ДАВАА
2026.07.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТЧҮҮД ТЭРБУМ 28 САЯААР НААДАМДАНА
ЭРДЭНЭТЧҮҮД ТЭРБУМ 28 САЯААР НААДАМДАНА

Орхон аймаг баяр наадмаа энэ жил наймдугаар сарын 1,2-д явуулахаар аймгийн ИТХ-ын хуралдаанаараа баталсан. Учир нь Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр”-ийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн түүхэн ой давхацсан тул наадмаа хойшлуулаад байгаа. Сумдын 100 жилийн ойн баярыг долдугаар сард багтааж хийгээд дууссан энэ үед Эрдэнэтийн наадмыг наадамчид харж, ажиглан харьцуулах нь зүйн хэрэг. “Баян төсөв”-тэй гэгддэг Орхон аймаг энэ жил Илгээлтийн эздээ хүндэтгэхийн зэрэгцээ хурдан морины Хангайн бүсийн уралдаантай хамтатган  тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гаргуулсан. Үүнтэй холбоотой аймгийн ИТХ-ын Ээлжит бус 16 дугаар хуралдаанаар Орхон аймгийн баяр наадмын хороог байгуулж,  зардлын задаргааг хэлэлцээд, 1 тэрбум 28 сая төгрөгөөр наадамдахаар батлуулжээ. 

Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Оюунтүлхүүр ажиллана. Бүрэлдэхүүнд нь аймгийн ИТХ-ын Төлөөлөгч болон төрийн жинхэнэ болон тусгай 39 албан хаагч гишүүдээр ажиллах юм байна.   

Энэ жил Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Орхон аймагт зохион байгуулахтай холбоотой наадмын бөх, хурдан морь, сур, шагайн холбооны бай шагнал, тохижилт, үйлчилгээ, наадмын нээлт соёл урлагийн зардал нэмэгдэж байгаа аж. 

Наадмын нээлт, хаалтын урлаг соёлын үйл ажиллагаанд 800 гаруй уран бүтээлч, хүүхэд багачууд оролцож, тэдэнд олгох урамшууллын хэмжээг нэмж, нэг хүүхдэд 100 мянган төгрөгөөр тооцон төсвийг баталсан. Наадмын өдрүүдэд наадамчдаас гадна Эрдэнэт хотын ах, дүүгийн найрамдалт харилцаат гадаад улсын 20 гаруй зочин  Орхон аймгийн баяр наадмыг үзэж сонирхоно.

0
1
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА