Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурал хуралдав. Хурлаар аймгийн Орон нутгийн өмчийн газраас орон нутгийн өмчит байгууллагын 2023 оны эхний хагас жилийн ажлын тайлангийн дүгнэлттэй танилцлаа. “Жаргалант ус ДТС” ОНӨХК-ийнхан 2023 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа ирүүлээгүй байна.
Тус байгууллагыг аймгийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн шинэ уурын зуухны төслийг түшиглэн 2021 онд үүсгэн байгуулжээ. 2022 оны 9 дүгээр сараас бие үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд орон сууцны 13 байрны 192 өрх, төсвийн 5 байгууллага, 17 аж ахуйн нэгжийг халуун усаар хангах зорилготой ажиллдага аж. Нийтдээ 2 орон тоотой, цалингийн хувьд 600 мянгаас 1 сая 150 мянган төгрөгөөр цалинждаг байна. Тус байгууллага 2023 онд 5 арга хэмжээ төлөвлөсөн ч хйисэн ажлынхаа талаар тайлан ирүүлээгүй байна.