Манай аймагт 2023 оны эхний хагас жилийн ажлаараа 47.3 хувь гэсэн үнэлгээ авсан нэг байгууллагаа байна. Тэр бол “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ юм. Энэ үйлдвэрийн газрын аймгийн Засаг даргын санаачлагаар 2016 оны 11 дүгээр сард байгуулж, 2017 оны дөрөвдүгээр сараас захиргааны 4, зөвлөх 7 эрдэмтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орон нутагт шинжлэх ухаан, техник технологийн судалгаа, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, гарааны үйлдвэрлэлээ бойжуулах, сургах чиглэлээр байгуулжээ. Өнөөдийн байдлаар 12 орон тоотойгоор үйл ажиллагаа эрхэлдэг, ажилчдын цалингийн хувьд 1-1.4 сая төгрөгийн цалин авдаг байна.
Хамгийн сонирхолтой нь тус байгууллага 2023 онд ямар ч зорилт дэвшүүлэггүй хэдий ч 30 арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэгжилтийг нь аймгийн Орон нутгийн өмчийн газраас шалгаад 47.3 хувьтай гэж дүгнэжээ. Тус байгууллагад аймгийн Орон нутгийн өмчийн газраас зөвлөмж хүргүүлжээ. Үүнд, Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 100 дугаар тушаалын 7 дугаар хавсралтын дагуу байгууллагын гүйцэтгэлийн тайлангийн загвараар тайлагнах, тайлангийн чанарт анхаарах. Мөн Төлөвлөсөн зорилт арга хэмжээний биелэлтийг шалгуур үзүүлэлтийн дагуу товч тодорхой тоо баримттайгаар үр дүнг тайлагнахыг зөвлөсөн байна.