Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
С.Батжаргал: А.Бумансор, Б.Цэвээнсүрэн дарга нарт баярлалаа

С.Батжаргал: А.Бумансор, Б.Цэвээнсүрэн дарга нарт баярлалаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

“Аймгийн Засаг дарга иргэдтэйгээ уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг тодорхой хугацаанд шийдэх, холбогдох төрийн байгууллагуудад ирсэн иргэдийн саналыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажилладаг. Үүний хүрээнд аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлаг, босоо удирдлагатай төрийн байгууллагууд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа хагас бүтэн жилээр тайлагнадаг аж. Хагас жилийн ажлын тайланг  ирүүлэх хугацаа хоёр хоногийн дараа дуусна. Өнөөдрийн байдлаар Бумансор даргатай Нийгмийн бодлогын хэлтэс, Цэвээнсүрэн даргатай Татварын хэлтсийнхэн тайлангаа ирүүлсэн. Бусад нь ирүүлээгүй байна. Бумансор, Цэвээнсүрэн дарга нарт ажлаа цаг хугацаанд нь хийж, тайлангаа ирүүлсэн явдалд баярлалаа Бусад байгууллагууд яаралтай ирүүлээрэй” хэмээн аймгийн Засаг дарга С.Батжаргал сануулав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card