ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Буяндэлгэр: “Ажнайн мандал” ХХК улсын хэмжээний шилдэг татвар төлөгчөөр шалгарсан
Д.Буяндэлгэр: “Ажнайн мандал” ХХК улсын хэмжээний шилдэг татвар төлөгчөөр шалгарсан

Аймгийн татварын хэлтсээс шилдэг татвар төлөгчдөө шагнаж урамшуулсан. Энэ үеэр татварын хэлтсийн Бичил татвар төлөгчидтэй харьцах тасгийн дарга Д.Буяндэлгэр дараахь мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, “Жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтэй. Энэ жилийн хувьд “Цахимаар үйлчлүүлье” уриан дор явагдаж байна. “Цахимаар үйлчлүүлье” уриа маань яагаад гарсан бэ гэхлээр ерөнхийдөө татварын албаны үйл ажиллагаа 100 хувь цахимжсан. Тийм учраас бид татвар төлөгчиддөө цахим үйлчилгээгээ санал болгож байна. Мөн цахим үйлчилгээгээ сурталчлан таниулах зорилгоор энэ жилийн хувьд “Цахимаар үйлчлүүлье” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид олон арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд Орхон аймгийн болоод улсын төсөвт үнэтэй хувь нэмэр оруулсан, орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан татвар төлөгчдөө сигмент бүрээр нь ангилан алдаршууллаа. Үүнд дунд сигментийн татвар төлөгч, жижиг сигментийн татвар төлөгч, бичил сигментийн татвар төлөгч нараасаа алдаршуулж байна. Ингэхдээ төсөвт төлсөн татвар болон тайлан тушаалтаараа тэргүүний байсан татвар төлөгчдөө алдаршуулж шагнал гардууллаа.

Дунд сигментийн Шилдэг татвар төлөгчөөр тэргүүний татвар төлөгч “Бүтээл” компани шалгарсан. Жижиг сигментийн татвар төлөгчөөр “Хангайн бүс худалдааны төв” компани шалгарсан. Харин бичил сигментийн шилдэг татвар төлөгчөөр “Тэмүүжин Оргил” компани шалгарлаа. Иргэдийн хувьд Мөнхбаяр, Баярмаа гэсэн хоёр иргэн 2022 оны шилдэг татвар төлөгч болж байна.

Улсын хэмжээнд бас тэргүүний шилдэг татвар төлөгчөө шалгаруулдаг. Манай аймгийн бичил сигментийн татвар төлөгч болох “Ажнайн мандал” компани улсын хэмжээний шилдэг татвар төлөгчөөр шалгарч байна. Орхон аймгийн нийт татвар төлөгчиддөө татвар төлөгчдийн өдрийн мэнд дэвшүүлье” хэмээсэн юм.     

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН