Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Маргад” бага сургууль 2026-2027 оны хичээлийн жилд Хятад хэлний хөтөлбөртэй 1-3 дугаар ангидаа нэмэлт элсэлт авч байна. Орхон аймагт бага ангийн багшаар олон жил ажилласан туршлагатай, шилдэг багш нар болох Л.Дарьсүрэн, Н.Болормаа, Ш.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй багшлах багаа бүрдүүлжээ.

Тус сургууль уламжлалт сургалтын үнэ цэнэ, Монгол өв соёлыг дэлхийн шилдэг цахим технологитой хослуулсан, Хятад хэлний нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангасан байна. Энэ хичээлийн жилээс ажиллах бага ангийн Шилдэг багш нараа танилцуулж байна.

Бага ангийн багш Л.Дарьсүрэн
Л.Дарьсүрэн багш боловсролын байгууллагад 43 жил ажилласан, Тэргүүлэх зэрэгтэй. Даасан ангиуд нь Орхон аймгийн “Масс олимпиад”-ад удаа дараа монгол хэл, математикийн хичээлээр олон удаагийн тэргүүн байр эзэлж байсан.
Бэлтгэсэн шавь нар нь математик, монгол хэлний аймаг болон улсын олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан.
Бага ангийн багш Г.Болормаа
Г.Болормаа багш боловсролын байгууллагад 36 жил ажилласан, Тэргүүлэх зэрэгтэй. Боловсрол судлалын магистр. Даасан ангиуд нь Орхон аймгийн “Масс олимпиад”-ад удаа дараа монгол хэл, математикийн хичээлээр тэргүүн байр, аймгийн ур чадварын уралдааны хоёр удаагийн “Чадварлаг багш” тэргүүн байр, аймгийн бага ангийн багш нарын дундах “Мэргэжлийн аварга багш”-аар шалгарч байсан. Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас төрийн дээд одонгийн шагналтай.

Бага ангийн багш Ш.Гантуяа
Ш.Гантуяа багш боловсролын байгууллагад 42 жил ажилласан, Тэргүүлэх зэрэгтэй. 2018 онд даасан анги нь Орхон аймгийн “Масс олимпиад”-ад монгол хэлний хичээлээр тэргүүн байр, 2019 онд даасан анги нь “Масс олимпиад-ын математикийн хичээлээр тэргүүн байр эзэлж байсан амжилттай. Бэлтгэсэн шавь нар нь он дараалан олимпиадад тэргүүн байрын амжилттай чадварлаг багш юм.
Хөдөлмөрийн хүндэт болон Алтан гадас одонгийн шагналтай.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card