ПҮРЭВ
2025.10.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяраас цаг үеийн тулгамдсан сэдвээр сэтгүүлчдийн асуусан тодруулгыг хүргэж байна. Орхон аймаг энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийж байгаа ч явц нь удаашралтай байгаагаас иргэдийг бухимдуулсаар. Ирэх жил Эрдэнэт хотын 50 жилийн ой тохионо. Ойг тохиолдуулан хийж буй ажлууд хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Мөн он дамжиж буй сургууль цэцэрлэгийн царцсан   барилгууд болон бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцсан байна.  

-Эрдэнэт хотод асуудал дагуулсан “Сокол” ХХК-ийн Цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомыг хэзээ суурилуулах талаар энэ компанитай уулзсан юм байна. Ямар зөвшилцөлд хүрсэн бэ?

-Тоглоомын талбайн хувьд “Сокол” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу үүргээ биелүүлэх, гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Үүний дагуу  ирсэн тоглоомуудаа зунаас угсарч эхэлсэн. 50 жилийн ойгоос өмнө хүүхдийн паркаа шинэчилж тоглоомын талбайтай болгоно. Харин хүүхдийн баярын өмнө амжихгүй.

Орхон аймагт царцсан 14 барилга байна. Үүнээс хоёр сургуулийн барилгыг аймгийн ирэх жилийн төсөв дээр тавина. Мөн 16-р сургуулийн спорт заалны барилгыг улсын төсөвт суулгана. Наран багт байрлах Соёлын төвийг аймгийн төсвөөр дуусгахаар төлөвлөж байна. Мөн он дамжин хийгдэж буй хоёр сургуулийн барилгын ажлын төсвийг нэмэгдүүлэх талаар Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд  санал тавьж, төсөв хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй саналаар нэмэгдүүлэхийг зорьж байна.  Царцсан барилгын хувьд янз бүр, 4-10 жил болсон барилга ч байна. Тухайлбал анхны зураг төсөв нь дутуу хийгдсэн, гүйцэтгэгч компанитай холбоотой, төсвийн зөрүү үүссэн, магадлангаар орох шаардлагатай гэх мэт зүйлсээс шалтгаалсан барилгууд байгаа. Ирэх жилээс он дамжсан удаашралтай барилгын ажлыг дуусгана. Шүүх рүү шилжүүлсэн хоёр барилгын хувьд шүүхийн шийдвэр гараагүй учир ирэх жилдээ дуусгана гэдэг яриатай байгаа. Гэхдээ хуулийн дагуу процесс төсөв хэлэлцэхээс өмнө дуусах байх гэж найдаж байна.

-Хүүхэд хамгааллын байрны хувьд ажилчдынх нь 400 гаруй сая төгрөгийн асуудал шүүх дээр байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга юм байна.  Хүүхэд хамгааллын байрыг барьж эхлээд таван жил болчихлоо, яаж шийдэх вэ?

-Тухайн гүйцэтгэгч компани төсөвт өөрчлөлт хийснээр, магадлангаар оруулах шаардлагатай, төсвөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн албан тоот өгсөн. Үүний дагуу магадлан руу явуулж улсын байцаагчийн дүгнэлт гарсаны дараа дараагийн асуудал ярина. Одоогоор магадлангийн дүгнэлт гараагүй учир урьдчилан хэлэх боломжгүй. Магадлангаар ороод нэмэгдүүлэх тохиолдолд улсын төсвийн хөрөнгө  оруулалттай учир яамтай нь зөвшилцөнө. Нэмэгдүүлэх боломжгүй бол аймгийн төсөв дээр тавих талаар аймгийн ИТХ-аар асуудал оруулна.

Энэ жилийн хувьд гэрээ байгуулсан компаниудын гэрээг сунгахгүй, хугацаандаа ажлыг нь дуусгахаар шаардсан. Үүний дагуу гэрээ сунгасан цөөхөн ажил байна. Энэ нь гүйцэтгэгч компанитай холбоогүйгээр “Чандманийн уулзвар”-ыг хаасантай холбоотой. Дөрөв, таван компани хугацаандаа ажлаа дуусгаагүй. Эдгээрийг сунгахгүй гэхэд ирэх жилийн тендерт оролцох боломжгүй болно. Хоёрдугаарт, “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр олон ажил авч  байгаа компаниудыг хязгаарлах зарчмыг баримтлана.

-Цахилгааны хүчдэлийн уналт Орхон аймагт их байгаа. Энэ онд хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа вэ?

 -Аймгийн хэмжээнд нийт 35 к.ватт агаарын шугам дагалдах дэд станцыг барьснаар хөнгөн цагаан утсыг сиф утсаар сольсноор хүчдэлийн уналт багасна. Үүний дагуу 39,6 тэрбум төгрөгийг тавьсан. Энэ жил  “Эрдэнэт Үйлдвэр”-ийн “Үйлдвэр технологийн парк”-ыг түшиглэсэн “Оюу” дэд станц баригдах ёстой. Үүнээс шалтгаалж 28 тэрбум төгрөгийг хойшлуулсан. Ирэх жил бүтээн байгуулалтын үе шат хийснээр Орхон аймаг хүчдэлийн уналтгүй болно.

-Энэ жилийн хөрөнгө оруулалтын нийт ажлаас буцаагдсан ямар ажлууд байгаа вэ?

-Инженерийн шугам сүлжээний 4 гаруй тэрбум төгрөгийн ажил байгаа. Мөн Ус дулаан дамжуулах төв, Хот тохижуулах газрын авто граш, Говил багийн ус, дулаан дамжуулах төв, Спорт заал зэрэг ажил магадлангаар орж чадаагүй учир татагдсан. Ирэх онд 50 жилийн ойгоо долдугаар сард хийх төлөвлөгөөтэй. Үүний хүрээнд замыг бүрэн дуусгаж, инженерийн шугам сүлжээний асуудалгүй болгохоор зүтгэж байна. 

-Таны хувьд ажлаа авсанаасаа хойш бүтээн байуулалт, зам засварын ажил бүр дээр очиж ажиллаж байгаа. Ажиллах явцад шийдвэрлэсэн хичнээн ажил байна вэ. Иргэдэд тулгамдсан ямар ажлуудыг шийдвэрлэж байна вэ?

-Өрөөндөө суугаад цонхоор харж шийдвэр гаргах биш, цаасаар ирсэн өргөдлүүдийг цохоод шийдвэр гаргах биш, газар дээр нь явж ажиллах, бодит байдалтай нь танилцаж шийдвэр гаргах нь чухал. 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүүхдүүд болон багш ажилчдын дулаан байх орчныг бүрдүүлэх, 50 жилийн насжилттай сургууль цэцэрлэгийн шугамын алдагдалтай инженерийн шугам сүлжээг солих ажлууд үргэлжлээд хийж байгаа. Бүх асуудлыг 100 хувь шийдвэрлэж чадахгүй ч 70-80 хувьтай гүйцэтгэж байна.

-Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэх байсан буцаагдлаа. Буцаагдах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Монгол Улсын “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2021-2025 он хүртэлх үндсэн чиглэл зэргээс уялдуулж Орхон аймаг хөгжлийн бодлогоо төлөвлөж байгаа. Хуулиар иргэдээс биш мэргэжлийн байгууллагаас санал авна гэж заасан. Шалгуур үзүүлэлт нь дутуу, нягтлах шаардлагатай гэж үзээд хойшлуулсан. Аймгийн ИТХ хуралдсанаас хойш дөрөв, таван Байнгын хороогоор оруулсан. Үргэлжлүүлэн Байнгын хорооноос санал авах, мэргэжлийн байгууллага агентлаг, хэлтсээс санал авч шалгуур үзүүлэлтийг өөрчлөх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан учир хойшилсон. Хуулийн хугацаанд аравдугаар сарын 1-ний дотор Хөгжлийн төлөвлөгөөгөө батлах ёстой.

-Эрдэнэт бондын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Бондын асуудлыг бид хуулийн дагуу бүх бүрдлийг нь бүрдүүлээд Сангийн яам руу явуулсан. Сангийн яам наймдугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэр гаргуулах байсан. Сангийн яамны дүгнэлт хоцорсон учир Засгийн газрын хуралдаанаар оруулж чадаагүй. Манайхаас Өмнөговь аймаг түрүүлж 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор шийдвэрлүүлсэн. Манай аймгийн хувьд бүх бичиг баримтаа бэлэн болгож өгсөн ч ирэх жилийг хүлээхээс өөр аргагүй болсон.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ