БЯМБА
2024.05.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Даваадорж:Энэ онд орон нутгийн төсвөөр 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ
С.Даваадорж:Энэ онд орон нутгийн төсвөөр 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

2023 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадоржтой ярилцлаа.

-Энэ онд улс болон орон нутгийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгнө үү? 

-Төрийн хэмнэлтийн хууль болон төсвийн нөхцөл байдлаас шалтгаалан шинээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил энэ онд тавигдаагүй. 2023 онд  өнгөрсөн онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил үргэлжлэн хийгдэнэ.   Аймаг, орон нутагт улсын төсвөөр хийгдэж байгаа ажлуудаас дурьдвал Зэст багийн байрны хөрөнгө оруулалт үргэлжилж энэ онд дуусна. Мөн авто вокзалын барилга үргэлжилж  энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. 

Оюут багийн наймдугаар сургуулийн өргөтгөл үргэлжлэн хийгдэнэ. Энэ онд ашиглалтад орж  арай амжихгүй. Учир нь төсөв санхүүгээс шалтгаалан 2024 онд ашиглалтад оруулахаар хөрөнгө оруулалт нь төсөвт суугдсан. Мөн өнгөрсөн онд гуравдугаар сургуулийг буулгасан.  Энэ онд тус сургуулийн барилгыг шинээр барих ажил  үргэлжилнэ. 
Харин орон нутгийн төсвөөр 73 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 2023 онд хийнэ. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн оны ажлуудад 19 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн бол үлдсэн нь цэвэр шинэ хөрөнгө оруулалтын ажил байна. 

Тухайлбал, энэ онд “Уран эгшиг” хөгжмийн сургуулийн өргөтгөж спорт заалтай болгоно.   Үүнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан. Мөн өнгөрсөн онд эхэлсэн Танил зах орчмын авто замыг  дуусгах бол  өнгөрсөн онд эхэлсэн бүтээн байгуулалтуудаа  энэ онд ашиглалтад оруулахаар зорьж байна. 

Үүнд Цагаанчулуут багийн VII хороололд  Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар баригдаж  байгаа 150 хүүхдийн цэцэрлэг, Номын өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажлыг энэ онд дуусгана. Мөн баг хороодод шаардлагатай ажлууд иргэдийн санал хүсэлтээр хийгдэх юм. 

-2023 оны төсвийн онцлог нь юу байна вэ? 

-Энэ жилийн төсвийг нэлээдгүй онцлогтой гэж харж байгаа. Гэр хорооллын найман багт сайжруулсан шороон зам хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ эдэлгээ, чанартай байх үүднээс бетон цутгалтаар хийж гүйцэтгэнэ. Өмнөх  жилүүдэд хайрга дэвсэж хийдэг байсан нь үерт урсаж, эвдрэх гэх мэт насжилтын хувьд нэг жилийн хугацаатай богино байсан. Тиймээс энэ жилээс шороон замыг засаж сайжруулахдаа насжилт удаан өөр технологиор хийхээр төлөвлөөд  байна. 

Энд онд шинээр төлөвлөсөн бас нэг онцлог  ажил нь аймгийн төв хэсгийг тойрсон 8,4 км дугуйн зам юм.  Мөн өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 12 автобус  худалдан авч нийтийн тээвэрт парк шинэчлэл хийсэн. 2023 онд энэ ажил дахин үргэлжилж 1,1 тэрбум төгрөгөөр 5-6 автобусаар парк шинэчлэл хийж,  нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.  2022 онд Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажил хийгдсэн. Энэ онд ч мөн адил гэр хорооллын хогийг тээвэрлэх техник, машин механизмыг худалдан авна.

-Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтаас асуухад ерөнхий боловролын сургууль цэцэрлэгийн ширээ, сандлыг шинэчлэх ажил ямар шатандаа явж байна вэ? 

 -Энэ оны хөрөнгө оруулалтын бас нэг онцлог ажил нь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн ширээ сандлыг шинэчлэх юм. Хоёр тэрбум 175 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тухайн хүүхдийн нас, биенд нь тохирсон ширээ сандлаар хангахаар тендер зарлагдсан байна. Худалдан авах ажиллагаа зарлагдаж байгаа тохиолдолд нэээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн Төсвийн тухай хуулийн заалтыг баримталдаг. Нээлттэй гэдэг нь зөвхөн орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагаас гадна Монгол Улсын бүхий л аж ахуйн нэгж байгууллагууд оролцох тэгш боломжийг хангах ёстой гэсэн үг юм. Тиймээс  худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд өнөөдрийн баайдлаар тендер сонгон  шалгаруулалт  зарлагдсан байна.  

-“Ногоон Эрдэнэт”, “Цахим Эрдэнэт” зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд ямар ажил арга хэмжээг хийхээр төлөвлөсөн бэ? 

-“Цахим-Эрдэнэт” хөтөлбөрийн 2022 оны хөрөнгө оруулалтын ажил үргэлжлээд явж байна. 2023 онд шинээр хөрөнгө оруулалт тавиагүй. Харин хөтөлбөрийн үр дүн гарч  “смарт Эрдэнэт” аппликейшн ашиглалтад орно. 
“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ойг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх мод тарих зэрэг арга хэмжэээнд аж ахуйн нэгжүүд оролцохоос гадна орон нутгийн төсөвт 500 орчим сая төгрөгийг "Байгаль хамгаалах сан"-гийн зардлаас тусгагдсан.  Мөн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эко нойлоор солих ажил үргэлжилнэ. 2023 онд 80 айлын нойлийг эко ариун цэрийн байгууламжаар солихоор орон нутгийн төсөвт суулгасан.   Ингэхдээ инженерийнн шугам сүлжээ очих боломжгүй  айл өрхүүдийг сонгоно. 

-VI бичил хорооллын уулзвараас Их залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ талаар...? 

-Хотын төв хэсэг буюу Дөмгөөс VI микр хүртэлх  А1002 дугаартай улсын чанартай 2,1 км  авто замыг 2018 онд  дөрвөн эгнээ болгож өргөтгөсөн. Замын ачааллыг тооцон  Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Баян-Өндөр сумын VI бичил хорооллын уулзвараас Их залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.  2022 онд тус авто замын зураг төсвийн тендерийг зарласан. Төсөвт  өртөг ихтэй бүтээн байгуулалтын ажил, 2024  оны улсын төсөвт саналыг хүргүүлэхээр бэлтгэл хангаж байна. 

Инженерийн нарийвчилсан зураг төслийн  хоёр дахь шатны хэлэлцүүлгийг  өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн.  Зураг төслийг"Ихэр Мөнх" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 25,5 метр өргөнтэй, зорчих хэсэг нь 3,8 км урттай дөрвөн эгнээ зам байхаар төлөвлөж байна.

Мэдээллийн төв 

 

ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ХҮҮХЭД БАЯРЛУУЛЖ ЭХЭЛСЭН АЖЛЫН ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЭХ БАЙХ АА
ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ГАР ЗУРАГ, РИЙЛИЙН УРАЛДААН ЯВУУЛСАН
ТОП 100 ААН-ИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРСАН
ӨНГӨРСӨН ОНД 771 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН
“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА
“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ААНБ, ИРГЭДЭЭ ШАЛГАРУУЛДАГ УЛАМЖЛАЛТАЙ
ОРОН НУТГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД”-ИЙГ ТОДРУУЛЛАА
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
СПОРТ ЗААЛУУД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Уурхайчин баг. 9-р цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээний засвар хийх
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чандмань багт шинээр камержуулалт хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Эрдэнэт голын голдирол дагуу буюу Далиу булгийн голын урд талд ногоон зурвас байгуулах.
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/