МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрсдэлтэй 40 зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлэв
Эрсдэлтэй 40 зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлэв

Даваа гаригийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэв. 
Аймгийн хэмжээнд эвдрэлтэй явган замууд болон эрсдэл үүссэн газруудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ойрын хугацаанд санал танилцуулахыг Хотын захирагчийн албанд үүрэг болгосон. 

Хотын захирагчийн алба, Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс дараах биелэлтийг ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн  үзлэг шалгалтаар  хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй зөрчил, дутагдал болох цахилгааны утас шалбарсан, ил гарсан, хүний гар хүрэхүйц газар унжсан, цахилгааны шон хазайсан, цахилгаан щит хайрцаггүй, цоожгүй, цахилгааны хэлхээ орооцолдсон болон тусгай албаны автомашин зорчих боломжгүй зэрэг нийт 40 зөрчлийг илрүүлжээ. 

Үзлэг шалгалтын үеэр гүүрний хашлага эвдэрсэн, бетонон хийцтэй траншейны таг эвдэрсэн, үерийн гуу жалга болон гүүрэн гарцны доорх хоолой шороогоор бөглөрсөн зэрэг нийт 9 зөрчлийг газар дээр нь арилган ажилласан байна. 

Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар “Эрдэнэт-Булганы”  ЦТС ТӨХК, “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийн удирдлагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хугацаатай  гурван  албан шаардлага,  дөрвөн  дүгнэлтийг  хүргүүлж хэрэгжилтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна. Мөн үерийн ус зайлуулах инженерийн хийцлэлтэй далан, байгалийн суваг, шуудуу, борооны ус зайлуулах суваг, ус ихээр хуримтлагдан тогтох газрууд, шинээр суваг, шуудуу гаргах шаардлагатай газруудад тогтмол үзлэг хийж шороо дүүрсэн шуудууг хүнд машин механизм ашиглан ухах, сэргээх, гараар ухах зэрэг ажлыг зохион байгуулж байна гэж мэдээлэв.  Баян-Өндөр сумын хэмжээнд яаралтай засварлах шаардлагатай нийт 185 гудамжны замын судалгааг гаргаад байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН