ПҮРЭВ
2025.09.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна

Цагаанчулуут багийн “Их хаадын цуваа хороолол”-ын 3, 5, 7 дугаар байрны иргэд Үндсэн хуульд заасан Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Хэзээ энэ овоолсон шороо нураад ирэх бол, хүүхдүүд овоолсон шороон дээр гарчих вий гэсэн айдас, түгшүүртэйгээр амьдарч байна. “Эрдэнэт констрактив” гэдэг компанийн ухаад хаясан нүх, овоолсон өндөр шороо иргэдийг айдаст автуулж, нойргүй хонуулж байхад аймаг, орон нутгийн зүгээс “нүдэн балай чихэн дүлий” гэгч л сууна.

Ямар ч байсан Цагаанчулуут багийн дээрх 3 байрны оршин суугчид аймгийн ИТХ-д энэ тойргоос сонгогдсон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Хотын захирагчийн албаны дарга С.Ганцогт, сумын ИТХ-д сонгогдсон Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Цагаанчулуут багийн Засаг дарга Б.Мөнхзаяа нарт хэвлэлээр дамжуулан хандаж байна. Орно нутгийн сонгуулиар та бүхэн “Хүчээ нэгтгэе” уриатайгаар оролцож бидний саналыг авсан. 

Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг монгол үг ч бий. Одоо бидний төлөө ажиллаж Үндсэн хуулиар олгогдсон бидний амьд явах эрхийнхээ хүрээнд энэхүү овоолсон шороог Хүчээ нэгтгээд буулгаад өгөөч, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаж өгөөч, амьд явмаар байна гэж хүсэлт гаргаж байна. Хэдий болтол бид аюултай орчинд амьдрах юм бэ. Асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Иргэд сонгогчдынхоо төлөө одоо л ажиллахгүй юм бол хэзээ юу хийх гээд байгаа юм бэ хэмээн хандаж байна.  

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА