ЛХАГВА
2024.05.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

Орхон аймгийн Хотын Захирагчийн албаны дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга, Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга, Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт, шалгалт, дотоод аудитын тасгийн дарга нийт 4 албан тушаалын сул орон  тооны тусгай шалгалт зарлагдлаа. 
2023 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар бүртгэн 3 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Сургалтын танхимд зохион байгуулагдана.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-т  заасныг тус тус үндэслэн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.  /энд дарж журамтай танилцана уу/

Нэг. Журамд заасан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг бүрэн хангасан иргэн бүртгүүлнэ.

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Энэ зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа төрийн жинхэнэ хаагч болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэн сонгон шалгаруулалтад оролцоно.

 Гурав. Цахимаар ирүүлэх баримт бичиг.

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;
  • Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй иргэний хувьд түүнийг нотлох баримт;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:

  • Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал;
  • Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан /А БҮРЭН ХАНГАЛТТАЙ/

 Дөрөв. Албан тушаалд тавигдах шаардлага. 

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн бүртгүүлнэ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага өөрчлөгдсөн тул тухайн албан тушаалын тодорхойлолтын “Туршлага” хэсэгт тавигдсан шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3 дахь заалтыг баримтлан төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлд хамруулна. /энд дарж хуультай танилцана уу/

Тав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг хуваарийн дагуу цахимаар хүлээн авна.

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг “Цахим систем”-ээр хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Комисс тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт өгөх өдөр, цаг, байршлыг “Цахим систем”-ээр нийтэд мэдээлнэ.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор шалгалтын хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд “Цахим систем”-ээр  нийтэд мэдээлнэ.

Зургаа. Сонгон шалгаруулалтын агуулга.

Сонгон шалгаруулалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг; (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү)
  2. Дүн шинжилгээ хийх чадвар;
  3. Асуудал шийдвэрлэх чадвар;
  4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
  5. Удирдан зохион байгуулах чадвар;
  6. Манлайлах чадвар;
  7. Багаар ажиллах чадвар;
  8. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.

Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.

Долоо. Шалгалтад оролцоход анхаарах зарим асуудал. /Дэлгэрэнгүй зөвлөмж/

Утас:70359194

ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ХҮҮХЭД БАЯРЛУУЛЖ ЭХЭЛСЭН АЖЛЫН ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЭХ БАЙХ АА
ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ГАР ЗУРАГ, РИЙЛИЙН УРАЛДААН ЯВУУЛСАН
ТОП 100 ААН-ИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРСАН
ӨНГӨРСӨН ОНД 771 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН
“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА
“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ААНБ, ИРГЭДЭЭ ШАЛГАРУУЛДАГ УЛАМЖЛАЛТАЙ
ОРОН НУТГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД”-ИЙГ ТОДРУУЛЛАА
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
СПОРТ ЗААЛУУД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Уурхайчин баг. 9-р цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээний засвар хийх
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чандмань багт шинээр камержуулалт хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Эрдэнэт голын голдирол дагуу буюу Далиу булгийн голын урд талд ногоон зурвас байгуулах.
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/