Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.18 Үүлэрхэг Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Засаг даргын шуурхай Томилгоогоор эхлэв

Засаг даргын шуурхай Томилгоогоор эхлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын Шуурхай хуралдав. Энэ удаагийн шуурхайг аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Шуурхайн эхэнд М.Жанболат дарга Томилгоо танилцуулав.

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  435 дугаар нээлттэй хорих ангийн даргаар, хошууч Р.Ууганбаярыг дээд байгууллагаас нь томилжээ.

Боржигин овогт Рэнцэнгийн Ууганбаяр нь 1984 оны 11 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн. 38 настай, эрэгтэй, яс үндэс халх. Хууль зүйн магистр, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

1993-2003 онд Дархан-уул аймгийн 15 дугаар сургууль, 2004-2008 онд Цагдаагийн академи, 2012-2014 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн.

2008-2009 онд Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн дарга

2009-2010 онд Дархан-Уул аймаг дахь  435 дугаар хаалттай хорих ангид цахилгааны техникч

2010-2013 онд Дархан-Уул аймаг дахь  435 дугаар хаалттай хорих ангид ээлжийн дарга

2013-2014 онд Дархан-Уул аймаг дахь  435 дугаар хаалттай хорих ангид төлөөлөгч

2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуульд багш

2017-2017 онд Дархан-Уул аймаг дахь  435 дугаар хаалттай хорих ангид төлөөлөгч

2019 онд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  419 дүгээр нээлттэй хорих ангид ахлах төлөөлөгч

2019-2021 онд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны гүйцэтгэх ажлын хэсэгт ахлах төлөөлөгч

2021-2023 онд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байжээ.

ШШГЕГ-ын  даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн б/229 дүгээр тушаалаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн даргаар томилогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа аж.   

 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card