Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
“Би Монгол тамирчин” сүлд дуу Эрдэнэтэд мэндэллээ

“Би Монгол тамирчин” сүлд дуу Эрдэнэтэд мэндэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

 Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын нээлт “Хангарьд” спорт паласт боллоо. Нийтдээ 17 аймаг, дүүргийн спорт хороодын төлөөлөл болсон 700 гаруй тамирчин 560 гаруй медалийн төлөө энэ сарын 6-наас 13-ныг дуустал Эрдэнэт хотод спортын зургаан төрлөөр өрсөлдөж байна. Их наадмын албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр Монголын бүх ард түмний спортын өвлийн наадмын сүлд дуу Эрдэнэтийн тэнгэрт, “Хангарьд” паласийн тайзнаа анх удаа эгшиглэж олны хүртээл болсон юм. “Би Монгол тамирчин” Өвлийн спортын наадмын Сүлд дууны үгийг УГЗ, яруу найрагч  Д.Дашдондов бичсэн бол аялгууг  нь залуу хөгжмийн зохиолч Н.Эрдэнэбаатар зохиожээ. Наадмын нээлийн ажиллагааны тайзнаа залуу дуучин, СТА Д.Ариунаа “Би Монгол тамирчин” Өвлийн спортын наадмын Сүлд дууг анх удаа эгшиглүүлэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card