Орхон аймгийн орон нутгийн өмчийн мэдлийн “Янзага” зуслангийн барилгын өнөөгийн байдал хүүхэд байрлаж амрахад хүнд нөхцөл үүссэн. Хуучны хэдэн навтгар модон байшингуудыг засварлахад орон нутгаас жил бүр хөрөнгө гаргадаг боловч сайжрахад бэрх байдаг. Иймд Орхон аймаг 2026 оны төсөвтөө багтааж, нийтдээ 25 тэрбум төгрөгөөр дөрвөн давхар орчин үеийн хийц загвар бүхий зуслангийн барилга барихаар шийдвэрлэжээ. Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутагт Буурлын зүүн талд байрладаг “Янзага” зусланд иж бүрэн засварлах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг “ББСМО” ХХК гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар уг бүтээн байгуулалтын загвар зургийг хянаж, засвар хийсэн, томосгосон төсвийг гаргаад байна. Орхон аймгийн 2026 оны хөрөнгө оруулалтад тусгах санал: 24 тэрбум 954 сая төгрөг аж. Ийнхүү Эрдэнэтийн хүүхдүүд орчин үеийн загвартай хүүхэд хамгаалал хөгжлийн иж бүрэн цогцолбор бүхий “Янзага” зуслангийн шинэ байрандаа удахгүй амарч эхлэх юм.
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67


















Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.