НЯМ
2024.04.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Одгэрэл: Гэр хороолол болон орон сууцны хорооллын 3500 метр квадрат талбайн авто замын нөхөөсний ажлыг эхлүүлсэн
Б.Одгэрэл: Гэр хороолол болон орон сууцны хорооллын 3500 метр квадрат талбайн авто замын нөхөөсний ажлыг эхлүүлсэн

Авто замын нөхөлт, засвар үйлчилгээний талаар Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэлтэй ярилцлаа. 

-Авто замын нөхөлт, засвар үйлчилгээ, замын тэмдэг тэмдэглэгээний ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? 
-2023 онд авто замын арчлалт засварт орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгийг баталсан. “Орхон АЗЗА” ТӨХК-тай гэрээ байгуулан авто замын нөхөөсийн ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар  орон сууцны хороолол дундах авто зам, Дэнж, Эрдэнэ, Их залуу багийн чиглэлийн нийт 1950 метр квадрат талбайд авто замын нөхөлт хийсэн. 
Явган хүний гарцын тэмдэглэгээг хийх ажил 30 хувьтай байна. Нийт явган хүний  65 гарцын  тэмдэглэгээг хийх ёстой.  Барилгачдын талбайгаас Сүмийн уулзвар хүртэлх 22.7 км хэвтээ тэмдэглэгээг шинээр хийсэн. 
Босоо тэмдэг дээр 125 тэмдэг угсрахаас  одоогийн байдлаар Эрдэнэ,Говил  багт хийсэн нийт гүйцэтгэлээрээ 40 хувьтай үргэлжилж  байна.

-Бороо хур ихтэй байгаа нь авто зам засварын ажилд нөлөөлж байна. Хэзээ дуусах вэ? 
- Хуурай суурь бэлтгэн   асфальтан хучилт, нөхөөс хийх  авто замын ажлын технологи байдаг. Энэ жил өмнөх жилүүдээс хур бороо элбэгтэй байна. Цаг агаарын төлөв байдлыг ажиглаж байгаад аль болох бороо хургүй өдөр ажлаа гүйцэтгэж байгаа  нь хугацаа хойшлох, сунжирхад нөлөөлж  байна. Наймдугаар сард багтаан авто замын засвар үйлчилгээтэй холбоотой ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-“Жил бүр авто зам нөхөх юм” гэсэн санал, шүүмжийг иргэдээс гаргаж байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Манай аймагт хатуу хучилттай 100 гаруй км  орон нутгийн чанартай авто зам бий. Үүний 40 гаруй хувь нь нэлээн хуучны авто зам. Ус их тогтдог, хагарал, суулт ихтэй. Нэг хэсгийг нь нөхөөд засдаг ч нөгөө хэсэгт нь борооноос үүдэлтэй суулт өгч, хагарч бутарсан хэсгүүд шинээр нэмэгдэж байна. Түүнээс биш нөхсөн хэсгүүд нь дахиад эвдрээгүй, эргэн тойрны торон хагаралтай хэсэгт нэмж эвдрээд байгаа юм. 

Ер нь бол суулт, хагарал, ихтэй авто замуудыг суурийн хамт шинэчлэн шинээр асфальтан хучилт хийж байж үр дүн гарна.  Гэхдээ  байгаа нөөц боломж нь энэ юм. Төсөв, санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан үүссэн онгорхой нүхээ бөглөж байна. Шинээр үүссэн эвдрэлүүдийг засварлах хөрөнгийн эх үүсвэрийг баяр наадмын өмнө шийдвэрлэсэн. Тодруулбал,  аймгийн ИТХ-ын хуралдаанаар Төсвийн тодотгол хэлэлцэх үед Аваарын зардал дээр тодотголоор  авто замд нөхөөс хийх зардлыг баталсан. 

Энэ хүрээнд гэр хороолол болон орон сууцны хороолол доторх 3500 метр квадрат талбайн авто замын нөхөөсний ажил эхэлсэн байна.БОЭТ орчимд 2000 гаруй метр квадрат талбай, Барилгачдын талбай орчимд 3500 метр квадрат талбай, Үйлчилгээний төв орчимд 1100 метр квадрат талбайд нөхөөс хийнэ. Жаргалант сумын  орон сууцны хороолол дотор гарсан 259 метр квадрат талбайн эвдрэлийг  нөхөхөөр зураг төсөв тооцоог гаргаад байна. 

-Ялангуяа Дэнжийн зам жил  бүр иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүү дээ. 
-Тийм.  Дэнжийн зам 2013 онд ашиглалтад орсон. Нэг жилийн дараа  суулт өгөөд цөмөрч  эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд жилд 50-60 метр замыг суурь хөрстэй нь солих ажлыг хийж байна. Үлдсэн хэсгүүдэд шинээр эвдрэл суулт, цөмрөлт  үүсээд байгаа юм.  Дэнжийн замыг нийтэд нь сууринаас шинэчилж  хучих шаардлагатай. Гэхдээ төсөв өндөртэй. Нэг километр авто замын өртөг нэг тэрбум гаруй төгрөг болдог. Гурван километр гаруй урттай Дэнжийн замыг шууд нэг дор бүтнээр нь засварлах  хөрөнгийн эх үүсвэр байхгүй байна. Баяр наадмын өмнө Дэнж, Эрдэнэ багийн авто замд 1004м2 талбайд эвдрэл үүссэнийг асфальтбетоноор нөхөх ажлыг  "Орхон АЗЗА" ТӨХК гүйцэтгэсэн боловч бороо ихтэй байгаагаас шалтгаалан торон хагаралууд бутарч замд эвдрэл гарсан. Үүнийг дахин нэмж нөхөн засварлана. 

 

Мэдээллийн төв

ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Найрамдал багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Малчин баг. Худаг барих /Цохионы өвөрт/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЯДАЖ ЖОРЛОНГОО МАНАЧИХААЧ
Н.НОМТОЙБАЯР: НЭГ УЛСТӨРЧИД 1000 МЭРГЭЖИЛТЭН НОГДОЖ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Булаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ