НЯМ
2025.06.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаан болон С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг төрийн өмчид бүртгэж ТӨҮГ болгох шийдвэрийг гаргасан гэдгийг энэ үеэр дуулгасан юм. Тэрбээр энэ талаар “Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”ХХК болон “Монголросцветмет” нэгдлийг улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлыг Засгийн газраас томилно. “Монголросцветмет”-ийн захирлыг Төрийн өмчийн хорооноос томилох шийдвэр гарсан. Өнөөдөртөө багтан бүртгэл хийгдэнэ. Мөн Вьетнам улстай байгуулсан ялтан шилжүүлэх гэрээг УИХ-д өргөн барихаар болсон. Өнгөрсөн аравдугаар сард би Вьетнамд очиж ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан” хэмээлээ. АРБИТРЫН ШҮҮХЭД ЗОРИУДААР ЯЛАГДУУЛСАН Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Дээрх үйлдвэрүүдийг улсын өмчид авснаар юу өөрчлөгдөх вэ? -100 хувь улсын үйлдвэр болбол Төрийн өмчийн хорооноос ТУЗ-ийг бүрдүүлнэ. Мөн Засгийн газраас шинэ захирлыг томилно. Тогтоол батлагдсаны дараа Ерөнхий сайд хэнийг томилох саналтайгаа Засгийн газрын түвшинд танилцуулах байх. -“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -Үүнтэй холбоотой УИХ, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан. Хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Нэлээд нарийвчилж шалгах шаардлагатай. Үйлдвэрийн талыг зүгээр нэг худалдаад авчихсан мөн амьгүй компани гэнэт мөнгөтэй болчихсон асуудал биш. Зах, зээлийн нийгэмд мафи оршин тогтнох эсэхэд төр хариулт өгөх гээд байна. Яригдаад буй жижиг компаниуд бүгд амьгүй. Дөрөв, таван жил амьгүй байлгаж байгаад Эрдэнэт үйлдвэрийг хулгайлах үед нь амь оруулсан. Ингээд мөнгийг нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулсан. Тэд Монголбанк, Засгийн газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороонд өөрийн хүнээ албан тушаалд томилуулдаг. Тэр хүмүүс нь эзэддээ үнэнч шийдвэр гаргаж өгнө. Ийм л систем. Жишээ нь, “Юнайтед Энержи Систем” гэж 10 сая төгрөгийн дүрмийн сантай ганц хүнтэй компани таван жил үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах үед 70 сая ам.долларыг “Монгол зэс” компанид шилжүүлсэн. Энэ Худалдаа хөгжлийн банкнаас авсан мөнгө. Худалдаа хөгжлийн банк энэ мөнгөө таллаж гаргасан нь дүрмийн сангийнхаа хориос дээш хувиар зээл гаргадаггүйтэй холбоотой. Худалдаа хөгжлийн банк 780 орчим сая долларыг дүрмийн сантай. Дүрмийн сангийнхаа 20 хувьд хүрэхээс болгоомжилж хуурамчаар бүртгүүлсэн жижиг компаниуд руугаа мөнгөө гаргасан. Ингээд маргааш нь Ц.Пүрэвтүвшингээр мөнгө оруулж, нөгөөдөр нь Орос руу шилжүүлчихсэн. Санхүүгийн ийм луйвар хийгдсэн. Тэр “Юнайтед Энержи систем” компанийн гүйцэтгэх захирал нь Дээд шүүхийн Захиргааны танхимын шүүгч Батсуурийн аав Мишиг юм. -“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар үүсгэсэн маргааныг шүүх яагаад өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй удаагаад байгаа юм бэ? -Худалдаа хөгжлийн банкны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ төлөө үнэнчээр шийдвэр гаргасантай холбоотой. Хамгийн сүүлд баривчилгаа явуулахад Сүхбаатар дүүргийн шүүгч Идэр барихгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүний эцэг нь 2014 оноос хойш одоог хүртэл Эрдэнэтэд ажиллаж байна. Эцгийг нь Эрдэнэтэд, хүүхдийг нь шүүхэд тавьчихаад мөрөө баллах ажил хийж байгаа юм. Шүүх цагаандаа гарсан гэж би олон удаа хэлсэн. Өнөөдөр эсвэл маргааш уу гэдэг л асуудал байгаа болохоос би дандаа баримттай юм ярьж байгаа. Худалдаа хөгжлийн банк 49 хувийг худалдаж авсан хэргийн бүх материалыг 2016 оны шалгалтаар гаргаж тавихдаа харин ч их зөөлөн хандсан. “Та нар “Эрдэнэт”-ийг буцааж өг. Өгсөн мөнгөө бид буцаагаад авахаа больё” гэсэн энгийн санал тавьсан. 400 сая ам.доллараас илүү мөнгө улсаас гарсан. “Монголбанк”-аас энэ бүлэглэлд 2016 онд 160 тэрбум төгрөг өгсөн. Монголбанк зээл өгдөггүй. Зөвхөн “Монголросцветмет”-д 35 орчим лиценз бий. Асгатын мөнгөний ордоос эхлээд Бор-Өндөр хүртэл. Худалдаа хөгжлийн банкны нэр дээр 37 лиценз байгаа. Монголын хамгийн өнгөтэй, өөдтэй бүх лиценз эдний эрхшээлд болсон. Хөтөлийг луйвар хийгээд авчихсан. Дарханы төмөрлөг, Эрдэнэт байхгүй. Дархан, Сэлэнгийг тойрсон бүх нутаг чинь байхгүй шүү дээ. Хүдрийн орд гээд Дарханаас цаашаагаа Сэлэнгийн Цэхийн гол хүртэлх нутаг дамжсан асар том байгалийн баялаг бий. Бүр Төмөр толгойн ордыг Монгол Улс авахаар урд улсын компанитай маргаж байхад биднийг ялагдуулах луйвар хүртэл явагдсан. Намайг эзгүйд манай яаманд Э.Зоригт гэж хүн газрын дарга байсан. Энэ хүн саяхан хэвлэлээр туйлын ноцтой асуудал ярьсан. Ерөнхий сайд нь бичиг гаргаж өг гэж шаардаад байдаг . Бичгийг нь гаргаад өгчихөөр хөлсөлж авсан АНУ-ын хуулийн фирм нь “Бичиг гаргаж өгвөл ялагдана. Бид тэгвэл оролцохгүй” гэж хэлсэн. Тэгээд бүр сүүлдээ Тагнуулын дарга “Чи наад материалаа гаргаж өгөхгүй бол эх орноосоо урвасан хэрэгт холбогдоно” гэж айлгаад хүргэн ах нь эндээс явуулсан материалыг ГААГ-ын шүүхэд аваачиж өгөхийг шахсан зүйл явагдсан. -“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал нөгөө талд мартагдаж байна. Уг хэрэг яг юу болж байгаа вэ? -Барьцаа гаргаад баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн. Хамгийн сонирхолтой нь үндсэн баримтуудаа яг цаг тухайд нь арбитрын шүүхэд гаргаж өгөхгүй цааргалаад Төмөртэй орд дээр болсон маргаан дээр ялагдах зохион байгуулалтыг хийсэн. Төмөртэйн ордын маргаанд гэнэт Худалдаа хөгжлийн банкны хоёр хүн шүүх хуралд очиж оролцож ялагдуулах ажиллагааг зохион байгуулсан. Үүнийг та нар бодно биз. Эх орноо бодоорой. Энэ эх орны тусгаар тогтнол ийм замаар алдагдах ёсгүй. Хоёр, гурван айл өрхийн хулгайлж авсан хөрөнгөөр дамжуулж Монгол улс зарагдах ёсгүй. Эх сурвалж "Medee.mn"[sgmb id="1"]
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил