болжээ

Жаран хувийн асалттай байсан гэр хорооллын гэрэлтүүлэг  өнөөдрийн байдлаар 85-90 хувьтай байна. Энэ зун  13 багийн  гэрэлтүүлгийн тэжээлийн блок, толгой, кабель солих ажлыг  “Орхонтек” ХХК  орон нутгийн  төсвийн  нэг тэрбум 300 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар  гүйцэтгэсэн. Үүнд 1368 ширхэг гэрэлтүүлгийн толгой,   эрчим хүчийг хувиар хэмнэх 30 ширхэг ухаалаг алсын зайн удирдлагын самбар, 70874 метр кабелийн утас шинэчилсэн. 

     Эрдэнэт хот 10 мянга орчим гэрэлтэй.  Гэр хороолол зургаан мянга, авто зам дагуу  төв хэсэгт 3500 гаруй гэрэлтүүлэг бий. 
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1300 гаруй гэрлийн гэрэлтүүлгийн толгойг засаж шинэчилсэн нь гэр хорооллын 6 мянган гэрэлтүүлгийн 20 хувьд засвар орсон гэсэн  үг юм.  Үлдсэн 80 хувийн гэрэлтүүлгийн засвар нөхөлт шаардлагатай хэсгүүдийг засварлах ажлыг “Эрдэнэт -Ус ДТС”  ОНӨХК гүйцэтгэж буй. Өнөөдөр Дэнж багийн Зүүн дэнжийн гудамд гэрэлтүүлгийг солих ажлыг хоёр бригад  эхлүүлээд байна. 

  Дэнж багийн гэрэлтүүлэг 70 хувийн асалттай, засвар хийх гэрлийн тоогоор  хамгийн бага баг юм.  Зүүн дэнжийн уг хэсэгт шугам сүлжээтэй холбоотой ажил гүйцэтгэж,  гудам руу машин техник  орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан учир өнөөдрөөс гэрэлтүүлгийг засварлах ажил эхэлсэн.   Эрдэнэ баг 600 гаруй гэрэлтэй хамгийн их гэрэлтэй баг. Баяр наадмын өмнө 100 гэрлийн толгойг сольж засварласан.  Үлдсэн 500 гэрлийн 100 орчмыг нь засварлах шаардлагатай гэрлүүд. Эдгээр 100  гэрлийн  50 хувийг нь зассан гэх мэдээллийг “Эрдэнэт -Ус ДТС” ОНӨХК-ийн цахилгааны инженер Г.Бямба-Очир хэллээ. 

      Гэр хорооллын гэрэлтүүлэг нэг дор 100 хувь асна гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт гэнэ. Нөхөлт үйлчилгээ хийгээд 70 хувийн асалттай байсан хэсгийг 75,80 хувийн асалттай болгоход өнөөдөр унтраагүй гэрлийн асалтын хугацаа маргааш дуусч  асахгүй байх магадлалтай. Гэр хорооллын 6 мянган гэрлийг нэг дор хийгээгүй учраас шатна, түүнийг нь нөхөлт хийгээд явах процесс байнга давтагдана гэх тайлбарыг мэргэжлийн байгууллагаас өгч байна. 
       Тухайн гэрлийг хийсэн он буюу ашиглалтын хугацаатай холбоотой гэнэ. Жилд нэг багт 50 гэрэл шинээр нэмэгддэг, дараа жил мөн тооны гэрэл нэмэгддэг учраас хугацаа нь өөр. Ашиглалтын хугацаанаас хамааран гэмтэл үүсдэг, мөн аянга цахилгаан, шон мөргөх зэрэг гадны нөлөөтэй гэмтлээс үүдэлтэйгээр асахгүй байх тохиолдол их байна. Нэг шонгийн гэрэл шатлаа гэхэд багадаа 30 гэрэл дагаж унтардаг. 

    Харин төв зам дагуух гэрэлтүүлгийн  кабелийн утас бүгд газар дор. Кабелийн утасны  насжилт 10-аас дээш жил болсон, хоёр шонгийн хооронд 40-50 метрийн зайтай байдаг ажээ. Өнөөдрийн байдлаар  кабелийн утаснууд багадаа 2-3 залгаа орсон, ихээр орсон борооны ус нэвчиж кабель гэмтэх тохиолдол их гардаг.  Хоёр шон дээр гэмтэл гарлаа гэхэд бусад шонд гэмтэл гарахгүй байх үүднээс удирдлагын систем автоматаар ажиллаж тухайн хэсгийн бүх гэрэл унтардаг байна. Гэмтэл гарсан тохиолдолд тухай бүрт нь засварын ажлыг гүйцэтгэж асалтыг хэвийн горимд шилжүүлдэг талаар хэллээ.

Хуурамч дипломтой багш нарын тал илүү нь “зугтжээ”
2021 оны  Орон нутгийн төсвийн орлого 10.7 тэрбум төгрөгөөр  давж биелжээ
Г.Ёндон захирал тамгаа гардан авлаа
“Эгшиглэн” төвийн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт олны талархлыг хүлээлээ
Өнгөрсөн оны мөн үеэс залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна
ХЯЗГААРЛАГДМАЛ ОРЧИНД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
ОЙН ГЕНЕТИКИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД  “УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ХАМТАРНА
ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ХӨГЖМИЙН АЯ ЭГШГЭЭР ТАЙВШРУУЛАХ “АЯЛГУУТ ӨГЛӨӨ”-Г ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Сум дундын ойн анги нь жилд 300-500 мянган ширхэг тарьц суулгац ургуулна
“Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан модны 95 хувь нь ургасан байна
Ойн цэвэрлэгээний хүрээнд ойн сангийн 69 га талбайгаас 550  шоо метр түлшний мод бэлтгэнэ
Гэр хорооллын гэрэлтүүлгийн асалт  85-90 хувьтай болжээ
Орхон аймгийн ЕБС-ийн 80 хувь нь боловсролын сэтгэл зүйчтэй болжээ
Авсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, хаяад явдаг компаниудын эздэд хариуцлага тооцох механизмыг  тодорхой болгохыг үүрэг болголоо
Эрдэнэтийн сургуулиуд Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг заллаа
“Маргад” сургуулийн нэгдүгээр ангид 16 сурагч элсэн оржээ
Тамгын дарга тамгаа хүлээлгэн өглөө
“ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИХ ҮҮД НЭЭГДЛЭЭ
ОРОС ЦЭЦЭРЛЭГТ 280 ХҮҮХЭД ХҮМҮҮЖНЭ
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэртэй боллоо
Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан  болгоно
Д.Халтар Баянбулаг багийн Засаг даргын тамгаа гардан авлаа
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Хамтран ажиллах гэрээ байгуулав
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 19-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүллээ
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
Аймгийн арслан Б.Уртбаяр түрүүлж, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэлээ
“Малын тэжээлийн ургамал тариалах ба тэжээл үйлдвэрлэх” төсөл 50 саяын санхүүжилт авлаа
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг авч хэлэлцэв
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
Аймгийн арслан Б.Уртбаяр түрүүлж, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэлээ
Эрдэнэтийн МоАХ-ныхон 32 дахь жилдээ овоогоо тахилаа
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”
Хүчээ нэгтгэж байгаад босгочихож ч чадна л даа
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
“Тавин лан”-гийнханы тар нь танигдаж эхэлсэн үү
Д.Халтар Баянбулаг багийн Засаг даргын тамгаа гардан авлаа
Хуушуур хийх хүсэлтийг цахимаар авч  зөвшөөрлийг цахимаар олгоно
Э.ОЧИРСҮРЭН: БАГА ЗАРДЛААР НОГООН БАЙГУУЛАМЖ БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙГ БИД НОТОЛНО
ХӨРСНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛЖ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛНА
“УУЛ УУРХАЙ 100” ДУРСГАЛЫН ОЙН ТӨГӨЛ БАЙГУУЛНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ОНЦ ТӨГСӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БАТЛАМЖ ГАРДЛАА
“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны ажлыг гүйцэтгэж байна
“Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг гардууллаа
БОАЖЯ, УБЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцүүлэв
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв