Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -11° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА

Ерөнхий сайд Г.Занданшатарын иргэдийн асуултанд хариулсан уулзалтад  О рхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн н

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Ерөнхий сайд Г.Занданшатарын иргэдийн асуултанд хариулсан уулзалтад  Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн н.Жамсран дараахь асуултыг асуусан.

Н.Жамсран: Өндөр настны тэтгэврийг нэмэхгүй бол амьдрал хүндэрч байна. Засгийн газар ахмад хүмүүсээ харж үзэхгүй хаячхаад байна. 80 мянган төгрөг нэмсэн. Энэ бол хаана ч хүрэхгүй байна?

Г.Занданшатарын хариулт: Тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлж, төсөвт 478 тэрбум суулгаад байна. Энэ асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Доод тэтгэврийг илүү нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд доод тэтгэврийг 11.2 хувиар нэмэгдүүлж, нэгэн жигд 80 мянган төгрөгөөр нэмж байгаа. Тэтгэврийг хувиар нэмэгдүүлэхээр өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийнх өндөр нэмэгддэг. Бага тэтгэвэр авдаг нь бага нэмэгддэг. Иймд 478 тэрбум төгрөгөө жигд хуваарилахаар шийдсэн. Ирэх таван жилийн хугацаанд Засгийн газраас тэтгэврийг 70 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөг батлаад байгаа. 259 мянган иргэд тэтгэврийн зээлтэй байна. Цаашид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах чиглэлд ажиллана.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
1
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card