Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Мэргэжлийн хяналтынхан   сарын аян зарлаж байна

Мэргэжлийн хяналтынхан сарын аян зарлаж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
 Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” жил болгон зарласан билээ. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд  Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд дөрөвдүгээр сард байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр  аян зарлаж байна.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сарын аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд чиглэсэн хууль тогтоомж сурталчлах, салбарын сургалт зохион байгуулах, зөвлөмж хүргэх, хэрэглэгчийн хяналтын хуудас болон шилэн хяналтын системийн портал ашиглалтын талаар мэдээ, мэдээлэл өгөх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Сарын хугацаатай аяны нээлтийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 14.00 цагт Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card