НЯМ
2024.04.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жу Жон Ху: Улаанбаатар, Солонгос руу явж цаг хугацаа алдах хэрэггүй. Орхон аймагт бүх талын боломж бүрдлээ
Жу Жон Ху: Улаанбаатар, Солонгос руу явж цаг хугацаа алдах хэрэггүй. Орхон аймагт бүх талын боломж бүрдлээ

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж буй. Үүнийхээ хүрээнд БНСУ-ын Бусан, Дэгү хотын эмнэлгийн салбартай хамтын ажиллагааг эхлүүлж эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Засаг дарга С.Батжаргал,  Нийгмийн бодлогын хэлтэс, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд дээрх хотуудад зочилж хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн. БНСУ-ын “World media and Beauty” группийн захирал Жу Жон Ху эдгээр өдрүүдэд манай аймагт зочилж БОЭТ-д Алсын зайн оношилгооны төвийг байгуулаад байгаа юм. 
Хоёр хотын эрүүл мэндийн салбарын  хамтын ажиллагааны талаар ноён Жу Жон Ху-тай цөөн хором ярилцлаа.

-Дэгү хот эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлдэг хотуудын нэг. Эрүүл мэндийн салбарынхаа тэргүүлэх системийг Орхон аймагт нэвтрүүлж байгаад олон хүн талархан хүлээн авч байна. 
-Тэгэлгүй яах вэ. Орхон аймгийн  удирдлагууд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа маш чухал ажлуудын нэг гэж би харж байна.  Дэгү хотын хоёр дахь нэр нь эрүүл мэндийн хот юм. Сөүлийн дараа улсын хамгийн том эмнэлгийг байгуулсан,  олон төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, зуун жилийн түүхтэй эмнэлгүүд төвлөрсөн хот. БНСУ-ын тэргүүлэх эмч нар бүгдээрээ Дэгү хотын эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, энэ хотоос гаралтай хүмүүс байдаг нь тэр хэрээрээ энэ хотын  эмнэлэг болоод эмч нарын ур  чадварыг илэрхийлнэ гэж бодож байна. Орхон аймгийн БОЭТ-д байгуулж буй  Алсын зайн оношилгооны төвөөр өвчтөнүүдийг эмчлэхээс гадна эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадвар дээшлэх гээд  олон давуу тал бий болж байгаа юм. 

Хагалгааны  явцад  яаралтайгаар Дэгү хотын эмч нартай холбогдож заавар зөвлөгөө авах, ямар өвчний оноштойгоос шалтгаалан уух эмийг нь хүртэл зөвлөх гээд олон зүйлийг хэлж болно.

Онош тодорхойлогдохгүй хүн Улаанбаатар эсвэл Солонгос руу явж цаг хугацаа алдах хэрэггүй. Орон нутагтаа өвчнөө оношлуулах боломж нь бүрдлээ. Үүний цаана мөнгө санхүү, цаг хугацаа хэмнэнэ. Өвдөж, шаналж байгаа хүнд хамгийн чухал зүйл цаг хугацаа шүү дээ. Орхон аймгийн ард иргэд төдийгүй хөрш зэргэлдээ аймгууд цаашлаад Монгол Улсын иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалахад ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Мөн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах гэхчлэн төлөвлөсөн зүйлс бий. 

-Орхон аймаг, Дэгү хот эрүүл мэндийн салбарын  хамтын ажиллагаагаа өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд  эдгээр өдрүүдэд Та  манай аймагт зочилж байна. Энэ удаагийн зорилгоосоо хуваалцахгүй юу? 
-Өнгөрсөн тавдугаар сард Засаг дарга С.Батжаргал тэргүүтэй албаныхан манай хотод зочилсон. Энэ үеэр Засаг дарга Дэгү хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ талын нэлээдгүй уулзалт ярилцлагуудыг хийгээд буцсан. Аймаг орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарыг хэрхэн,яаж хөгжүүлэх вэ гэдэг чин хүсэл эрмэлзэлтэй байсан нь бидэнд ихээр таалагдсан. 
Миний бие энэ удаа Орхон аймаг, Эрдэнэт хотод ирсэн зорилго маань БОЭТ-д  Алсын зайн оношилгооны төвийг байгуулж, төхөөрөмжөө суурилуулахаар ирсэн. Төхөөрөмжөө сервер  системтэй нь суурилуулж  Дэгү хотын эмнэлгийнхэнтэй холбогдож тест хийж үзлээ. Миний төсөөлөл, бодит байдал хоёр ялгаатай байсан байна. /Инээв/ Өөрийн биеэр ирээд харахад орчин болон интернэтийн хурд үнэхээр сайн байлаа. Улаанбаатарын манай оффисоос ч илүү сайн байна. /Инээв/ 
Юу гэх гээд байна вэ гэхээр цаг хугацаа алдахгүй, яаралтай оношилгоо  эсвэл мэс заслын үед Орхон аймгийн БОЭТ-ийн интернэт ямар ч асуудалгүй юм байна гэдгийг хараад миний санаа амарсан. 

-Алсын зайн оношилгооны төвийг орон нутагт анх удаа Орхон аймагт байгуулж буйгаараа онцлогтой. Улаанбаатар хотын гурван эмнэлэгт байгуулсан гэж  сонссон. Ямар эмнэлгүүд вэ. Мөн гарч буй үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 
-Алсын зайн оношилгооны төвийг Улаанбаатар хотод Цэргийн төв госпиталь, “Номун” эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв дээр байгуулсан. Тухайлбал,  “Номун” эмнэлэг БНСУ-ын Чонбугийн их сургуулийн эмнэлэгтэй хамтарч хавдрын тохиолдлуудыг илрүүлж байна.  Мөн онош тодорхойгүй өвчтөнүүдийн оношийг тодорхойлж иргэдийн амь нас аврах эмчилгээнүүдийг хийж байна. Хана эмнэлэгтэй холбогдож эхо оношилгоо хийх гэхчлэн бодит үр дүнг тоочоод баршгүй. 

-Орхон аймаг, Дэгү хотын хамтын ажиллагааны хүрээнд сургалт зохион байгуулна гэсэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Манай аймагт үений дурангийн оношилгоо шинжилгээ маш хэрэгцээтэй байгаа. Мөн эрүү, нүүрний гажиг заслын эмч. Энэ мэт дутагдалтай чиглэлээрээ эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, мэргэшүүлэх боломжтой юу? 
-Чухал сэдэв байна. Эрүү нүүрний гажиг заслын эмчийн тухайд боломжгүй гээд  хэлсэн нь шулуухан гэж бодож байна.  Учир нь  энэ төрлийн чиглэл  өөрөө маш хүнд.  Солонгост энэ талын эрсдэлүүд  ихээр гарсаар  байдаг. Богино хугацаанд төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ чиглэлээр сонирхож байгаа хүн  анхан шатнаас нь мэргэжлийн өндөр төвшинд өөрийн болгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Харин үүний оронд шүдний эмч байж болно. Үений дурангийн оношилгоо шинжилгээгээр эмч нараа мэргэшүүлэх боломжтой. Мөн гоо сайхан, арьс гээд бусад олон төрлөөр эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана. 

Эцэст нь хэлэхэд, хамтын ажиллагааны үр дүнд Орхон аймгаас олон сайн эмч нар төрөн гараасай гэж хүсэж байна. Хамтын ажиллагааны нэг гол зорилго маань ч энэ юм.  

Гол нь эмч нар өөрсдөө сэтгэлтэй байгаасай. Суралцъя гэсэн сэтгэл чухал. Ийм сэтгэл үгүй бол суралцаж хөгжиж чадахгүй  шүү дээ. Мөн Солонгосын эмч нар Орхон аймагт  ирж эмчилгээ хийдэг, Орхон аймгийн эмч нар Солонгос улсад очиж эмчилгээ хийдэг солилцоо өргөн хүрээтэй хөгжөөсэй гэж бодож байна. Тэр хэрээр олон, олон Монгол хүний амь нас, эрүүл мэндийг аварч тэдний гэр бүлд инээд хөөр, баяр баяслыг өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. 
Энэ бүхний эхлэлийг тавьсан Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олонд ажлын ажилт хүсэж, талархал илэрхийлье. Хамтын ажиллагааг үр дүнтэй байлгахад Дэгү хотын захиргаа, Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв бүхий талаар дэмжиж ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна. 
 

Мэдээллийн төв

ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
МӨНГӨГҮЙ, ХЭМНЭЛТЭЭР АЖИЛЛАСАН ТӨР АРАВ ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ ГАРГАНА ГЭСНИЙГ ГАЙХАЖ БАЙНА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Орон сууцны 4-р хорооллын 4-16, 4-18, 4-26 дугаар байрнуудын дунд тоглоомын талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Хүүхдийн ордонд лед дэлгэц худалдан авах /4х7 хэмжээтэй/
Аймгийн хэмжээнд лавлагааны киоск машин худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах