ДАВАА
2024.04.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Даваадорж: Замын ажлын нийт төсөв нь 1.1 тэрбум төгрөг
С.Даваадорж: Замын ажлын нийт төсөв нь 1.1 тэрбум төгрөг

-Захиргааны 4 дүгээр байрны хажуугийн уулзварыг өргөтгөх ажил эхэлжээ. Энэ ажил өнгөрсөн жил хийгдэх байсан. Тодорхой шалтгааны улмаас энэ онд болж хойшилсон. Өнөө жил ажил эхэлжээ. Энэ ажлын талаар мэдээлэл өгнө үү?

-Захиргааны 4 дүгээр байрны хажуугийн замын уулзварын өргөтгөлийн ажил эхэлсэн. Эхлээд уулзвар гарцын өргөтгөлийн зураг төсөл нь хийгдсэн. Уулзвар гарцын зураг төсөв хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Уулзвар, гарцууд маань доороо инженерийн шугам сүлжээтэй, зарим төв магистрал шугам доор нь байдаг зэрэг онцлогтой.  Уулзвар гарцыг өргөтгөхдөө тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг саадгүй болгох, зам тээврийн осол аюулаас урьдчилан сэргийлэх, түгжрэлээс сэргийлэх зорилгоор энэ ажлыг хийж байгаа. Мөн өргөтгөсөн уулзвар гарц дээр гэрлэн дохио тавигдах юм. Захиргааны 4 дүгээр байр буюу бидний ярьдгаар “Есөн-Эрдэнэ” захаас Хүүхэлдэйн театр тийш явж буй чиглэлийн замыг өргөтгөх ажил эхэлж байна. Нэг үгээр хэлбэл энэ уулзварыг 4 замын уулзвар болгож өргөтгөнө.

-Замын ажил эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Замын ажилд нь ямар компани шалгарсан юм бэ. Зураг төсвийг нь ямар компани хийж боловсруулсан бэ?

-Замын ажил эхэлсэн байгаа. Хөрс хуулалтын ажил хийж байна. Энэ ажилд тендэр зарлахад “Монгол туургатны зам” компани шалгарсан. Ажил гүйцэтгэх явцад бага зэргийн асуудал үүссэн. Тухайлбал, газар доорх шугам, холбооны сувагчлалын шугамтай холбоотой асуудал үүсээд байна. Компанийн хувьд тавдугаар сарын 10-наас ажлаа эхэлсэн. Бас нэг зүйл нь энэ замын Уурхайчин багийн нутаг дахь Хүүхэлдэйн театр орчмын замын ажил нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн тодорхой ажилтай давхацсан байгаа. Хамгийн гол нь бид замаа барьсаны дараа шугамаа ухах биш. Шугамаа тавьсаны дараа замаа засах, зам тавих ажлаа хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ мэт шалтгаанаас болоод замын ажил жаахан удаашралтай байгаа. “Монгол туургатны зам” компаниас болоод ажил саатсан, зогссон зүйл бол байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Зураг төсвийн хувьд?

-Уулзварын зураг төсвийг өнгөрсөн онд хийлгэсэн. Зураг төсвийн ажлыг нь “Ихэр мөнх” компани хийсэн байгаа.

-Замын өргөтгөлийн ажлын нийт төсөвт өртөг нь хэдэн төгрөг вэ?

-Зураг төсөв нь Зам тээврийн яамаар хянагдсан. Нийтдээ замын ажлын төсөвт өртөг нь 1.1 тэрбум төгрөг болсон. Уулзвар хэсэгтээ 4 эгнээ, уулзвар луу шилжих хэсгээ өргөтгөсөн, гэрлэн дохио гэрэлтүүлэгтэй, явган хүний замтай иж бүрэн ажил байгаа.

-Замын өргөтгөлийн ажлын дуусах хугацаа буюу хэдийд ашиглалтад орох юм бэ?

-Энэ жилдээ дуусгана. Замын ажлын тендэрт шалгарсан компанийн хувьд боломжийн. Эдийн засаг санхүүгийн хувьд чадамжтай  аж ахуйн нэгж. Замын өргөтгөлийн ажлыг зургаадугаар сарын 5-нд хийж дуусгах гэрээтэй байсан. Даан ч хүндрэл үүсээд байгаа. Холбооны сувагчлалын зураг, төсөв нь замын ажлын төсөв, хөрөнгөд суугаагүй учраас үүнийг шийдэх шаардлага үүсээд байна.

-Зураг төсвөө хийж байхдаа энэ тал дээр анхаармаар л юм?

-Зураг төсвийг нь хийж байхдаа мэргэжлийн байгууллагуудын саналыг нь авсан, тусгасан. Хамгийн гол нь мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө шийдлээ гаргаж өгөөгүй учраас хүндрэл үүссэн. Тухайн үед нь асуудлыг шийдвэрлэх зарчмаар асуудалд хандсан учраас зураг төсөвт нь холбооны сувагчлалыг шийдэх ажил  бэрхшээл үүсгээд байгаа.

-Тэгээд энэ асуудлыг шийдэл нь ямар байх юм бэ?

-Холбооны сувагчлалын хувьд Харилцаа холбооны болон сүлжээний компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаад шийдэхээр ажиллаж байна. Дараагийн нэг зүйл нь энэ замын доор инженерийн шугам сүлжээ явж байгаа. Энэ асуудлыг “Эрдэнэт-Ус” компаниар шийдүүлнэ. Яагаад гэхлээр энэхүү газар доорх шугам нь өмчлөлийн хувьд “Эрдэнэт ус”-ынх. Нийтдээ 150 орчим метр газрын инженерийн шугам сүлжээний ажил байгаа. Шугам шинэчлэхгүй бол 30, 40 жил болсон шугам учраас зам тавьсаны дараа асуудал гаргаж болохгүй учраас давхар шийдээд явахаар ажиллаж байна.

-Замын ажлын хувьд бараг л асуудалгүй, гагцхүү холбооны сувагчлал, тодорхой хэмжээний шугам сүлжээний ажлаас болоод хугацаа алдаж байна гэж ойлгож болох уу?

-“Монгол туургатны зам” компанийн хувьд замын ажлаа хийхэд ямар нэг асуудал байхгүй. Холбооны сувагчлалын болон инженерийн шугам сүлжээний ажил дуусвал долоодугаар сарын 1-н гэхэд бараг л ашиглалтад оруулна. Ажил сунжирвал ядаж есдүгээр сарын 1-н гэхэд бүх ажлыг дуусгахаар ажиллаж байна.

-Аймгийн хэмжээнд Захиргааны 4 дүгээр байрны болон Чандманийн уулзварыг өргөтгөхөөс гадна шаардлага үүссэн өөр газрууд бий юу?

-Ер нь аймгийн хэмжээнд энэ тал дээр судалгаа хийдэг. Бүр 2015 онд “Гудамж” төслийн судалгааны ажилтнууд манай аймагт ирж ажиллаж байсан. Манайхаас ч олон удаа судалгаа хийсэн, мэргэжлийн байгууллагууд. Ерөнхийдөө аймгийн хэмжээнд 8 уулзвар байдаг. Бид энэхүү 8 уулзвараас эхний ээлжинд таны хэлсэн дээрх 2 уулзварыг өргөтгөхөөр сонгоод байгаа. Эхний ээлжинд зураг төсвийг нь хийсэн. Үлдсэн 6 ажлын хувьд эхлээд зураг төсвийг нь хийх ёстой. Түүний дараа хөрөнгө санхүүгийн асуудлыг суулгах гээд ажил үргэлжилнэ. Бусад 6 уулзварын хувьд зураг төсөв нь хийгдээгүй учраас хийнэ, хийх гэж байна, төлөвлөж байгаа гэж мэдээлэл өгөх нь утгагүй. Ямар ч байсан эхний ээлжинд Захиргааны 4 дүгээр байрны хажуугийн замын өргөтгөлөө хийхээр ажиллаж байна. Чандмань төвийн уулзварыг өргөтгөх ажил ирэх онд хийхээр төлөвлөөд байгаа.

ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Найрамдал багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Малчин баг. Худаг барих /Цохионы өвөрт/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЯДАЖ ЖОРЛОНГОО МАНАЧИХААЧ
Н.НОМТОЙБАЯР: НЭГ УЛСТӨРЧИД 1000 МЭРГЭЖИЛТЭН НОГДОЖ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Булаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ