МЯГМАР
2025.09.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зарим сургуулийн хичээлийн байрны давхрыг нэмж асуудлыг шийдвэрлэнэ
Зарим сургуулийн хичээлийн байрны давхрыг нэмж асуудлыг шийдвэрлэнэ

  Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцтай танилцсан юм. Өнөөдөр манай аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 40 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 24 сургууль, МСҮТ хоёр, Насан туршийн боловсролын төв, их дээд сургууль хоёр нийт 68 байгууллага ажилладаг байна. Жилээс жилд шилжсэн ирэгсдийн тоо нэмэгдэж байгаагаас үүдэн сургуулийн сурагчдын тоо нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 шахам жилийн хугацаанд нэгдүгээр ангид элсэн суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сургуулийн хүртээмж, анги дүүргэлтэд асуудал үүсгэж байгаа.

Аймгийн БШУГ-аас энэ талаар тодорхой судалгаа хийж байгаа аж. Улмаар байшин хорооллын дөрөв, тав, 13, 14 дүгээр сургуулийн хичээлийн байрны давхрын тоог дээш нь 2-3 давхраар нэмэгдүүлэхээр судалгааны ажлыг хийж улмаар зураг төсвийг нь гаргах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ч он дамжин хүлээгдэж байгаа 4 сургуулийн бөрилгын ажил байгаа аж. Үүнд, 2.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Говилын сургуулийн барилга, 2.6 тэрбумийн төсөвтэй Рашаант багийн сургуулийн барилга,III сургуулийн барилга, 16 дугаар сургуулийн барилгууд он дамжин хүлээгдэж байгаа.  III  сургуулийн барилгын хувьд 8.7 тэрбум төгрөгийн төсөвтэй, бүрэн ашиглалтад оруулахын тулд мөн тийм хэмжээний санхүүжилт хэрэгтэй болжээ. Зарим тохиолдолд улсын төсөвт тухайн барилгад нэмж хөрөнгө суугаагүй учраас гүйцэтгэгч барилгын компани нийлүүлсэн санхүүжилтийн хэмжээнд ажлаа хийсэн гэж үзээд хаяад алга болжээ.

Саяхан энэ асуудлыг шийдвэрлэхээр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Төрийн аудитын байгууллагатай хамтран газар дээр нь ажиллаж ирэх жилийн улсын төсөвт хөрөнгийг нь суулгах талаар санал боловсруулж холбогдох яаманд хүргүүлээд байгаа гэнэ. Мөн XIV сургуулийн хажуугийн барилгын карказыг хэрхэн ашиглах талаар БШУГ-аас судалж буулгах санал гаргажээ. Буулгахын тулд 800 сая төгрөг шаардагатай гэнэ. Буулгаад суурин дээр нь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа бол Зөвлөлийн зарим гишүүн өөр саналтай байлаа. Тухайлбал, энэхүү карзак нь усан бассейны зориулалттай учраас хувийн хэвшлийнхэнд зориулалтаар нь ажиллуулахаар худалдаж болох тухай ч Зөвлөлийн хурал дээр яригдав.  

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА