ЛХАГВА
2023.06.01
ЭРДЭНЭТ
4C°/13C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БУЛГАН НУТГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
БУЛГАН НУТГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Булган нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар малчин хүний цаг наргүй, нойр хоолоо мартан хөдөлмөрлөдөг ажлынх нь онцлогийг үнэлж, өнгөрсөн бар жилийн ажил үйлсээрээ тэргүүлж “Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан зургаан малчин өрхөд сар шинийн баярын өмнө Мотоцикл бэлэглэсэн. Туулай жил гараад удаагүй шинийн наймны билэгт сайн өдөр Булган нутгаас төрөн гарсан “Улсын аварга малчин өрх”, “Улсын аварга фермер”-ээр тодорсон таван малчин өрхөд мөн моторт хүлэг Мотоцикл гардуулсан юм. Ц.Анандбазар гишүүн Үндэсний томоохон компанийг үүсгэн байгуулж, хөдөлмөр, хөлс хүчээ бизнест зориулан ажлын амтыг мэдэрч өөрийн хүчээр өсч өндийсөн хүний хувьд малчдын аж амьдралыг ойлгодог, гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэхийг хүсдэг. Иймээс 2022, 2023 онуудад Булган нутгаасаа тодорсон “Алтан төлийн зээн”, “Улсын аварга малчин, фермер”-үүдээ 20 гаруй моторт хүлгээр хөдөлмөрийг нь мялаагаад байгаа юм.

“Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жил гараад удаагүй, шинийн наймны билэгт сайн өдөр “Улсын аварга”-ууддаа Засгийн газрын шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм.

ОЧИРЗАВЫН МӨНХБАТЫНХ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО

Дашинчилэн сумын малчин Очирзавын Мөнхбат “Улсын аварга малчин” шагналын болзлыг хангалаа. Лах багийн нутагт өнтэй сайхан өвөлжиж буй малчин О.Мөнхбатын хотонд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар очиж, шагналыг нь гардуулан баяр хүргэсэн.  О.Мөнхбатын гэргий Д.Ганчимэг нар удам дамжсан малч хүмүүс.

“Лах багийн нутаг мал сүрэгт нь үржил шим сайтай, буянтай хангай” хэмээн ярьж байгаа Норсмаа гуай Улсын аварга малчны шагналаа хүлээн аваад байгаа О.Мөнхбатын ээж юм. Малчин Норсмаа Улсын сайн малчин эмэгтэй шагнал хүртэж байсан. Түүний хань аймгийн арслан Очирзав нутаг усандаа хүндтэй хүн байжээ. Улсын аварга малчин О.Мөнхбат удам дамжсан малчин хүмүүс, төрсөн дүү О.Зургаадай нь малчин төдийгүй аймгийн начин цолтой бөх хүн. Улсын аварга малчин өрхийн шагнал гардуулах баярт нь нутгийн ах дүүс нь баяр хүргэхээр цуглажээ. Мөн Дашинчилэн сумаас өнгөрсөн жил төрсөн Улсын аварга малчин С.Бүрэн, “Алтан хурганы эзэн” З.Доржрагчаа нар ирж баяр хүргэлээ. Малчны үе дамжсан уламжлалаа авч яваа О.Мөнхбат, түүний гэр бүлийг УИХ-ын гишүүн, Булган нутгийн Зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар хувиасаа Мотоциклоор шагнаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Улсын аварга малчин О.Мөнхбатынх дөрвөн хүүтэй, том хүү М.Намчин удам дамжсан малчин болжээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар малчдыг цаашид сүргийн бүтцээ чанаржуулж, царгас гэдэг тэжээлийн ургамлын хаан болсон ургамлыг тарьж ургуулан малаа тэжээхийн чухлыг ярьж явсан. Хонийг олон жил тэжээх биш хурганд нь царгасаар тэжээж, махны чиглэлээр богино хугацаанд таваарлаг байдлаар эргэлтэнд оруулахыг зөвлөж байлаа.

ХАНГАЛ СУМЫН МАЛЧИН Б.ПҮРЭВЖАВ АЛДАР ЦУУГАА ДУУРСГАЖ БАЙНА

Хэзээнээс нааш үржил шим арвин нутагтаа уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, үр хүүхэддээ үе уламжлан өвлүүлж яваа Хангал сумын малч, хөдөлмөрч ардын дундаас 17-р жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн эхэнд өнгөрсөн жилийн ажил үйлсээрээ малчин Б.Пүрэвжавын гэр бүл Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарч, алдар цуугаа дуурсгаж байна.

Хангал сумын Сөрт багийн малчин Бадарчийн Пүрэвжав, Өсөхийн Цэцэгмаа нарын гэр бүл өнгөрөн одож буй бар жилд мал сүргээ өсгөн үржүүлж, сум орондоо хөрөнгө оруулсан нийгмийн дэмжлэгийн ажлын амжилтаараа Монгол Улсын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин өрх” шагналаар шагнуулж байна.

Малч удамт, ажилч хөдөлмөрч энэ гэр бүлийн хүндтэй шагналыг УИХ-ын гишүүн, Булган нутгийн Зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар малчны хотонд нь очиж, ёслол хүндэтгэлтэй гардуулан өгсөн юм.

Завхан аймгаас шилжин ирж, Сэлэнгэ голын эрэг дагуу идээшин амьдарч, мал сүргээ өсгөн үржүүлж яваа Б.Пүрэвжавын гэр бүл ажил хөдөлмөрөө моторт хүлгээр мялаалгалаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар малчин хүний ажил үйлсийг өндрөөр үнэлдэг гишүүдийн нэг юм. Хавсарга, зуд турхан, мал төллөлт, ган гачгийн эрсдэл хүндрэлийг нуруундаа үүрч, хоногийн 24 цагийн хүнд хөдөлмөр эрхэлдэг малчдыг алдаршуулах нь буянтай сайхан үйл гэж Булган нутгийн зөвлөлийн тэргүүн ярьж байна.

УИХ-ын гишүүн Анандбазар Хангал сумын иргэд, малчдаас Хангал-Хялганат-Эрдэнэт чиглэлийн автозамыг шинээр тавих томоохон үүрэг даалгавар авч байсан. Өнөөдөр уг замыг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хөрөнгөөр ажлыг нь эхлүүлж, гүйцэтгэл нь 20 гаруй хувьтай явж байна. “Зам дагаж хөгжил ирнэ” гэдэг билэгдэлтэй үгээр Хангал сумынханы аж амьдрал өөдлөн дэвжих нь гарцаагүй юм.

 ГУРВАНБУЛАГ СУМААС “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” ТӨРЛӨӨ

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүр улсын хэмжээнд 3000 гаруй малчин өрхөөс шалгаруулан олгодог “Улсын аварга малчин өрх” хүндтэй шагналын эздээр бар жилийн амжилт бүтээлээрээ Булган аймгаас 12 малчин шалгараад байгаа юм. Гурванбулаг сумын Агьт багийн нутаг Давхрын үзүүрийн хаваржаанд өнтэй сайхан өвөлжиж байгаа малчин Нямсүрэнгийн Мөнхбат, Отгондаваагийн Шүрэнцэцэг нарын гэр бүл өнгөрсөн оны ажил үйлсээрээ “Улсын аварга малчин өрх”-ийн болзлыг хангажээ

Н.Мөнхбат, О.Шүрэнцэцэг нарын шагналыг Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Булган нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар гардуулан баяр хүргэлээ.

 Гурванбулаг сумын уугуул Н.Мөнхбат нь удам дамжсан малчин төдийгүй үр хүүхдээ малчин болгохоор дагуулан аж амьдралын ухаан зааж яваа. Отгон хүүгээ арванхоёрдугаар анги төгсөхөд нь мал дээр гаргасан тухай нутаг орныхон нь ярьж байна. Өнөөдрийн нийгэмд малаа өсгөж үржүүлэн, хөдөө нутагтаа сэтгэл зовох зүйлгүй амар амгалан амьдарч яваа нь жаргал юм гэсэн “Улсын аварга малчин” Н.Мөнхбатын яриа сайхан сэтгэгдэл төрүүллээ.

Өдөр, сарыг ялгах завгүй хөдөлмөрлөдөг малчин хүний ажил үйлс, амжилт бүтээлийг Мотоциклоор шагнаж байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Улсын аварга”-уудаа ийнхүү баярлуулж байна. Гурванбулаг сумаас төрөн гарсан “Улсын аварга малчин” Н.Мөнхбатын шагнал гардуулах баярт ах дүү, нутаг орныхон нь, аймаг, сумын удирдлагууд хүрэлцэн ирж, баярыг нь хуваалцлаа.

БҮРЭГХАНГАЙ СУМААС ГЭНЭНГИЙН ЯДАМ “УЛСЫН АВАРГА”-ААР ТОДРОВ

Монгол Улсын Засгийн газраас жил бүр “Улсын аварга малчин өрх”-ийг шалгаруулах болзолд сум, орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үздэг. Мал сүргээ өндөр ашиг шимтэй өсгөн үржүүлж, нутаг орондоо үлгэр дуурайлалтай малчдад уг шагналыг олгодог нь “Улсын аварга малчин өрх”-ийн нэр хүндийг гэрчлэх юм. Гэнэнгийн Ядам, Цээлэйн Дулмаа нарын гэр бүлийн “Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гардуулан өглөө. 

Бүрэгхангай сумын малчин Г. Ядамын гэр бүл Увс аймгийн Малчин сумаас Булган нутагт шилжин ирж, энэ нутагтаа идээшин дасжээ. Улсын аварга Г.Ядамынх сумынхаа эрүүл мэндийн төвд хандив өргөж хэвшсэн байна. Мөн туслах малчдын хөдөлмөрийг үнэлж, амьдралд нь хувь нэмэр оруулж буй үйлсээрээ нутаг орондоо хүндлэгддэг ажээ. Малчин хүний байгалийн хатуу ширүүн уур амьсгалыг аргадан хөдөлмөрлөдөг цаг наргүй ажлын үр дүнг нь УИХ-ын гишүүн, Булган нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар моторт хүлэг Мотоциклоор мялаасан юм.

Улсын аварга малчин өрхийн шагналын үнэ цэнэ болсон “Алтан цом”, агар хувин малчин Гэнэнгийн Ядамын гэр бүлд , үрийн үрд нь хадгалагдан үлдэх болно. Засгийн газраас олгох улаан халз бүхий таван ханатай өргөө цагаан гэрийн батламжийг нь гардуулсан юм. Удахгүй өргөө гэрийг нь аймгийн удирдлага гардуулан өгөх ажээ.

ОРХОН СУМААС “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ТӨРЛӨӨ

Жагарын Адилбиш, Намсрайн Ганзүрх нарын гэр бүл Монгол Улсын хэмжээнд цөөхөнд тооцогдох фермерийн аж ахуй эрхлэгчдийн дундаас ажил үйлсээрээ тодрон гялалзаж байна. Хоёр талын эцэг эхээсээ малчны удам дамжсан өв уламжлалтай, ажилсаг хөдөлмөрч энэ гэр бүл өндөр ашиг шим бүхий жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай үнээний фермийн аж ахуй эрхлээд багагүй хугацааг үдсэн байна. Засгийн газраас олгож байгаа “Улсын аварга фермер”-ийн шагналыг нь Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гардуулж, баяр хүргэлээ.

Орхон сумын 4-р багийн Мааньтад суурин фермийн аж ахуй эрхлэхийн тулд хонь, бог малаа зах зээлд борлуулж, эргэлтийн хөрөнгөөрөө сүүний чиглэлийн үнээ худалдан авч ажилласнаар сүүлийн жилүүдэд туршлагажиж байгаа тухайгаа Ж.Адилбиш ярьж байна. Цаг хугацаатай уралдан өдөр бүр шинээр суралцах шаардлагатай уйгагүй хөдөлмөрлөдөг фермийн малчны хөдөлмөрийг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мотоциклоор мялааж, амжилт хүслээ.

Орхон сум нь Орхон аймагтай ойролцоо байдаг, зах зээлд ойр зэрэг давуу тал нь малчдын амьжиргаанд тустай. Орхон сум бар жилд мал сүрэг нь өсөж арвижсан, фермийн аж ахуйг хөгжүүлэх, хоршооллын хөгжилд анхаарсан жил байлаа гэж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Оюунчимэг ярьж байна.

Өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн үнээний фермийн аж ахуйг цаашид жишиг болохуйцаар хөгжүүлэхэд малчдад төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүнд уламжилж байлаа. Бэлчээрийн даацыг багасгаж, тэжээлийн ургамал тариалах, сүүний урамшууллын талаарх мэдээллийг цаг алдалгүй малчдад өгөх зэрэг үйл ажиллагааны хувьд шуурхай, хүртээмжтэй ажиллахад хаа хаанаа анхаарах асуудал байгааг ярилцлаа. Ийнхүү Орхон сумын Мааньт багт Жагарын Адилбиш хэмээх хөдөлмөрч гэр бүл фермийн аж ахуйг хөгжүүлсэн амжилтаараа “Монгол Улсын аварга фермер” болсон юм.

 

 

 

 

Тавдугаар сарын байдлаар бүтээн байгуулалтын 70 ажил хийж байна
М.Баярбаясгаланг Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар томилжээ
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав
Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйд хамаарах 19 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэв
“Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтын тэтгэлэг авсан иргэдийн мэдээллийг ил болгоё
Онцгойнхон олныг алмайрууллаа
Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Нээлттэй хаалганы өдөрлөг болов
Орос эмнэлгийн ажилтнууд хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулав
ХҮҮХДИЙН БАЯРААР ХОТЫН ТӨВ ГУДАМЖАА БҮТЭН ӨДӨРЖИН ЧӨЛӨӨЛНӨ
Гишүүдийн тоог 126 болгочихвол иргэдийн амьдрал үнэхээр сайжрах уу
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав
Гадаад харилцааны яамнаас олгож буй “Апостиль гэрчилгээ”-г цахимжуулахаар ажиллаж байна­
МАН-ынхан хүүхдэд ийм хайртай байсан юм уу
Эрдэнэтийн “Ачит Ихт” компани “ТОП-100”-гийн 49-д эрэмблэгджээ
152-оос хэдийг хасвал 126 гарах вэ...
С.Даваадорж: 100 орчим иргэн “Ногоон карт”-тай болоод байна
Ипотекийн 3 хувийн ипотекийн зээлийг олгож эхэлжээ, ингэхдээ...
Хоёр сурагч монгол хэлний шалгалтад 800 оноо авчээ
Их бүтээн байгуулалтын эзэн
Их бүтээн байгуулалтын эзэн
5-р сар. 16, 2023, 3:03 p.m.
Онцгойнхон олныг алмайрууллаа
Ц.АНАНДБАЗАР: ХАНГАЛ-ХЯЛГАНАТЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭРДЭНЭТИЙНХЭН Ч АШИГ ТУСЫГ НЬ ХҮРТЭХ БОЛНО
“Шүүр” ажиллагаанд манай аймгийн 13 албан хаагч өртөн ажлаасаа чөлөөлөгджээ
Эрдэнэтэд “Бүргэдийн баяр-2023” арга хэмжээ болно
Б.Анар дарга Засгийн газарт  ажиллахаар дэвшжээ
Хотын захирагчийн албаны даргын суудлыг найздаа амласан гэнэ үү
“Эрдэнэт үйлдвэр”-ээс сургалтын тэтгэлэг авсан иргэдийн мэдээллийг ил болгоё
Засаг даргын шуурхай Томилгоогоор эхлэв
Замын цагдаа нар арай хэтэрч байна
БУЛГАН НУТГААС ТОДОРСОН УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА
Эрдэнэтийн жолооч нарын зовлон тун удахгүй арилах нь ээ
ХЯЛГАНАТЫН ИРГЭДИЙН АМЬДРАЛД ОЛОН САЙХАН ӨӨРЧЛӨЛТ  ГАРНА
Д.Алтаншагай: Будгийн, электродын үйлдвэр чинь хаана байна аа
Б.Одгэрэлийг  Эрдэнэт хотын Захирагчийн албаны даргаар томилжээ
Гаалийн Ерөнхий газрын шуурхай давхацдаг байна
“Брэнд” гэдэг үгийг тойрч хагас өдөр хуралдлаа
“Эрдэнэт өртөө”-ний дарга Т.Доржжанцан 3 удаа, Гаалийн газрын дарга Б.Майдармаа нэжгээд удаа Засаг даргын шуурхайг тасалжээ
П.Пүрэвлхагва: Борлуулалтын тал дээр ямар дэмжлэг байх вэ
С.Эрдэнэцогт: Энэ хөтөлбөр чинь нэг хөлтэй хүн шиг л байна шүү
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭГЧ, БОРЛУУЛАГЧ БОЛСОН НЬ ХОЙНО МЭДЭЖ БАЙНА
Хот тохижуулахынхан 33.6 мянган метр куб хог ачиж тээвэрлэжээ
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА
Элэгдэл тооцсон ЭРДЭМТДИЙН БАГ
Н.ГАНБОЛД: Эхний зургаан сард бүх тендерээ зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байна
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Г.Ганбаатар: Битүүн болон шинийн 1-нд гал түймрийн хоёр дуудлага ирснийг шуурхай унтрааж ажилласан
“Брэнд” гэдэг үгийг тойрч хагас өдөр хуралдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Төрийн албаны ерөнхий шалгалтын I улирлын бүртгэл үргэлжилж байна
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
“Өнөөгийн Эрдэнэт” сонины сэтгүүлчид Алтангадас одонг ихэрлүүллээ
П.Пүрэвлхагва: Борлуулалтын тал дээр ямар дэмжлэг байх вэ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Эрдэнэтийн “Хамбан хоолойт” нэвтрүүлэгч Пүрэвийн Энхтуяа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА