Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.01 EUR 4031.31 CNY 537.38 RUB 42.99 KRW 2.68
Шуурхай
SI card
Хот тохижуулахынхан хөдөлгөөнт чингэлэгээр 945 м3 хогийг ачиж тээвэрлэжээ

Хот тохижуулахынхан хөдөлгөөнт чингэлэгээр 945 м3 хогийг ачиж тээвэрлэжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг даргын шуурхайд Хотын захирагчийн албанаас цаг үеийн мэдээлэл хийлээ. Хот тохижуулах газрын хувьд өнгөрсөн 7 хоногт хөдөлгөөнт чингэлэгээр 945 м3 хогийн ачиж тээвэрлэжээ. Мөн орон сууцны хорооллоос 1216 м3 хог ачсан байна.  

Үүний зэрэгцээ хотын доторх орон нутгийн чанартай 120 км авто замын дагуух шороо, чулууг цэвэрлэж ачиж тээвэрлэсэн байна. Булаг, Шанд баг болон Уртбулаг, Согоот багийн гудамжин дахь замын босоо тэмдгийг Орхон аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн мэдэгдлийн дагуу буулгах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card