МЯГМАР
2024.05.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
СУМ ДУНДЫН ОЙН АНГИ МОД ҮРЖҮҮЛГИЙН 11 ХҮЛЭМЖТЭЙ
СУМ ДУНДЫН ОЙН АНГИ МОД ҮРЖҮҮЛГИЙН 11 ХҮЛЭМЖТЭЙ

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулан, хичээнгүй хөдөлмөрлөж яваа Сум дундын ойн сангийн хамт олны ажил үйлс, амжилт ололтыг олж харахаар энэ байгууллага руу  саяхан зүглэж очлоо. Эрдэнэт хотын эргэн тойронд тарьсан ойн зурвас, нэрэмжит төгөлүүдийг хавраас, намрын цэнэг усалгаа хүртэл байнга усалж, нөхөн сэргээж, хортон шавьжтай нь тэмцэж, биднийг хүрээлэн буй ойн шугуй, шинэхэн модод ургах эрүүл, таатай нөхцөл бүрдүүлэхэд байнга хараа хяналт тавьж ажилладаг нь тэдний ажлын онцлог ажээ.

Орхон аймгийн Сум дундын ойн ангийн инженер Ж.Атарсүрэн, мэргэжилтэн Х.Эрдэнэбат нар хамт олныхоо эрхэлдэг ажил үйлсийн талаар ийнхүү хуучиллаа.

Ж.АТАРСҮРЭН: - “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн А/545 тоот захирамжаар манайх 11 хүний орон тоотой ажиллахаар болсон. Үүнээс мод үржүүлгийн газарт 7 хүн ажилладаг. Шинэ ажилтнуудаа ойжуулалтын сургалтанд хамруулаад мэргэшүүлсэн.

Бид мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, хортон шавьжийн судалгаа хийх, устгах, талбай тусгаарлалт зэрэг олон ажил хийж гүйцэтгэдэг. Манайх 13 ажилтантай. Тарьц суулгацаа жил бүр борлуулаад Орхон аймгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Манай байгууллага 3,5 га газартай. 2018 оноос тэнд тарьц суулгацаа бойжуулдаг болсон.  Нийт 11 хүлэмжтэй. Мөн ил талбайд тарилт хийдэг. “Номин” агуулахын чанх урд байрлалтай манай талбайд хавар салхины нөлөө их. Хөрсөө өөрсдөө боловсруулдаг. Энд 20 тонны ус агуулах савтай учраас тэндээс хүлэмжийн усалгаагаа хийдэг.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага сум дундын ойн мод үржүүлгийн талбайн хэмжээг 80 хувь хүртэл нэмэгдүүлсэн. 2021 оны намар 50 мянга, 2022 онд 330 мянга, 2023 онд 400 гаруй мянган тарьц суулгац ургуулан арчилсан.

Орхон аймагт 14 иргэн, аж ахуйн нэгж мод үржүүлгийн газар ажиллуулдаг. Жил бүрийн хавар намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг манайх зохион байгуулдаг юм. Энэ намар 23 хүн тус худалдаан дээр ажиллаж тарьц суулгацаа зарж борлуулсан, Гэхдээ борлуулалт тааруу байсан. Томоохон аж ахуйн нэгжүүд мод үржүүлгийн газартай болсон учраас иргэдийн тарьсан суулгац зарагдахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчид нэгдээд тарьц суулгацын нөөц бий болгож, төсөл боловсруулан, томоохон байгууллагад хамтдаа нийлүүлэлт хийх нь зөв байх.

Эрдэнэтэд шар хуайс түлхүү ургадаг учраас бид үрийг нь эндээс түүж нөөцөлдөг. Хайлаасны үрийг Хялганатаас түүх боломжтой. Харин нарс, гацуур, шинэс гэх мэт шилмүүст модны үрийг худалдаж авдаг.

Сум дундын ойн анги жил бүрийн намар Жаргалант суманд очиж сургалт зохион байгуулдаг. Энэ үеэр мод тарих заавар зөвлөгөө өгч, нөхөрлөлийн гишүүдэд түймрээс сэргийлэх мэдлэг олгодог юм.  Нөхөрлөлийн гишүүдээс 3 хүн тус суманд мод үржүүлгийн газар байгуулаад ажиллаж байна.

Манайх “Гэр бүлийн ойн төгөл”, “Чимээгүй хот”-ын таримал ойн төгөлд мод тарьсан. Баян-Өндөр хайрханы бэлд байрлалтай “Гэр бүлийн ойн төгөл”-д  2022 оноос эхлэн 9884 мод, бут сөөг тарьсан. Энд иргэд гэр бүлээрээ очиж өөр өөрсдийн дурсгалын мод тарьж төгөл үүсгэх зорилгоор анх тарилт хийсэн. Жил бүрийн хавар, намрын бүх нийтийн мод тарилтаар хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очиж мод тарьдаг сайхан уламжлал бий болж байгаа. Манай байгууллага тэдгээр модны усалгаа, арчилгаа, нөхөн тарилтыг хариуцан ажилладаг. Энэ төгөлийг тойруулаад 2-3 настай 7000 хайлаас тарьсан. Өөрөөр хэлбэл, энд ургамалан хашлага бий болгосон. Ургамалан хашлага дунд голт бор, монос, буйлс, гүйлс гээд олон төрлийн модыг хүмүүс тарьсан. Энэ жил 120-иод мод нөхөн тарилаа. 

“Чимээгүй хот”-ын төгөлд манайх 4396 мод тарьсан. Энэ оны 10 сард 400-аад бургас тариад усалгаа арчилгааг сайн хийсэн. Дээрх хоёр төгөлийн ургалт 98 хувьтай байна. Чимээгүй хотоос үнэр ялгардаг гэсэн иргэдийн санал хүсэлтийн дагуу тэнд ойн төгөл үүсгэж, хэтдээ ургамалан хөшиг бий болгох холын зорилт тавиад ажиллаж байна.

2022 онд Жаргалант сумын Хөндлөнгийн амны 18 га талбайд Орхон аймгийн “Хөвөнтөн ой” ХХК ойжуулалт хийсэн, бид түүнд хяналт тавиад ажиллаж байгаа. Үүний ургалт 78 хувьтай байна. 2023 онд Японы 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Оиско Монголиа” компани Цагаанчулуутын ард 10 га газарт 23 мянган тарьц суулгац тарьж ургууллаа. Манай байгууллага мөн үүнд хяналт тавьдаг.

Энэ жил манайд усалгааны нэг машин нэмэгдэж хоёр машинтай болсон. Хоёр жолооч графикийн дагуу усалгаа хийгээд зогсолтгүй ажиллаж байна. Манай ажилтнууд өвөл улиас, бургасны үр түүж нөөцөлдөг. Мөн 11, 12 сард нарсны үр түүнэ. Түүнийг мод үржүүлгийн газартаа хүргэж хадгалаад дараа нь харандаална гээд их ажил ундардаг.

Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.ЭРДЭНЭБАТ : -Манайх Ойн тухай хуулийн 18-ын 3-т заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд нийт 18531 га ойн талбай байдаг. Бид энэ ойн талбайд хортон, хөнөөлт шавьжийн судалгаа хийж, тэндээс түлшний мод бэлтгэх ямар боломж байгааг судалж тогтоодог. Өөрөөр хэлбэл, хаанаас түлшний мод бэлдэж болохыг судлаад дараа нь талбай тусгаарлалт хийнэ. Ингэснээр тухайн газраас ямар хэмжээний мод бэлдэж түлшинд хэрэглэж болох чиглэлийг тогтоодог. Үүний дагуу сумаас түлээний гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдэд олгодог. Төгсгөлд нь мод бэлтгэх үйл ажиллагаанд бид хяналт тавьдаг. Үүний дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний орлого ордог. 2023 онд 102 га талбайгаас 770 м3 мод бэлтгэх тооцоо гаргаж өгсөн. Үүнээс 600 м3 нь түлшний мод, 170 м3 нь хэрэглээний мод бэлтгэх юм. Жаргалант суманд ой цэвэрлэгээний хүрээнд бага хэмжээний  мод бэлдэнэ. Сүүлийн 3 жилд байгалийн сэргэн ургалт маш сайн байна. Мод өөрөө үр цацаад тэндээсээ сэргэж ургах нь их болсон.

2022 онд манай аймгийн ойн сангийн 14 мянган га талбайд шинэсний шилмүүс хуйлагч хортон тархаж, шилмүүст ойг их хэмжээгээр гэмтээсэн. Энэ үед манай Сум дундын ойн анги Засаг даргын нөөц хөрөнгөөс 28 сая төгрөг гаргуулаад тэрхүү хортон шавьжийг устгах ажил хийсэн. Нийт 1442 га талбайд устгал хийж ойг сэргээсэн. Йим ажлыг утаат үүргийн химийн 3 багажаар хийдэг. Баян-Өндөр уулыг тойрч, мөн Жаргалант сумын Хонгор морьт, Шувуут, Жаргалантын ам, Хөндлөн, Цагаан хуст, Баруун зүүн булаг, Даршт, Онгоцот зэрэг газруудад устгал хийсэн. Шилмүүс хуйлагч хортон модны ногоон шилмүүсээр хооллодог ба бүх шилмүүсийг хуйлаад модыг улаан болгодог. Түүнийг устгасны дараа 14 хоногт уг модны шилмүүс эргэж ургаад төлжөөд эхэлдэг. Энэ хортон шавьж нэг модыг 2-3 жил давтан хөнөөвөл тухайн мод шууд үхдэг аюултай.

Жаргалант сумын ойд урьдчилан сэргийлэх байдлаар 2023 онд 2750 га талбайд хортон шавьжтай тэмцэх ажил хийсэн. Тухайлбал, “Сайхан ой” компани  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2000 га талбайд, “Залуу төгөл” компани 750 га талбайд тус тус хортон шавьжтай тэмцэх ажил хийсэн.

Ер нь ойн хортон шавьжийн нүүдэл хааяа болдог. 2017, 2018 онд Эрдэнэтэд Сибирийн хүр эрвээхэйн нүүдэл ирж нэлээн их модыг идэж улаалгахад Улаанбаатараас 3 компани ирж туслалцаа үзүүлэн ойн хортон шавьжийн устгал хийж ойг сэргээсэн юм. Нэгэнт ургасан ой модыг хамгаалах нь хамгийн чухал.  Орон нутгийн жил бүрийн төсөв батлахдаа энэ үйл ажиллагаанд хөрөнгө тусгаж байж ойн хортон шавьжаас бид ангижирч чадна.

Бид жилд хавар намрын давталттайгаар 2 удаа 18531 га талбайдаа хортон шавьжийн тоймчилсон судалгаа хийдэг. Хортон шавьж 3 үе шаттай өсдөг. Эхлээд хүрэнцэр байна. Хүрэнцэр нь эрвээхэй болж нисээд дараа нь өндөгөө цацдаг. Хадны, модны завсар өндөг байна уу, үгүй юу гэдгийг бид хавар, намрын судалгаагаар тогтоодог юм. Намар яваад ирэх хавар хортон шавьж гарах эрсдэл байгаа эсэхийг судлаад тогтоочихвол дараа хавар нь эртхэн тэр өндгийг хусаж цуглуулж устгадаг арга бий. Бид байгаль хамгаалагч нөхөрлөлүүдтэй хамтарч хортон шавьжаас урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Нийт 11 нөхөрлөл 7700 га газрыг хариуцан хамгаалдаг. Нөхөрлөлүүд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд маш том үүрэг гүйцэтгэж байна гэв.

Ж.ОЮУН

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Найрамдал багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Малчин баг. Худаг барих /Цохионы өвөрт/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЯДАЖ ЖОРЛОНГОО МАНАЧИХААЧ
Н.НОМТОЙБАЯР: НЭГ УЛСТӨРЧИД 1000 МЭРГЭЖИЛТЭН НОГДОЖ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Булаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ