МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Даваадорж: 100 орчим иргэн “Ногоон карт”-тай болоод байна
С.Даваадорж: 100 орчим иргэн “Ногоон карт”-тай болоод байна

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ээс Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай хамтран хэвлэлийн бага хурал хийв. Улаанбаатарын төвлөрөлийг бууруулах зорилгоор хөдөө орон нутагт шилжиж байгаа иргэдэд Орон сууцны санхүүжилтийн 3 хувийн зээл олгож эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өглөө. Мөн манай аймгийн хувьд саяхан “Эрдэнэтэд хамтдаа хөгжье” хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аараа батлуулаад байгаа билээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга С.Даваадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Манай аймгийн хувьд Эрдэнэтэд хамтдаа хөгжье хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд бид Улаанбаатарын томоохон их, дээд сургуулийн оюутнуудтай уулзсан. Манай аймгийн хувьд нэн тэргүүнд нарийн мэргэжлийн эмч, багшийн орон тоо дутуу байгаа. Мөн инженер техникийн мэргэжилтэн дутуу. Оюутнуудтай уулзахад орон нутагт тэр дундаа Эрдэнэтэд очиж ажиллах, амьдрах сонирхол байна. Ийм хүсэл эрмэлзэлтэй 90 оюутанд Ногоон карт олгоод байгаа.

Ногоон карт гэж юу вэ, яаж авах вэ гэдэгт тайлбар өгье. АНУ-ын Ногоон карт гэдгийг манайхан сайн мэднэ. Бид хүн амаа 20 хувиар өсгөх даалгаврын Засгийн газраас авсан. Энэ хүрээнд Орхон аймагт шилжин ирж байгаа иргэдээ бүртгэлжүүлж түүний дагуу шинээр шилжин ирсэн иргэндээ Ногоон карт олгож байгаа юм. Шилжиж ирсэн иргэн Улсын бүртгэлд бүртгүүлнэ, баг хороондоо бүртгүүлснээр Мэдээлийн санд бүртгэгдэнэ. Ингэснээр таньд Ногоон карт очно. 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос хойш шилжиж ирсэн 100 орчим иргэн Ногоон карттай болоод байгаа. Бүртгэл, судалгаанаас харвал манай аймагт жилдээ 2500 гаруй хүн шилжиж ирдэг. Түүний 1000 гаруй нь Улаанбаатарынхан байдаг. Мөн манай аймагт ажиллаж, амьдарч байгаа ч шилжүүлгээ хийлгээгүй Улаанбаатарын болон бусад аймаг, орон нутгийн харьяат иргэн шилжүүлгээ хийлгээд Ногоон карттай болох боломж байгаа” гэлээ.

 

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН