Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ

ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Барилга захиалагчийн алба Эрдэнэт хотын Ерөнхий архитекторын эрх зүйн үүргийн хүрээнд хувийн орон сууцны барилга орон сууцны хяналтыг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Үүний дагуу Эрдэнэт хотод баригдаж буй хувийн орон сууцны байгууллагуудтай 31 гэрээ байгуулж, хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар ашиглалтад орсон дөрвөн гэрээт байгууллага, хяналт хэрэгжүүлж байгаа 27 гэрээ байна. Мөн уг алба Оюут багийн 2А хэсгийн, Хүрэнбулаг багийн амины орон сууцны, Цагаанчулуут багийн 11,9 га газрын, Их залуу багийн 40,8 га газрын, хотын төв доторх гражуудын, “Дөмөг” захын орчмын зэрэг дахин төлөвлөлтийн зураг төсвийг хийж гүйцэтгэж байна. Эрдэнэт хотын ерөнхий Архитектороор Ч.Нэмэхбаяр томилогдоод жил гаруйн нүүр үзэж байна. Ямартай ч Эрдэнэт хотод сүүлийн жилүүдэд хурдтай баригдаж байгаа орон сууцны барилгын компканиудын ажлын чанар, гүйцэтгэлд Барилга захиалагчийн алба болон ерөнхий Архитектор төрийн үүргийн хүрээнд хянадаг тогтолцоо хэрэгжиж эхэлжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card