ДАВАА
2026.09.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ

“Нийгмийн сүлжээ ба мэдээллийн боловсрол” сэдвээр “The Media Show” Подкаст Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран цуврал хэлэлцүүлэг хийж эхэлсэн байна. Тус подкастын Хөтлөгч Ж.Хулангийн урилгаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид, FactCheck.mn-ий үүсгэн байгуулагч Ц.Тамир, Контент бүтээгч Г.Ану @AnuHarchu нар оролцож ярилцжээ.

FactCheck.mn-ий үүсгэн байгуулагч Ц.Тамир: Мэдээллийн боловсрол ерөнхий утгаараа ойлгомжтой, гэхдээ мэдээллийг аваад гадагшаа яаж гаргах вэ гэдэг чухал болоод байна. Бусдын эрхийг хөндөхгүй байх, худлаа ярихгүй, хулгай, луйвар хийхгүй, гэмт хэргийн шинжтэй байдлаар мэдээллийг гаргахгүй зэрэг нь чухал юм. Мэдээллийг хүлээн авч байгаа байдал нь хүмүүс реакшн байдлаар ханддаг болсон. Ямар нэг мэдээллийг боловсруулаад, бэлтгээд түгээхэд цаг хугацаа хэрэгтэй. Харин цаг хугацаанд баригдахгүйгээр бэлтгэсэн мэдээллийг шууд түгээж байгаа нь асуудал дагуулаад байдаг.

ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид: Үндсэн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх гэсэн зүйлтэй Мэдээллийн боловсрол холбогдож байгаа. Бид Үндсэн хуулинд заасан энэ эрхийг биет утгаар нь ойлгоод, хэрэглээд, хэвшээд ирсэн. Шүүхийн практикт гэмт хэрэг, зөрчлийг ялгаж ойлгоод ирсэн. Гэтэл дижитал медиа ороод ирэхээр нэгдүгээрт хурд, хоёрдугаарт бодитой мэдээлэл авах эсэх гэдэг асуудал үүсч эхэлсэн. Үүнийг дагаж гарах зохицуулалт нь хүний эрхийг хангасан байх, хэрэв зөрчил үүсэх юм бол шийдвэрлэх явц хурдан байх шаардлага бий болсон. Мэдээллийн боловсрол дээр хүний эрхийн талын юу чухал байна вэ гэхээр, 192 улсын эрх зүйт төрийн индекс гэж гардаг. Хүний үндсэн бүх эрх, авлига гээд үзүүлэлтээр жагсаадаг. Монгол улсын хүний үндсэн эрхийн 10 үзүүлэлтээс хамгийн тааруу байдаг нь хүний халдашгүй байдлын эрх байдаг. Үүнд, хүний хувийн нууц халдашгүй, мэдээлэл, дүрс халдашгүй байх гэдгийг хэвшүүлэх шаардлагатай болоод байгаа. Мэдээллийн боловсролын хүрээнд ярихад медиа хөгжлийн явцад мэдээллийг хурдтай дамжуулах тусам хүний халдашгүй байдлын эрх байнга доголдож байх нь.

Контент бүтээгч Г.Ану: Анх сошиал медиа хөгжиж гарч ирэхэд, хүмүүс тусдаа орчин юм шиг бодож байсан. Одоо бол шууд утгаараа нийгмийн сүлжээ гэдэг ойлголт руу орсон. Бодит утгаараа нийгэмд нөлөөлдөг орчин болчихсон, илүү амьд харилцаа үүсч эхэлсэн. Сошиал медиа гэдэг ойлголтоо бодит орчноос тусад нь гаргаад, дижитал орчны эрх тусдаа, бодит орчны эрх тусдаа гэж ялгах нь утгагүй ойлголт болоод байгаа юм. Латин үсгээр сошиалд байнга бичээд байгаа нь яг юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй харилцаанууд үүсээд эхэлдэг. Үүнээс харилцагчийнхаа сэтгэл зүйн эмоцийг мэдрэхгүй өнгөрчих гээд байдаг. Тиймээс хүний латинаар бичсэн агуулгыг хэрүүл гэж харах гээд байдаг. Энэ нь хүмүүсийн харилцаа ямар нэг байдлаар унаад байдаг. Цахим дээр хэрэглэгчдийн ярих, бичихэд өөрчлөлт орсоноос болж хүмүүсийн харилцаа өөрчлөгдөөд байна.

The Media Show” подкастын хөтлөгч Ж.Хулан: Ц.Тамирын нэг ярилцлагад дурьдсан байдаг. “Сошиал дээр шэйрлэхдээ заавал нэг хором зориулж, бодож байж үйлдэл хийгээрэй” гэсэн санаа. Энэ санаан дээр ямар бодолтой байна вэ.

FactCheck.mn-ий үүсгэн байгуулагч Ц.Тамир: Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн учраас тайван хүмүүс. Харин одоо үед хүмүүсийн төлөв байдлыг харахад, яаруу болчихсон. Замын гэрлэн дохион дээр ч тэр. Сошиал орчинд олж авсан мэдээллээ хурдан түгээх гээд хурдан үйлдэл хийх гээд байдаг. Нэг зогсоод, тайван бодоод, энэ мэдээллийг түгээх үү, үнэн худлыг нь ялгах гээд жаахан зогсолт авах нь чухал юм.

Тэмдэглэсэн: М.Мөнх

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ