БААСАН
2024.05.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ГЭР ХОРООЛЛЫН ХОГ АЧИЛТЫН АСУУДЛЫГ ШИНЭ МЕНЕЖМЕНТЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ
ГЭР ХОРООЛЛЫН ХОГ АЧИЛТЫН АСУУДЛЫГ ШИНЭ МЕНЕЖМЕНТЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ

Орхон аймаг “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.  Уг хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын менежментийн чиглэлээр хийгдэж буй ажлын талаар Хот тохижуулах газрын ерөнхий инженер Н.Эрдэнэбаатартай ярилцлаа.

    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд явж  байна вэ?

      -Манай  аймаг “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг 2022 онд үндсэн гурван зорилтын хүрээнд 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр батлуулсан. Нэгдүгээрт,иргэдийг соён гэгээрүүлэх, хог хаягдлын тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулах, хоёрдугаарт, хог хаягдлын менежментийг сайжруулахад  авто машин механизмын парк шинэчлэлтийг хийх, гуравдугаарт хог хаягдлыг ангилан ялгах таталт хэвшүүлэх гэсэн гурван чиглэлийг баримталж  ажиллалаа. Өнгөрсөн хоёр жилд иргэдэд  тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр сургалтууд хийсэн. Монголын тандан судлаачдын холбоотой хамтарч хог хаягдлын чиглэлийн зургаан сургагч багшийг бэлтгэж аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгч сургалт сурталчилгаа зохион байгуулсан. Хоёрт нь хог хаягдлыг ачиж тээвэрлэх машин механизмын парк шинэчлэлтийг  шат дараатайгаар хийж байна. Өнгөрсөн жил гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийг хөдөлгөөнт чингэлгээр зохион байгуулах төсөл хэрэгжүүлж 4 машин, 44 чингэлгээр 6 багийн айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг  35-45 хоногийн давтамжтайгаар   хэвшүүлж байна.

     Энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэх 7 авто машин, 60 чингэлэг  11 сард багтаж ирнэ.Ингэснээр гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг 30-45 хоногт бүрэн ачиж тээвэрлэх боломж бүрдэж байна. Орон сууцны айл өрх, албан газрын хог ачилтыг графикаар хийж байна. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэрийн төслийн хүрээнд  манай байгууллагад 12 авто машин механизм нь ирсний зургаа нь  компакт авто машин.   Орон сууцны айл өрхийн хог хаягдлыг өмнө задгайгаар ачдаг байсан бол одоо бол зориулалтын автомашинаар авч ачдаг болсон. Өмнө задгайгаар ачдаг байхад 2-3 удаа зөөвөрлөж манай ажилчид  өглөөний  08 цагаас  орой 10,11 цаг хүртэл ажиллдаг  байсан одоо бол зориулалтын авто машинтай болсноор өдөрт гурван  удаа зөөвөрлөж орой 17 цагт ажлаа дуусаж  буудаг болсон.Ингэснээр ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн ил задгай хог хаягдлыг түргэн шуурхай ачих нөхцөл боломж бүрдсэн. Хог хаягдлын менежментийн гурав дах зорилтын хүрээнд хог хаягдлыг анхан шатанд нь ангилан ялгах ажлыг зохион байгуулсан. Хот тохижуулах газар хог хаягдлын ложистикийн схемийг 2022 онд гаргасан. Хог хаягдлыг хоёр ангилж байна. Дахин ашиглах боломжтой хог хаягдал,  дахин ашиглах боломжгүй гэж хоёр ангилсан. Иргэдийн бүлгийн оролцоотойгоор дахин ашиглагдах боломжтой хог хаягдлыг  ачиж тээвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах боломжгүй хог хаягдлыг Хот тохижуулах газар зориулалтын газар булшлах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн жил НҮБ-ын ???? 102.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дахин боловсруулах хэвтээ пресслэгч машиныг иргэдийн бүлэгт авч өгсөн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод  35 тонн хог хаягдлыг нийлүүлсэн. Энэ жил 70 гаруй тонныг нийлүүлнэ. Ингэснээр байгальд булшлагдах хог хаягдлын хэмжээ буурсан эерэг үзүүлэлт гарсан.

   -Тус хөтөлбөр нь 2025 он хүртэл хэрэгжих юм байна. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ажил хийв, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?

       -Үндсэн гурван  зорилтын хүрээнд хог хаягдлын авто машины парк шинэчлэлийн ажил 80 хувьтай хийгдсэн энэ жил 7  авто машин ирнэ, дараа жил 2 компакт машин авахаар төлөвлөж байна. Тэгэхээр ачилт тээвэрлэлт менежментийн ажил ерөнхийдөө 80 хувьтай явагдаж байна гэсэн үг. Иргэдэд олон нийтийн соён гэгээрүүлэх ажил тогтмол хийгдэж байна. Хот тохижуулах газраас эзэнгүй хог хаягдал үүсдэг газруудад явуулын хөдөлгөөнд камеруудыг 6 байршилд шилжүүлэн байршуулсан. Жишээлбэл, Баянцагаан баг болон Ар булгийн хэсэг газарт байнга эзэнгүй хогийн цэг үүсдэг байсан хөдөлгөөнт камерыг ажиллуулж, хөдөлгөөнд чингэлгийг байршуулснаар хогны асуудал цэгцэрч үр дүнгээ эхнээс нь өгч давуу талууд бий болж байна.

    -Иргэд буй болгосон хог хаягдлыг цэвэрлэдэг газар нь  Хот тохижуулах газар, жилд дунджаар хэдэн шоометр  хог хаягдлыг татаж  зориулалтын цэгт булшлах ажлыг хийж байна?

   -Юуны өмнө Хот тохижуулах газрын бүтэц орон тооны талаар мэдээлэл өгье. Манай байгууллага 275 ажилчидтай, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 130 ажилчин, хог хаягдлын ачилт тээвэрлэлтийн 70  гаруй хүн ажиллаж байна. Тэд Орхон аймгийн 110 гаруй мянган иргэд, 27 мянган айл өрхөөс гарч байгаа хог хаягдал, гудамжинд хаяж байгаа 1500 га талбай хог хаягдлыг цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна. Жилд дунджаар өнгөрсөн 10 жилийн судлаагаар 140 мянган м3 хог хаягдлыг жилдээ цэвэрлэж ачиж тээвэрлэж хогийн цэгт дарж булшлах ажлыг зохион байгуулж байна.  Ажилчид 7 хоногийн гурав дахь, хагас сайн өдөр амарч бусад өдрүүдэд тогтмол ажиллаж, зам талбайн нэг  үйлчлэгч дунджаар 12,000 шоометр талбайг цэвэрлэж байна.

     -Хог хаягдлын менежмент хөтөлбөр хэрэгжсэнээр ажилчдын ажлын ачаалал буурч байна уу?

    -Өнгөрсөн 2022 онд тээвэр ложистикийн схемийг гаргаж туршилтаа хийж баталгаажуулан амжилттай хэрэгжсэн. Энэ жил манай байгууллагаас барьж байгаа зүйл нь томоохон ААН, иргэдийг нэгэн хэвийн, нэг загвартай хогийн савтай болохыг уриалан албан бичиг хүргүүлж  ажиллаж байна. Энэ нь хог хаягдлыг анхан шатан дээр ангилан ялгах суурийг бэлдэж байна гэсэн үг. Дараа жилээс ангилан ялгахыг хэвшүүлэх  схемийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ажилчдын ажлын ачаалал буурч өмнөхөө бодвол бага зэргээр ажлын ачаалал буурсан.

    -Таны хувьд Орхон аймгийн иргэд хог хаягдлыг  хогийн цэг дээр хаяхдаа хогийг ангилан хаях тал дээрээ хэр соёлтой иргэд гэж хардаг вэ?

    -Миний хувьд 2007 оноос хойш тус  байгууллагад  ажиллаж байна.Иргэдийн ухамсар жаахан сул ил задгай хог хаягдал ихээр хаягдаг байсан бол  сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний соён гэгээрүүлэх ажлын нөлөөгөөр иргэд хог хаягдаа ил задгай хаях нь багасаж  байна. Эхнээс нь  ангилан ялгах талаар суралцах мэдээлэл авсан иргэд ААНБ их байна.Тиймээс ААНБ, иргэдийн соёл дээшилж байна гэж хэлж болно.

     -Хог хаягдлын нэгдсэн цэгийг хумих ажил ямар түвшинд явж байна?

    -Хог хаягдлын нэгдсэн цэг нь 1976 оноос хойш ашиглаж байгаа хуримтлагдсан хог хаягдал 5 сая шоо метрт хүрсэн судалгаа гарсан. Хог хаягдлын нэгдсэн цэгт өнгөрсөн жил судалгаа хийхэд 80,3 га талбай эзлэх ёстой байдаг, гэтэл 280 га хүртэл тэлсэн энэ нь иргэдийн буруутай үйлдэл, салхи шуурга, бусад хүчин зүйлээс шалтгаалж тэлсэн байгаа юм. Иргэд, ААН байгууллагатай хамтран 280 га талбайгаас 100 га газрыг хумьсан. Өнгөрсөн жил БОАЖЯамны Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нэг  тэрбум төгрөгийн санхүүжилт авч 35 га газрын хуримтлагдсан хур хог хаягдлыг цэвэрлэж 23 га талбайд нь нөхөн сэргээлт хийсэн.Хог хаягдлыг салхиар тарахаас хамгаалж 720 м урт даланг босгосон. Урт хэсгийг нь салхинаас хамгаалж 2500 ширхэг мод тарьсан. Хог хаягдлын нэгдсэн цэг цэгцэрсэн сайхан ажил болсон. Дараа жилээс үлдсэн 10 гаруй га талбайг хумих ажлыг хийнэ.

    -Хот тохижуулах газрын хувьд олон ажил хийж байгаа юм байна.2023 онд орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хэр хийгдэв?

     -Энэ жил хөдөлгөөнт чингэлгийг  гэр хорооллын айл өрхийн хогийг сар бүр буюу 30-45 хоногт ачиж тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2,3 тэрбум төгрөгийг шийдвэрлэж 7 авто машин, 60 хөдөлгөөнт чингэлгийг авч байгаа энэ сардаа багтаж ирнэ. Мөн зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний жижиг оврын механикжсан төхөөрөмж 3 ширхгийг авахаар 405 сая төгрөг шийдвэрлүүлсэн. Ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд ажилчдын цалинг 60 хувь нэмсэн.

    -Цаашид “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд танай байгууллагын зүгээс ямар ямар ажил хийхээр  төлөвлөж байна вэ?

   -“Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрөө үргэлжлүүлж, иргэд хог хаягдлыг анхан шатандаа ангилан ялгаж сурах, хог хаягдлын нэгдсэн цэг хотоос 26 км зайтай байдаг нь зардал ихтэй тул хог хаягдлын дундын ложистик төвийг байгуулах, гэр хорооллын  хогийг  ачиж тээвэрлээд дундын бүс дээр буулган, дундын бүсээс  том оврын авто машинаар  нэгдсэн цэг дээр буулгах, тэнд хог хаягдлыг ангилан ялгах ажлыг зохион байгуулах зураглал гаргаж 2024 онд хэрэгжүүлэхээр саналаа өгсөн. Цаашид зам талбайн үйлчлэгч нарынхаа ажлыг аль болох хөнгөвчлөх багаж хэрэгслэлээр хангах, цас мөсийг гараараа биш тодорхой машин механизмаар арилгах гэх мэтчилэн олон ажлыг төлөвлөсөн.

  -Төгсгөлд нь иргэдэд хандаж таны хэлэх үг?

        -Өнгөрсөн жил хог хаягдлын алтан дүрэм боловсруулж гаргасан иргэн та хог хаягдлыг ил задгай хаяхгүй, хог хаягдлаа авто машиндаа болон биедээ авч явж зориулалтын хогийн саванд хийж хэвшиж, ил задгай хог битгий үүсгэж байгаарай гэж эрдэнэтчүүдээсээ хүсье.

    -Ярилцсанд баярлалаа ажилд нь амжилт хүсье.

Сэтгүүлч Б.Соёл-Эрдэнэ

3
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАС ХАНЗРААД ХОГ ЧИНЬ ИЛ ГАРЧИХЛАА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Яргуйт баг. Хөтөл хэсэгт дэд станц барих
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДУУ ДУУЛААД КЛИПЖҮҮЛЧИХГҮЙ БОЛ Н.НОМТОЙБАЯРЫН УЛС ТӨРИЙН ЗУРАГЛАЛ ОДООХОНДОО ЭРҮҮЛ ЮМ
Уртбулаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуу багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх